Thursday, January 26, 2017

                                                                                Караоке

                                                                                 2-р хэсэг

                                                                        Хоёр дахь ажлын өдөр

Энэ удаад Бадрах ажилын цаг эхлэх хүртэл хэд 3н пиво ууж Анандтай охидын талаар ярьж цагийг өнгөрөөсөн байлаа. Анандын ятгалаганд автаж ажилруугаа дагуулж явлаа. Ананд ажилруу нь очиж байх зуураа хүний сонирхолыг татаж, сэтгэлийг гэгэлзүүлдэг авъясаараа хэр баргийн эртэй уулзаад байдаггүй Анунгоог Бадралын нэрийн барин ажилд орсны найр, ирэхгүй бол ирээдүйд нэг анги гэдэг хэцүү ухааны юм ярин ятгаж чадлаа. Бадралыг ятгаж чадсан ганц шалтгаан нь Анунгоог авчрах байлаа. Мөн өөрөө танидаг нэг эгчивтэр насны охин бий. Замаараа аваад явъя. Гэр нь ойрхон. Дуртай дух юм байгаан гэж чанга чанга инээн явлаа. Бадрах ч бас бараг хүн ордоггүй караоке шиг байсан болохоор гайгүй гэж бодож байв. Ингээд ярьсан ёсоор 24настай Сувдаа гэдэг охиныг замаараа аван ажил дээрээ ирлээ. Ажил дээрээ ирмэгц л бадрал хэзээ язааны он удаан жил ажиллаж байсан хүн шиг сүүхээ гарган, гэрлээ асаан өрөөнүүдийн ташаа өндөртэй хаалгыг онгойлгон эхний өрөөнөөс бусад өрөөг түгжлээ. Тэгээд ширээг архи, пиво, жимсээр дүүргэн хундгалаж эхэллээ. Цаг 21:45 болж байв. Анунгоо яачихсан юм бол гэсэн харцаар Анандлуу Бадрах харлаа. Ананд утсаа аван ярих гэтэл цэнэггүй болчихсон байв. Бүгдийнх нь утас цэнэггүй болчихсонд Бадрал ихэд гайхан "за та 2ийн утасны цэнэг дуусхад гайхах юм алга. Байж болох тохиолдол. Би өдөржингөө ангид цэнэглэж байгаад ирсэн. Сонин юмдаа" гэж толгойгоо маажина. Нэлээд халчихсан Ананд "одоо бараг Анунгоо ирж байгаадаа. Ирэх цаг нь бараг болчиж. Чи гараад үүдэнд хүлээж бай. Ирээд залгана гэсэн. Залгахаас нь өмнө нь тосчихвол илүү романтик" гэж чанга чанга инээв. Бадрал ч нилээн халчихсан "Хэхэ за тэгьедөө" гээд эхний өрөөнөөс гартал. Нэг ч гарах хаалга байхгүй байх ба урд нь ув улаан өнгөтэй нэлийсэн хананы голд яаг урдаас нь чанх харалдаа ташаа өндөртэй хаалга онгорхой байв. Ихэд эвгүйцэн толгойгоо сэгсэрч нүдээ анилдан нээхэд бүгд буцаад хэвийн байдалд байв. Ер нь ирсэн өдрөөс нь хойш бага сага зүйл эвгүй санагдах болсон Бадрах гадаа гарч Анунгоог хүлээнгээ хээгүй байдлаа орхин хэсэг зуур бодлохширж эхлэв. Харанхуйд байсан караокений эзэн гэрэл асхад үхсэн юмшиг алга болох, өрөөнүүдийг түгжцэн байхад хүн ороод хэн нь яаг таг мэдэгдээгүй эсэх, өрөө болгон ташаа өндөртэй хаалгатай. Ард нь үсшиг зүйл мэдрэгдсэн бас саяхан яаг урд нь байж байх нь юу болоод яагаад байгаан болдоо гэсэн бодолд гүн автан зогсож байтал хүсэж хүлээж байсан Анунгоо нь инээмсэглэн хүрээд ирлээ. Түүнийг ирсэнд бодлоосоо саринан нөхөрсөгөөр угтан дотогш дагуулан орлоо. Дотогш орон эхний өрөө орход Ананд Сувдаа 2 уугаад улам л талимаарч байгаа бололтой. Анунгоод архи хундагалан өгхөд ганцхан цаг болчоод буцаад харина. Уухгүй гэв. Бадрах ч тэгвэл битгий шах гэж хэллээ. Ананд Бадрахын чихэнд: "Анунгоо удахгүй буцаад харих юм чинь би Сувдааг аваад хүлээлгийн ширээн дээр юм яриад сууж байя. Хүн орж ирвэл хэлье. Харин чи цаадахтайгаа ярилцах боломж бараг олддоггүй үгсээ хэл" гэж нэг нүдээ дохин Сувдааг тэврэн гарлаа. Бадрах ч иймэрхүү зүйл дээр ичиж, улайх хүн биш. Анунгоотой ярилцаж нэлээд удсан байлаа. "Би харихгүй бол болохгүй нь. Яана аа. Нэг мэдсэн чинь их орой болчиж. Чи намайг унаанд суулгаад өгөөч" гэж Анунгоо хэллээ. Бадрах түүнийг дагуулан гарахдаа Ананд Сувдаа 2ийг харцаараа хайсан боловч байсангүй. Бадрахд бага зэрэг яарах сэтгэгдэл төрөн Анунгоог унаанд суулгаж өгөөд иргэж ирлээ. Саяхан дуу оволзож байсан тэр караоке анир чимээгүй болсон байлаа. Арай аль нэг өрөөрүү нь орчихсон юм биш биздээ гэж Бадрахын толгойд бодол эргэлдэн өрөөнүүдийн цагаригтай түлхүүрийг хайсан боловч байсангүй. Түлхүүр аваад аль өрөөлүү орчихвоо муу зальжин банди гэж дотроо бодон урагш алхтал тог тасарлаа. Түнэр харанхуй. Анир чимээгүй. За яадаг ч байсан нэг өрөөнд нь заваараад байж байгаа. Хурдан гаргах хэрэгтэй гэсэн бодол тээн урагш тэмтчин баацагнан алхлаа. Коридорын эцсийн мухрын өрөөний хаалганы завсраар цэнхэр цагаанаар ээлжлэх эргэлддэг гэрэлийн багахан туяа харагдаж эхлэв. Гэвч хэн нэг нь яаг өөрийнх нь араас дагаж байгаа мэт мэдрэмж төрөв. Гэрэлтэй өрөөг нээгээд энэ нэг тоглоомтой Анандын хамрыг нь чихнэ гэж занасаар коридорын тал орчим зайг туулсан гэсэн баримжаа харанхуйд бодон явтал яаг эгц урд нь хүн амьсгалах шиг болов.. Аа муу золиг гээд урагш том алхтал харанхуй коридорт ташаа өндөртэй зүйл мөргөн давж уналаа. Сэтгэгдэл эвгүй болж дээшээ эргэн харж өндийж чадахгүй араараа хойш мөлхлөө. Ямар нэгэн зүйл бас л бага зэрэг амьсгалан байлаа. Бадрах учрыг мэдэхгүй ч "энэ юу вэ? Яадаг ч байсан олигтой зүйл биш" гэж бодон ухас хийн босож хий урагш өшиглөлөө. Юу ч оносонгүй. Гэвч чанх ард нь өнөөх бүдэг дуу дахин сонсогдлоо. Бадрахын жихүүдэс төрөн өндөр хоолойгоор "Чи хэн бэ? Юу вэ?" гэж асуув. Юу ч дуугарахаа байлаа. Хэдхэн алхамын цаана өнөөх хаалганаас гэрлийн туяа эргэх нь багахан үзэгдэж байсан болохоор "За юу ч гэсэн Ананд Сувдаа 2ийг сэрээж ханьсъя" гэж бодлоо. Тасраад унасан байх гэж мөн бодов. Өрөөний хаалгыг нээтэл дотор хэнч байхгүй бас жижиг хаалга нь харанхуй туяа татуулан дэлгээтэй байлаа. Бадрах байдаг чадлаараа Анандаа... Сувдаа... гэж хашгирлаа. Гэнэт түүний амьсгаа тавчдан дотор муухайрч, нүд нь усад дотрор харж байгаа юмшиг сүүмэгнээд бөгтийж эхлэв. Караокений гэрэл бага багаар тодрон тодорсоор хэвийн аслаа. Бадрахын биеийн байдал муудсан хэвээр байлаа. Түүний бөгтийгөөд хагас доошоо харан дотор нь муухайрч нүд нь улам сүүмэгнэж байх үед орж ирсэн коридороос нь ямар нэгэн хар дүрстэй жижигхэн зүйл маш бага зайг огцом огцом ухасхын хийн урагшилж мөлхөж байгаа харагдав. Бадрах тэнхээгээ шавхан байж өндийлөө.
Урагш хойш гуйвчин яадаг ч байсан нүдэнд сүүмэлзээд байгаа хар дүрснээс зай барин, орсон өрөөнийхөө ширээн дээр гаран зогслоо. Маш бага зайг огцом огцом ухасхын хийн урагшилж мөлхөх тэр зүйл ойртон ойртсоор ширээн доогуур нь орчлоо. Ширээ дээр тогтож ядан гуйвагнах Бадрах аажимаар сэргэж байлаа. Тамир нь нэмэгдэж тархи нь эрүүлжиж буйг анзаарсан Бадрах ширээнээс өрөөний хаалга зүг огцом харайн үсэрч хаалгыг хамаг хурдаараа саван гархад ямар нэгэн зүйл ардаас нь маш хурдан ирж байсан ба хаалгыг ихэд хүчтэй чичиртэл нь мөргөлөө. Түүний биеийн байдал өрөөнөөс гармагц улам дээрдэж байлаа. Бадрах хаалганы бариулаас тас атгасан чигтээ нэлээн удаан зогссоны эцэст түлхүүр эхний хаалганы дараагийн хаалганы үүдэнд хэвтэж байгааг олж харав. Барьж буй бариулаа тавьмагцаа хамаг хурдаараа түлхүүрлүү гүйв. Түлхүүрэнд хүрэн хаалгыг онгойлгох оролдлого хийж байх мөчид өөрийнх нь барьж байгаад тавьсан хаалга маш удаанаар дэлгэгдэж байгааг нүдний буландаа харлаа. Сандралд автсан Бадрах арайчүү хийж түлхүүрийг эргүүлэн өрөөг нээлээ. Өрөөнд Ананд Сувдаагийн дээр хувцасаа тайлах хөдөлгөөн хийж байгаад дуусгаж чадалгүй тасарсан нь ойлгомжтой байлаа. Бадрах Анандын мөрийг угз татан хүчтэй сэгсэрч түүнийг сэрээх гэсэн боловч ямарч нөлөө байсангүй. Хэвтэж буй 2 энэ удаад түүнд хань болох ямарч чадамжгүй байлаа. Баруун зүүн 2 мөрөн дээрээ өргөн коридорилуу гарлаа. Коридор гэрэл нь асаалттай хэвийн юмшиг харагдах боловч нэг л биш гэдгийг Бадрах мэдэж байлаа. Ананд Сувдаа 2ийг үүрэн гадаа гарж үүдэнд дээш харуулан шороон дээр хэвтүүлэв. Цагаа хартал 01:30 болж байв. Бадрах 03:00 цагт ирэх ээлжийн хүлээн авагчдаа ямар нэгэн анхааруулга өгье гэж бодов. Түүний цүнх хүлээн авах ширээний сандалний мөрөнд өлгөөтэй байгаа. Гэтэл тэр иргэж орохоос айдас бас ойлгомжгүй байгаа энэ газраас хурдан холдмоор байв ч дараагийн хүнд аюул учирна гэсэн сэтгэлээр караокений хаалгыг дахин татаж онгойлготол дотор хав харанхуй байх нь тэр. Түүний бараг л бүх үс босчихсон эрүү нь салаглаж байсан ч караокений хаалгыг дэлгээтэй үлдээн хүлээн авах ширээг тэмтчин тойрч ард нь гарахаар явж байв. Хэн нэг нь хаалгыг хаачив. Улам л харанхуйлан үзэгдэх зүйлгүй болов. Бадрах тэмтчин ширээг тойрон сандал хүрэн цүнхээ авлаа. Гэтэл хамгийн мухрын өрөөний хаалганы завсраар өрөөний эргэлддэг гэрэл эргэлдэн асаж, Улаанбаатарын үдэш дуу эхэллээ. Гэхдээ дээр үеийн гасет зажилагдахаараа яаж сонсогддог билээ. Яаг тэгж жихүүдэс хүрэм муухай дуугарч байв. Бадрах ширээ тойрон хаалганд хүрэх тэрхэн зайг айдас дүүрэн туулна гэхээс зүрх нь үхэн яахаа мэдхээ байж ширээний ард байдаг сандалыг далайн зогссоор. Энэ эхэлсэн дууны ая жихүүдэс хүрэм муухай зажилагдсан ая мэт явж байхад гэнэт микрафон түг таг хийн дуугарч маш муухай бүдүүн хоолойгоор чарлах шахам "УЛААНБААТАРЫН ҮДЭЭЭЭШ НАМУУУХАААНН НАМУУУХАААНННН ААААААААААААААААААА" гэж чарлах чимээ сонсдов. Бадрах сандлаа коридорын мухар зүг маш хүчтэй шидэн ширээ даван харайж хаалганд хүртэл хаалга цоожтой байлаа. Бадрах "Ааааа туслаарай. Туслаарай гуйж байна. Хүн байна уу. Туслаарай" гэж чарлан хаалгаа дотроос нь балбав. Цаг 02:50 болход караокений гэрэл асаж хаалганы түгжээ "ткк" гэж онгойлоо. Нус нулимсандаа холилдсон, байдгаараа нортолоо хөлөрчихсөн, ямар ч тамир тэнхээгүй Бадрах гарж ирлээ. Гарж ирээд А4ийн цаасан дээр амьд үлдхийг хүсвэл энэ дугаарлуу залга гэж бичээд хаалганы завсар хавчуулав. Ананд ганцаараа эвхрэлдчихсэн хэвтэж байх ба Сувдаа тэднийг хаяад явсан байлаа. Анандыг хацрыг хамаг хүчээрээ алгадан сэрээж үг солих тэнхэлгүй Бадрал түүнийг дагуулан байрлуугаа явлаа.
Гарчиггүй бүлэг
Айдас түгшүүрээр дүүрэн өнгөрсөн ажилын 2 дахь өдөр Бадрахын зоригийг мохоосонгүй. Анандыг өөрөөсөө түшүүлэн гэрийн зүг алхах түүнд “Заавал цалингаа авна. Юу ч болж байсан тэсээд гарна. Ямар ч хий зүйл хүнд хохирол үзүүлж чадахгүй” гэсэн бодлоор өөрийгөө хурцлавч, ажилдаа очих болгондоо хэн нэгэнтэй цуг, ханьтай очиж байя гэж шийдэв. Ананд замдаа түшүүлэн гуйвагнан явахдаа: “Гүй Бадрах аа... Анунгоо та 2ийг тэр өрөөнд үлдээчээд Сувдаа бид 2 өөр өрөө онгойлгоод орохоор л нэг жижигхэн хар хаалга байх юм. Ядаж байхад юун ч том нүхтэй юм. Нэг анзаархаар л харанхуй дотроос 2нүд , нүд цавчилгүй гөлрөөд байх юм.
Би ямар хэрэгт дуртай юм гэж хэлэх гэхлээр Сувдаа өөр хүн байгааг мэдээд гараад явчина гэж бодоод дуугуй байсан. Би гэхдээ бас олигтой харж чадахгүй юмаа нүд долингортоод. Одоо л овоо сэргэж байна. Гэхдээ танай ажилын газар нэг л ёозгүй санагдсаншүү. Сувдаа тасартлаа уугаагүй ч ухаан алдчихсан юмшиг болчихсон. Уул нь сайн даадаг охин. Их сэтгэл нь хөдлөөд явчлаадаа гэж бодсон” гээд л чанга чанга инээв. Бадрахд Анандын ярьсан зүйл огтхон ч инээдтэй санагдаагүй бөгөөд бодолд автуулан улам л аймшигтай санагдаж эхлэв. Дотуур байрныхаа жижүүр хүүхэнд загинуулан байж өрөөндөө орж ирлээ. Бадрахын өрөөнд нийт 4 хүний 2 давхар ор байх ба Бадрахын ор л сул байв. Хамаг тамир тэнхээгээ барчихсан болохоор Анандад газраар даавуу дэвсэж өгөн хуучин цамцаа дэр болгон өгч өөрөө орон дээрээ хэвтээд толгой тавимагц гүн нойрондоо автлаа. Түүний зүүдэнд Сувдаа караокед үлдчихсэн болж зүүдлэгдэв. Сувдаагийн нүд нулимс дүүрэн асгаруулж Бадрахаас аврал ирэх боловч ар нуруугаараа хойш гулган ташаа өндөртэй хаалгаруу чиглсээр байлаа. Бадрахын баруун гарт, цагариганд дүүжлээтэй түлхүүрүүд санжигнан, хүйтэн харцаар Сувдааруу харж жуумганан өрөөний хаалгыг хаан түгжиж байх юм гэнэ. Гэвч Бадрах сэтгэл зүрхэн дотроо “Үгүй ээ” гэж хашиграх боловч түүний бие өөр хүчний удирдлагаар амьсгалж, алхаж, ямар нэгэн үйлдэл гаргах бөгөөд Бадрах үнэхээр тарчилж байв. Гэнэт ялзмаг үнэртсэн чийгтэй харанхуйдуу өрөөнд сэрэх бөгөөд хажуу талруугаа хартал Анандыг дээр нь хэвт гэж дэвсэж өгсөн орны бүтээлэг жингүүдэн намирах ба Ананд дээш харан сэрүүн хэвтэж байлаа. Түүнийг тойрон хар сүүдэр мэт дүрс бүдэг үзэгдэн биеийг нь шиншилж байснаа цэх дээр нь гаран хөдөлгөөнгүй болов. Бадрахын амьсгаа давчдан түүнийг сэрээхээр оролдох гэсэн боловч огт дуугарч чадахгүй байлаа. Хүзүү нүд 2оосоо өөр юу ч хөдөлгөж чадахгүй байв. Анандын дээр сүүмэгнэн агаарт тогтох тэр хар зүйл, огцом Бадрахруу харав. Анандын харсан гэж ярьсан шиг цав цагаан зэхэр нүд харагдах бөгөөд тэр нүднээс харгис хэрцгийлэл мэдрэгдэж Бадрахыг цоо ширтэж байгаа мэт санагдав. Хөдөлгөөнгүй, зөвхөн ажиглах Бадрахын нүднээс нулимс том томоороо дусалж шанааг нь даган урслаа. Зогсолтгүй гөлрөх хар зүйл бага багаар саринан, харанхуйд уусан алга боловч Ананд түүний араас босоод дагаад явчив. Ингээд Бадрахын нүүр халуу шатан сэрлээ. Цонхоор тусах нарны гэрэл нүүрэн дээр нь эгц тусан халаах боловч саяхан л хуйтэн чулуун шалан дээр хэвтэж байсан мэт ар нуруу нь хуйт даан маш их даарсан байлаа. Босоод Анандыг сэрээхээр хартал газар дэлгээтэй даавууг үрчийлгэж дээш нь хумисан байх ч өрөөнийх нь нэг залуугаас өөр хэн ч байсангүй. Бадрах өрөөнийхөө залуугаас Анандын талаар асуутал: “Шөнө унтаж байхад бөөн дуу чимээ болоод ороод ирэхээр чинь хальт сэрсэн. Та хэдийн дууг сонстол хамгийн эхлээд чи: За ингээд унтчих гэж хэлээд орлуугаа өнхөөд орсон. Тэр өндөр найз чинь жаахан дургүй хүргэсэн. Хүмүүс унтаж байхад орж ирчээд нөгөөтөхтэйгөө чалчаад байсан. Нэг унтаад сэрсэн чинь ам цангаад, босож ус уух гэтэл өрөөний голд өндөр найз чинь унтаж байсан. Их өндөр бололтой. Дэвсэж өгсөн даавуунаас чинь хөл нь илүү гараад цагаан пүүз нь харагдсаншүү” гэж инээмсэглэн. “Давж алхаад 00 орох гэтэл нэг намхан хар хувцастай найз чинь зогсож байсан. Бага зэрэг цочсонлдоо би. Гэхдээ газар унтаж чадахгүй байгаа юм байхдаа гэж бодоод, өөрөө мэдэх байлгүй гээд би буцаад орондоо орсон. Орондоо ороод удаагүй байтал тэр зогсож байсан намхан найз чинь гараад явсан. Араас нь танай хэвтэж байсан өндөр найз чинь дагаад явсан. Би тэр найзаас чинь та 2 иргэж орж ирэх үү? Гэж асуухад намайг огт сонсоогүй бололтой явчихсаншүү. Би нэлээн сэрүүн байх гэж хичээсэн ч унтчихсан. Нэг сэрээд хархад намхан найз чинь газар хэвтэж байсан. Би хэрэгт дурлаад царайг нь харах гэж оролдоод орноосоо өндийтөл өөдөөс ширтээд хэвтэж байсан. Их том цагаан нүдтэй юм байналээ. Жаахан эвгүй санагдсаншүү. За за би хичээлээсээ хоцрох нь байна.” Гэж хэлээд гараад явлаа. Бадрахын толгойд юу гээч хараал идсэн новшийн зүйл болоод байна аа гэж бодогдон гөлөрч зогслоо. Шууд л утасаа цэнэглэн Анандруу ярьлаа. Нэлээн удаан дуудсаны эцэст утсаа салгачихлаа. Бадрах “За яадаг ч байсан гэртээ харьсан бололтой. Утсаа цэнэглэчихсэн байна. Хэнийг дагаад явчихсныг нь мэдчих юмсан. Юу болоод байна аа...?” гэж бодож байтал утсанд нь мессеж ирлээ. Shono gerees duudaad hudoo ajil ywdal bolson yaraltai ir geed bi ywchihsanshuu. Sanaa zowoltgui. Geriinhnii hajuud yrij bolohgui baina. Hotoos garaad holdoj baigaa bolohoor suljee unaad baina. Suljee saitai gazar ochood holboo barii гэж бичсэн байлаа. За яадаг ч байсан эсэн мэнд байгаа юм байна гэсэн бодол Бадрахын сэтгэлийг засав. Тэрээр ядранги, нойрмоглон байхдаа караокений эзэнд өнгөрсөн шөнө хэвийн бус зүйл болсон талаар хэлхээр залгалаа. Түүний дуудлага 3-н удаа дуугарснаа чимээгүй болчив. Бадрах утасаа авчихсан бололтой гэж бодон: “Сайн байна уу? Та... Би Бадрах байна аа. Таньтай ярих нэг зүйл байна. Та ярих боломжтой байна уу?” хэмээн асуутал түүнд ямар нэгэн хариу өгөлгүй чимээгүй л байлаа. Бадрах гайхан утас салчихсан юм болов уу гээд дэлгэцээ хартал дуудлага үргэлжлэн секунд гүйсээр байв. Бадрах дахин: “Та байна уу? Би таньтай...” гэж хэлж байтал маш чанга хүржгэнэсэн хоолойгоор МЭДЭЖ БАЙНА!!! Хэмээн утас тасарлаа. Бадрах ч сонсон цочсон боловч “надад өндөр цалин өгсөн шалтгаан нь ажилчид нь уддаггүй. Сонин сонин юм яриад байдаг болохоор цалинг нь нэмдэг. Гэсэн ч ажилаа хаяад явчихдаг юм байна. Иймэрхүү зүйл сонссоор залхсан бололтой хөөрхийдөө чааваас. Азаар тэр зүйлүүдээс чинь би нээх айхгүй байна. Хий үзэгдэл, чөтгөр сүнс л гэж ярьж байдаг. Худлаа айлгаж цочоохоос чаашилдаггүй биздээ. Би лав энэ өндөр цалинг авж л байвал оршуулгын газрын манаач хийсэн ч чадна. Энэ дурактай дахиж энэ талаар ярьж дургүйг нь хүргэхгүй ээ. Юу ч болоогүй юмшиг байгаад байхаар ангайна биз. Амьсгаа чинь” гэж бодон инээд нь хүрэн шуналын сэтгэлээр бялхаж байлаа.


Караоке (зохиолч Ч.Билгүүн) 

Эхлэл 1-р хэсэг

Булган аймгийн Хутаг-Өндөр сумд эхээс 4 дахь хүү болон мэндэлсэн айлын бага хүү Бадрах 20 нас хүрч байв. Тэрээр энэ хугацаанд нутгаасаа холдож үзээчгүй бөгөөд нутагтаа нилээдгүй олон эрсийн хамрыг чихэж, ширүүн бөх хэмээх хочоор цоллуулж, олон охидын харааг татсан өв тэгш биетэй, сайхан царай зүстэй, хамгийн гол нь их сайхан дуулдаг хөдөлгөөнтэй залуу байж ээ. 2006 онд анх удаагаа нутгаасаа холдон Улаанбаатар хотод ирсэн бөгөөд Соёл Урлагийн Их Сургуулийн дуулаачийн ангийн I курсын оюутан болов. Ангийнх нь үе тэнгийн хүүхдүүд нь яаг нялх хүүхэд шиг нялзрай биетэй санагддаг болохоор нэг их нийлж коллектив үүсгээд байдаггүйн дээр, дээрэлхэж, шоглох хандлагатай байдаг байлаа. Гэхдээ түүний ангид Ананд гэх унаган Улаанбаатарын өндөр туранхай хүү байх ба хархад доожоогүй царайтай, яриа санаа 2 нь хэзээний долоо буудуулчихсан чонын санаатай гэмээр нөхөр, өөрөөс нь нөмөр нөөлөг хайсан юм шиг үргэлж л түүнд сайхан хандаж хоол, тамхиар дайлдаг болжээ. Мөн тэр ангид нь хэд хоногийн дараа хоцорч ирсэн оюутан болох Анунгоо гэх гунхалзсан, царайлаг, ялдамхан зан нь эрчүүдийн зүрхийг эзэмдсэн охин орж ирсэн нь Бадрахын харцанд тусж бодолд автуулж эхэллээ. Хичээлийн эхний улиралд Бадрах хичээлийн бус цагаар ажиллахаар шийдэн зар уншин ажил хайж байв. Тэгтэл бусад зартай үгийн урт, өргөн нарын нь ялгаагүй хэрнээ түүний харцыг сонингийн булангийн зар яалт ч байхгүй татаад байв. Унштал ажиллах цаг маш бага ба долоо хоногийн 3 өдөр караоке-д ажилах бөгөөд цалин нь өөрийнх нь төсөөлж байснаас өндөр байсан бөгөөд караокед үнэгүй дуулдаг болох нь гэж бөөн баяр болон доорх утасруу нь шууд залгалаа. Нэгэн сөөмгөр хоолойтой Хүлээлт Үүсгэн ярьдаг этгээд утас авсан бөгөөд зарын дагуу ажилд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлтэл хэд хоногоос эмнэлэгээс гарна. Тэгээд иргэж холбоо барьж утасдъя хэмээжээ. Бадрах ажилын саналыг хүлээж ядан хэд хоногийг өнгөрөөх зуураа ангийн зальжин банди гэж Анандад хоч өгөөд амжихаар барах уу... Хичээл хийхээсээ илүү Анандын мөнгөөр наргиж архидан түүнд ажилд орохоороо үнэгүй дуулуулж байна гэж ам гаржээ. Шартаж сэртэл үдшийн бүрий болж байлаа. Нар доош шингэн, гадаа зэвэргэн, хүмүүс бүгд л өдрийн наранд хулхидуулсан хувцастайгаа гэрлүүгээ яарсан харагдана. Утас нь дуугарлаа. Unknown number гэсэн байх бөгөөд дуудлагыг идэвхижүүлтэл Сөөмгөр хоолойтой итгээд ажилд орох хүсэлтэй хэвээрэй юу гэж байна. Бадрах: "Ө тэгэлгүй яахав! Гол нь би сая нэг үдэшлэг зохион байгуулаад хүмүүсийн сэтгэлд хүрсэнд хүмүүс намайг дайлаад бага зэрэг сархад хүртчихсэн байна. Уул нь таньтай цаг алдалгүй уулзчихмаар байдаг?" гэж хэлтэл бололгүй яахав гээд 5-р сургуулийн ойролцоох нэг газар дуудлаа. Бадрах согтуу ч гэлээ баярлан: "Ядаж байхад сургуультай ойрхон юм байнашдээ. Энэ ажил намайг ирэхийг зөндөө удаан хүлээсэн байж таараа" гэж додигонон амны үнэрээ дарахаар агаар сорж гарган явж очлоо. Яаг хэлсэн хаягийн дагуу иртэл гаднах хаяг реклам нь гандчихсан бараг харагдахааргүй болсон байх бөгөөд хуучны 4 давхар барилгын подволруу орсон шат харагдаж байлаа. Ганц 2 унасан зэгэл навч хийслэх ба түүнийг очсоор байтал нэлээд бүрий болчихсон байв. Хэр баргийн хүнд жийрхэмээр уур амьсгал түүнийг угтсан ч Бадрах-д ямарч аавын бяртай залууг цөм цохиж унагана гэсэн итгэл хар багаас нь төлөвшчихсөн болохоор түүнд эвгүй санагдаж, айж жийрхэх бодол огтхон ч төрсөнгүй. Шууд яваад ортол хаалганы хажууд цагаан косьтюм пиджактай нэг хүн дотогш харан байдлыг ажиж буй бололтой, нуруугаа үүрчихсэн зогсож байв. Бадрах түүнээс: "Энэ газрыг ажилуулдаг хүн нь хаана байдаг юм бол? Би уулзах гэж яваа хүн байна" гэсэнд өнөөх цагаан хослолтой хүн иргэж харан дээрээс доош нүдээ гүйлгэн ажих бөгөөд зэвххий цагаан царайтай үрчгэрдүү арьстай 30 өнгөрч яваа насны имиджтэй хахир байрын хүн байлаа. Удтал хариулт хүлээлгэсний эцэст нэг юм ам нь хөдөлж сөөмгөр хоолойгоор: "Чи Бадрах юм биздээ. Танилц! Энэ бол чиний ажиллах орчин. Чамд хэлсэн цалингийн нөхцлөөс 3 дахин их мөнгөөр цалинжуулна. Гол нь цалинг чинь 2 сарын хугацаагаар тавина. Итгэл үнэмшил төрөхгүй бол гэрээ хийж болно. Харин гарын үсэг зурагдсаны дараа чи миний ажилчин болж, гэрээнд заагдсан үүрэг хариуцлагын дагуу бүхнийг хийх ёстой. Чамд хэлэх санал болон асуух зүйл байна уу?" гэсэнд Бадрах хэсэгхэн бодож зогссоноо: "Би цалингаа ядаж сар сарын зайтаагаар авч болох уу? Бас ганц нэг найзыгаа авчирч сул өрөөнд дуулуулж байж болох уу?" гэж асуулаа. "Чамд амалсан сарын цалингаас чинь 3 дахин их мөнгө сард нь тооцон олгох болно. Гэхдээ чи 2 сар ажиллаж байж 6 сарын цалин авах хүсэл чинь сар сард нь цалин авах эрмэлзэлд дарагдаад байгаа бол чамд хаалга нээлттэй. Эхний 2 сар чи надад хэр хичээл зүтгэлтэй ажилчин байж чадах эсэх чинь танигдана. Гэхдээ гэрээг хагас жилээр хийнэ гэдгийг анхаар. Би энд удаан баймааргүй байна. Цаг явсаар байна" гэж гэнэ. Бадрах ч өгүүлбэр дуусан зогсох тэр мөчид шууд хариулт хэлэн "За. Тэгье. Би ажиллах хүсэлтэй байна" "За тэгвэл би чамд бэлдсэн гэрээ. Чамд уншихад урт ойлгомжгүй санагдаж байвал би гэрээний голчлох заасан заалтуудыг хэлээд өгье" хэмээн яриаг тасралтгүй үргэлжлүүлэн "Чи 2, 4, 6дахь өдөр гэсэн 3н өдөр ажиллана. Орой 21 цаг гэхэд чи ажилын байран дээрээ бэлэн байж байх бөгөөд өрөө болгон дотроо хаалгатай. Орж доторх хаалгануудыг нээж өрөөг гаднаас нь цоожлож байх. Ингэснээр цэвэрлэгч орон цэвэрлэгээ хийгдэж чи үүдэн дахь хяналтаа албахгүй ажилын байран дээрээ байх чиний давуу тал болно. Чамд хатуу хэлхэд тэр нээсэн хаалгануудлуу орж болохгүй! Мөн үйлчлүүлэгчидийн захиалсан бүх зүйлийг аваачиж өгч бай. Тэд чамд тооцоо төлөхгүй. Надад өгдөг. Ихэвчлэн тусгай үйлчлүүлэгчид ирдэг болохоор захиалгыг аваачихдаа хаалгыг нь 3 тогшоод үүдэнд нь тавьж байх! Шөнийн 03:00 болмогц чиний дараагийн ээлжийн хүн ирэх тул чи 02:50 гэхэд гарч явсан байх ёстой. Чиний ажил яаг энэ цагт дуусах ёстой. За ингээд гэрээний гол зүйлүүд энэ. Эдгээр зүйлийг ягштал баримтлаад ажилаад байвал надад асуудал алга. Харин чиний хүсэлтийн нэг нь надад таалагдаагүй ч нөгөө хүслийг чинь бодолцож болж байна. Чи найзуудыгаа хамгийн эхний өрөөнд 02:50 хүртэл дуулуулж болно. Энэ цагаас хойш энд та хэдийн хэн ч байж болохгүй" гэв. Ингээд Бадрахд үнэхээр инээдтэй санагдаж, ийм их мөнгийг ийм амархан хөлс хүчээр олох боломж олдсондоо үнэхээр баярлаж, баярлсандаа шинэхэн даргаа цохиод авчихсангүй. Тэр сэтгэл хөдлөлдөө автан оюутны байрлуугаа явах замдаа 2хон сарын дараа энэ хогийн нийтийн байрнаас ангижирна. Тусдаа 2 өрөө байр хөлсөлж Анунгоог хамт амьдархыг ятгана гэж мөрөөдөн алхлаа.
Ажлын эхний өдөр
Хэдий өнгөрсөн шөнө нь архи нь гарсан ч түүний бие базаахгүй сэрлээ. Тэрний толгойд "Өнөөдөр 2 дахь өдөр. Намайг л хүлээж байсан гэмээр сайхан ажилд орсон. Алив залуу минь чи хэзээ ийм доожоогүй царайлдаг билээ... Амьдрал шинээр эхлэж байна!" гэж өөрийгөө дасгалжууллаа. Гэхдээ түүний бодсон бодол хий хоосон таамаглал биш байсан бөгөөд түүнийг анаад байж байгаа ажилын байр ямар учиртай бөгөөд юунд ингэж өндөр цалин өгнө гэснийг тэр ойлгохгүй байлаа. Үдэш боллоо. Ананд: "За чи хэлсэндээ. Өнөөдөр намайг үнэгүй дуулуулна биз? Би ч чиний шинэ ажилтай танилцаж чамд сургуулиас давгүй давгүй охид танилцуулж байх болно" гэсэн наймаачны утгатай яриа ярив. Хэр баргийн юм бодоод байдаггүй хээгүй залуу Бадрах: "Би хэлсэн л бол хэлсэн. Гэхдээ өнөөдөр байтугай ирэх амралтын өдрөөр ч чамайг ажил дээрээ аваачиж болохгүй санагдаж байна. Яахав эзэн намайг найзуудыгаа аваачиж болно гэж хэлснийг чамд дараа хэлдэг байж. Ажилдаа гаршаад байнга дууднаа" гэсэнд Ананд өрөө нэхээд авч чадаагүй хүүхэн шиг хялам татан босоод явчив. Угийн сэтгэл хөдлөл ихтэй, эмэгтэйлэг зантай түүнийг бага сага анзаараад амжсан Бадрах бяцхан инээгээд цагаа харлаа. Тэр ажилын цагаа хүлээн гэюүрэн алхсаар ажилынхаа үүдэнд ирсэн байлаа. Цаг хугацаа бага багаар урагшилж байн байна цагаа харсаар. 20:46минут. Бадрах бүүдэгхэн хаягтай караоке-ний хаалганд тулаад зогсчихсон байв. 20:52 саяхан татаад онгойхгүй байсан хаалга гяхтнан онгойлоо.
Доош орон орчноо бүдэг бадагхан санаж байгаа түүнийг хав харанхуй л угтлаа. Тэмтчиж яван гэрлийн асаагуур хайх зуур түүнтэй ойрхон ямар нэгэн юм амьсгалаад байгааг анзаарлаа. Утсаа гарган гэрэл гаргах гэсэн боловч утасных нь цэнэг дууссан бололтой. Гадаа ч харанхуй болсон байсан тул хаалгаар бараг гэрэл орж ирэхгүй, хэн байгааг нүдний баримжаа авч чадахгүй байв. Ажилд орсон эхний мөчид л айдас дагуулсан мөч эхэллээ. Түүний ойрхон амьсгалах өөр нэгэн бүдэгхэн дуу, өөрийнх нь энд тэнд гараад байх ч Бадрах гүрийн гэрлийн асаагуураа хайсаар. Ингэж тэмтчиж явсаар нэгэн зөөлөн юманд хүрэв. Сонин санагдан гараа бага зэрэг дээш болготол хүний хамрархуу юм баригдах шиг болов. Бие нь зарс хийн яалтачгүй дотроосоо "Ииииий юу вэ" гэж дуу алдан хойшоо алхлаа. Гэтэл "Хүлээн авах ширээний баруун доод гуянд нь асаагуур байгаа. Олход амархан" гэж сөөмгөр хоолой сонсдлоо. Бадрах нөгөө эзэн нь байна гэж танин, бага зэрэг банталттай: "Хэхэ чоцдог гэж байнашд. Та аль түрүүнээс хойш намайг явуулаад байж ээ" хэмээн айдастай инээд алдан хариу сонстол ямар ч дуу гарсангүй. Бадрах ч арагш байрлах хүлээн авах ширээний байрлалыг бадаг бүдэг санаж байсан тул тэмтчиж явсаар гэрлийг асаалаа. Өрөөнд хэн байсангүй. Их нууцлагдмал хүн байнадаа гэж дотроо бодон цүнхээ тавин биеэ сулаллаа. Ажилын гэрээний үүрэг ёсоор эхлээд гэж өөртөө тушаал өгөн өөрийгөө хөгжөөж ширээн дээр байсан төмөр цагираган оосорт олноороо багтах дугаарласан түлхүүрүүдийг аван эхний өрөөний хаалгийг нээлээ. Өрөөнд олон өнгийн гэрэл тусж эргэлдэх боловч хана шал буйдан нь бүгд улаан өнгөтэй байлаа. Бадрах: "Ияаан бас романтик айн" гэж өөртэйгөө ярин өрөөн доторх хаалгыг хайн хартал өрөөнд хаалга байсангүй. "Өрөө болгон хаалгатай гэсэндээ. Сонин юмдаа" гэж бодон дараагийн өрөөлүү орлоо. Яаг л эхний өрөөтэй адилхан доторх хийцтэй бөгөөд харин онгойлгосон хаалганы эсрэг хананд ташаа өндөртэй жижигхэн хар зэвтэй хаалга харагдана. Бадрах алхаж очин: Зиааа хө. Энэ одойгын хаалганы түлхүүр аль нь юм болдоо цуцу" гэж шогшрон түлхүүрээ эргүүлж байтал өөрийнх нь онгойлгож орсон хаалга нь гягтнан хаагдаж байна гэнэшүү. Бадрах гүйн очиж гялс барьж аван " Энэ хаалга тэгээд дотроосоо онгойдог л байгаадаа" гэж хаалганы дотор бариулыг ажин бөхийж зогстол ямар нэгэн зүйл ташаа өндөртэй зэвтэй хаалгыг өшиглөх шиг болов. Бадрах өндийн эргэж харлаа. Тэгтэл хаалганы голд гар орох нүх байх ба тэр нүхнээс өөр түлхүүр цоожны зүйл үзэгдсэнгүй. "За ажил эхлээд бараг цаг боллоо. Энэ нэг хэдхэн юмны учрыг олохгүй байж юун цалин авах. Бушивлъя" гээд цагирагинд нэгтэгсэн түлхүүрүүдээ орж ирсэн хаалгандаа ивэн жижиг хаалгаруу очлоо. Голд байгаа нүхрүү гараа хиймэгц үгээр хэлхэд нэг тийм үсэрхэг зүйл мэдэрлээ. Өөр юу ч гарт нь мэдрэгдэхгүй байлаа. Гараа гүнзгий шургуулан тохой нугалан хаалганы ард талыг тэмтэртэл түгжээ байх ба түүнийг татах мочиж хаалга бага зэрэг Бадрахлуу онгойв. "Дотор талдаа түгжээ нь байхад би гаднаас нь онгойлгох ямар хэрэг байна аа. Намайг л ажилтай болгох гэж ядсан юм байлгүйдээ" гэж амандаа үглэн босоод онгойлгож юун үс мэдрэгдээд байсныг харах гэснээ харж болохгүй гэснийг нь гэнэт санав. Ингээд Бадрах үлдсэн хэдэн өрөөнүүдийн хаалгыг ядах юмгүй онгойлгов. Ташаа өндөртэй бүх хаалганы цаана үс л мэдрэгдэж байлаа. Бадрахын бодож олсон зүйл нь өрөө болгоны жижиг хаалганы цаана зөөлөн үстэй шүүр өлгөөтэй байдаг гэсэн дүгнэлтэнд хүрэв. шөнийн 00:35 болж байлаа. Хэн ч орж ирсэнгүй. Түүний уйтгарласан байдал эхний өрөөрүү орох сонирхолыг төрүүлэв. Бадрах өрөөнд ороонд ороод "За дуулах гэхлээр олон дуунд төөрч будилаад алийг нь дуулахаа мэдэхгүй тэнэгтэнэдээ. Гэхдээ яахав хэн сонсдог юм" гэж бодон караокег ажилуулах гэтэл дууны сонголт нь дандаа мэдэхгүй дуунууд байх ба аяыг яаж ч султагсан маш чанга байлаа. Цаг 02:35 болж байв. Бадрах хүлээн авах ширээний ард самар идэн нүд анилдан сууж байлаа. Хэн ч орж ирсэнгүй. Давсаг нь чинэрч ариун цэврийн өрөө орохоор болов. Ариун цэврийн өрөөнд ороод нүүр гараа угаагаад бие засаж байтал караоке өрөөний нэг хаалга онгойгоод буцаад хаагдав. Бадрах гялс бие засчаад хаашаа хэн орчив гэж бодон коридорт гарлаа. Бүх өрөөнүүдийг жижиг хаалгыг онгойлогочоод өрөөнүүдийг түгжсэн тэрэнд гайхшрал төрж байлаа. Хүлээлгийн ширээн дээр орхисон түлхүүрээ авахаар очтол хананд өлгөөтэй цаг 02:48, бугуйн цаг нь 02:40 болж байлаа. Яахаа мэдэхгүй саамгалзан түнтэгнэж байснаа: "За 02:50 гэхэд гарах ёстой. Дотор хэн нэгэн нь байгаа. Гараад гадаа хүлээгээд зогсож байя. Удахгүй дараагийн ээлжийн хүн ирэх юм чинь. Түүнд захиад хэлчье" гэж бодов. Дотор хүн байгаа тул гэрлээ асаалттай орхин цүнхээ үүрэн гарлаа. Гарсныхаа дараа бугуйн цагаа 8минутаар урагшлуулан доторхи цагтай тааруулан 03:50 хүртэл зогслоо. Хэн ч ирсэнгүй. Гэнэт бодов. "Ээлжийн хүн маань цагаасаа түрүүлж ирчээд намайг байгааг мэдэхгүй нэг өрөөнд нь ороод хэвтчихсэн байж таарах нь. Танилцаж амжсангүйшүү. Цагт баригдаад" хэмээн бодож гаднах хаалгыг таттал дотроосоо цоожтой байлаа. "За би гэрээ хийсэн. Цагийн хувиарийн дагуу ажиллах ёстой. Эртхэн харьж амраад ганц хоёр цаг ч болов утнъя" гээд явлаа.




Лам багш 5-р хэсэг /Б.Мөнхтэнгэр/
Гэсэр үхлээ хүлээн Дэлгэрийг ширтэж хэвтэнэ.Тэр өөрийн амьдралынхаа хамгийн сүүлчийн дүр зургыг харж буй нь энэ юм.Бүх бие нь мэдээгүй болж шархнаас нь цус урсан гарсаар шалаар нэг цус нэлийжээ.Хооронд нь гагнаж холбосон хурц үзүүртэй төмөр хоёр гартаа чанга атгасаар Дэлгэр түүнд ойртон очлоо.Түүний зүрх сэтгэлээс өрөвдөх хайрлах сэтгэл аль хэдийн арилан оджээ. Гашуун нулимс нь урсах нүдээрээ тэр Дэлгэрийн харцыг хараад аль хэдийн үхэлтэйгээ эвлэрэв.Нүдэнд нь бага наснаас нь авахуулаад цэл залуу үеийнх нь бүх дурсамж харагдаж эцэст нь өөрийнх нь хийсэн хамаг нүгэл нь нэг нэгээрээ ээлжлэн солигдов.Тэр тоолж баршгүй их гэм нүгэл үйлджээ.Түүний зовоосон эмэгтэйчүүдийн урсгасан цус ба нулимс нь далай тэнгис мэт их билээ.Одоо тэр энэ цус нулимсан далайд живж явна.
-Нүд чинь сохорч хэл чинь тасрах болно.Чи ахиж хэзээ ч намайг харж харааж чадахгүй ИНГЭЭД ҮХ!!!!!
-Хэрэггүйэээээ битгийййййййййй ҮГҮЙ ЭЭЭ!!!
ЛАФФФФФ!!!!!!
Ямар нэг зөөлөн нялцгай зүйлрүү хурц үзүүртэй төмөр гүндээ хүртэл зоогдож хорвоо дэлхийн гүн гүнгий хүртэл,газар дэлхийн ёроолд харанхуйн гүнд амьдарч буй амьтдад хүртэл сонсогдохоор муухай хашгираан дэлхий ертөнцийг цочоогоод дахин нам гүм болов.Ингээд Гэсэр үхлээ.Түүний хоёр нүд болон аманд нь Дэлгэр өөрийн гагнасан төмрөө дагзны ясыг нь нэвт гартал зоожээ.Дэлгэр :
-Чамайг там руу авч явах эрлэгийн элчүүд одоо ирж яваа.Хэзээ нэгэн өдөр би ч бас тамд очих байх.Тэр үед уулзъя Лам багш минь! гэж түүний цогцост хандан хэлээд гарч одлоо.
Үүр цайжээ.Тэнгэрийн хаяанаас гэгээ тусаж харанхуй байсан орчлон ертөнцийг гийгүүлэхээр айсуй.Дэлгэр сая юу хийснээ бодон алхална."Би зөв юм хийсэн үү? Буруу юм хийсэн үү? Хэрвээ би түүнийг амьд үлдээсэн бол тэр намайг алах нь тодорхой байсан шүү дээ.Тиймээ би зөв зүйл хийсэн.Надад одоо айх зүйл байхгүй.ЭГШИГЛЭН.Эгшиглэн минь одоо яаж байгаа бол?"
Тэр ийн бодоод утсаа яаран гаргаж Эгшиглэн рүү залгалаа.Утас нь удтал дуудав.Хэн ч утас авалгүй дуудсаар байв."Алив чи минь утсаа ав л даа..."
-Байна уу? хэмээн Эгшиглэнгийн аавынх нь хоолой сонсогдов.
-Байна байна.би байнаа.Та хаана байна? Эгшиглэн яаж байна?
-Бид гэмтлийн эмнэлэгт байна.Одоо тэр мэс засалд орж байгаа.Чи ирэхгүй юм уу? Тэр чиний нэрийг дуудсаар ухаан алдсан.
-Ойлголоо.Би яг одоо очлоо.
Дэлгэр яаран такси барьж харвасан сум мэт давхисаар эмнэлэгт ирэв.Тэр Эгшиглэнгийн эмчлүүлж буй тасгийн үүдэн дээр ирээд ГАДНЫ ХҮН ОРОХЫГ ХОРИГЛОНО!!! гэсэн бичигтэй шилэн хаалганы урд гацлаа.Эгшиглэнгийн ээж аав нь тэнд бас байв.Цогзолмаа түүнрүү өрөвдсөн эсвэл хайрласан нь үл мэдэгдэх гунигтай нүдээр ширтэн байж
-Намайг уучлаарай хүү минь....Чамд ямар ч буруу байхгүй.Бүх зүйл надаас л боллоо.Надаас л болчихлоо хэмээн түүнийг тэврэн аваад уйлж гарлаа.Цогзолмаа бүх зүйлийг ойлгожээ.Тэр бүх зүйлийг нүдээрээ харсан юм.Буун дууны дараа хаалгыг онгойлгон Эгшиглэнгийн өрөөнд ороод тэр охиноо хараад эгээтэй л галзуурчихсангүй.Охин нь нүдээ ухчихсан өтгөн цус нүүрээр нь асгарч байв.Охиныхоо энэ эрэмдэг төрхийг нь харж чадалгүй нүд нь хальтирч хажуу тийш хартал сарны гэрэлд танил царай нүдэнд нь зэрвэсхийгээд агаарт замхран алга боллоо.Цогзолмаа өөртөө "Гэсэр" гэсэн ганц үгийг шивнэв.Тэр энэ бүхний ард хэн байсныг мөн өөрөө энэ бүхний эхлэлийг тавьснаа ингэж сая мэдэж авлаа.Өөрийгөө үзэн ядах сэтгэл нь охиноо өрөвдөн хайрлах сэтгэлтэй нь нийлээд дотроос нь оргилж ундарсаар нулимс болон урсан гарах авч өөрийгөө мянга нулимсаараа угаавч юуг ч өөрчилж чадахгүй гэдгээ мэдээд улам их уйлах ажээ.Сохорч цус алдаж буй охиноо тэврээд Эмнэлэг рүү яаран гарах тэр хоёр хоёуулаа юу болоод байгааг ч ойлголгүй эцэг эх хүний үр хүүхдээ аврах төрөлх зан үйлдээ автагдан галзуу мэт эмнэлгийн зүг давхисаар иржээ.Эмнэлэг рүү явж байх замд арын суудал дээр хэвтэх Эгшиглэн охин нь
-Ээжээ та яагаад намайг орхиод гараад явчихсан юм бэ? Хэмээн асуув.Түүнд хэлэх үг олдсонгүй гацав.
-Ааваа та яагаад тийм их удсан юм бэ? Би таныг дэндүү удаан хүлээлээ.
-Аав нь уу? Аавыгаа удсанд уучлаарай.
-Та яагаад намайг хамгаалдаггүй юм бэ? Би маш их айсан гэж охин нь уйлан хайлан байж хэлж дуусгалаа.Охин нь галзуурч солиорсондоо биш чин сэтгэлээсээ хэлж байгааг эцэг нь ойлгон нулимсаа барьж байв.Тэр өөрийгөө ямар хайнга,охиноо хайрлах сэтгэлгүй байснаа ойлгов.Түрүүн эхнэр нь охин дээрээ ор гэхэд нь очоод бяцхан охиноо тэврээд унтахгүй яав даа? хэмээн харамсаад барсангүй.Хүн ер нь ямагт бүх зүйл өнгөрсний дараа харамсч суудаг нь жам юм.Охин нь нүдгүй болсон болохоор түүний сэтгэл хөдлөлийг мэдэх дэндүү хэцүү болжээ.Нүднээс нь түүний баяр хөөр,гомдол харуусал зэрэг нь бүгд харагддаг байсан билээ.Одоо харин нүднийх нь оронд хоосон хар нүх л мэлтийх аж.
-Дэлгэр хаана байгаа юм бэ?
-Аан юу.Дэлгэр нь ирж байгаа миний охин.Чи минь тэсээрэй.Одоо эмнэлэг рүү явж байна.
-Дэлгэрийг дуудаад өгөөч тэгэх үү ааваа гуйж байна.
-Аав нь дуудчихсаан охин минь.Тэр ирж яваа за юу?
-Та худлаа хэлээгүй биздээ ааваа? Ээж шиг битгий тэрнийг хөөж явуулаарай.Үнэндээ тэр намайг хамгаалж байсан юмаа.Ингэж хэлээд охин нь ухаангүй болчихов.Тэр хоёр охиноо үхчихлээ хэмээн сандарч үхтлээ айж байсан ч азаар ухаан алджээ.Ахиад жаахан удсан бол цус алдаж үхэх байсан ч Эгшиглэн үнэхээр үхэхийг хүсэлгүй амьдралаас зууран тэсч үлдэв.Эмч тэдэнд хандан
-Одоо яаралтай хагалгаанд оруулж цус алдалтыг зогсоох бүх арга хэмжээг авах болно.Амь насанд хүрэх аюулгүй тул та хоёр айхгүй байж болно гэж хэлээд хаалга хаан явж одлоо.Үүнээс 1 цагын дараа Дэлгэр хүрч ирээд буй нь энэ юм.Эгшиглэнгийн аав Дэлгэрийг харан зогсоно.Тэр харцаараа нэг зүйлийг асууж байлаа.
Дэлгэр нүдээрээ 'тиймээ' гэсэн дохио өгөв.
Эгшиглэнгийн аав уртаас урт амьсгаа авч түүнийг тэврэн авч чихэнд нь
"Миний хийх ёстой байсныг чи хийлээ.Баярлалаа хүү минь" гэж шивнэлээ.Гэнэт энэ үед цагдаа нар эмнэлгийн урт корридороор чанга чанга алхалсаар яаран хүрч ирж айсуй.
Дэлгэр аавынхаа мөрнөөс чанга атгаад
-Ааваа одоо яах вэ? хэмээн түгшин асуулаа.Цагдаа нар яг өөрийг нь мөшгисөөр барих гээд ирж яваа гэдэгт Дэлгэр бат итгэлтэй байв.
-Тайван бай хүү минь.Битгий сандар! Юу ч болоогүй юм шиг байгаарай гэж Эгшиглэнгийн аав түүнд захив.
"Ингээд өнгөрлөө.Би насан туршдаа шоронд хатах юм хийчихлээ.Хайрт Эгшиглэн минь чамайгаа харж чадахгүй юм гэж үү?" хэмээн Дэлгэр дотроо шаналан бодсоор.Цагдаа нар алхсаар яг түүнд тулж ирэв.Дэлгэрийн зүрх нь түг түг цохилж үхлээс айх мэт айж байлаа."Ингээд дууслаа"
Гэвч цагдаа нар түүнд биш Эгшиглэнгийн аавд хандан
-Амрыг эрье.Та яагаад галт зэвсгээ орон байран дээрээ ашиглав?
-Охин минь өрөөн дотроо хашгираад байхаар нь хэн нэг этгээд хүчирхийлээд байгаа юм байх гэж бодоод яаран очтол хаалга нь дотроосоо түгжээтэй байсан.Тэгээд би цоожыг нь буудаж онгойлгосон юм аа.
-Танай охин чинь тэгээд гайгүй юу?
-Охин маань.Тэр.Хоёр нүдгүй болчихсоон.
Мөрдөн байцаагч үл мэдэх харцаар түүнрүү хараад
-Харамсалтай байна.Та бидэнтэй явна уу? Бид танаас хэдхэн асуулт л асуух болно эрхмээ!.
-Ойлголоо гээд тэр дуулгавартайгаар мөрдөн байцаагчийг дагав.Охиноо хаяад явж болохгүй байсан ч Дэлгэрийг баригдуулахгүй байх нь чухал байлаа.Мөрдөн байцаагч урагш харан явж байснаа гэнэт эргэж харан таг дуугүй зогсох Дэлгэрт ойртон ирэв.
-Амрыг эрье.Та ингэхэд энэ гэр бүлийн юу нь билээ?
-Би....би хохирогчийн найз залуу нь байгаа юмаа.
-Ойлголоо.Та Биеийн байцаалтаа шалгуулна уу? Дэлгэр салгалан түүнд түрийвчээ өглөө.Мөрдөгч маш нухацтайгаар ажиглаж байгаад түүнрүү нүдээ онийлгон
-Та... энэ хэргийн үеэр яг хаана юу хийж байсан бэ? хэмээн асуух нь тэр
Дэлгэрийн хөлс нь бурзайн юу гэж хэлэхээ мэдэхгүй сандрав."Буруу үг нэгийг хэлэх л юм бол би баригдана.Баригдаж л болохгүй.Би яах вэ?" хэмээн бодож өөр лүү нь итгэлгүйхэн харах мөрдөгч рүү гөлөлзөв.
-Хүргэн маань манайд цуг байсан! хэмээн гэнэт хажуугаас нь Эгшиглэнгийн аав цочтол хэллээ.
-Хамт байсан юм бол яагаад цуг байгаагүй юм бэ?
-Тэд муудалцчихсан байсан юмаа.Хүргэн маань эвлэрэх гэж ирсэн байсан боловч охин маань өрөөнөөсөө гарахгүй байсан юм.Мөрдөгч Эгшиглэнгийн аав руу нь эргээд Ширүүнээр
-Тэгвэл танай энэ хүргэн чинь яагаад таг дуугүй зогсоод та өмнөөс нь яриад байгаа юм бэ? Хүргэн чинь эсвэл хэлгүй юм уу? гэж зандарлаа.
-Надад их хэцүү байна та биднийг орхиод өгөөч!!! гэж Дэлгэр цагдаагийн нүүр лүү нь харан орилов.Гэвч түүний энэ жүжиг бүтэлгүйтжээ.
Мөрдөгч түүнийг Эгшиглэнгийн аавтай нь цуг гавлаад Цогзолмааг чарлуулан эмнэлгийн корридороор чирэн явж гарлаа.Дэлгэр энэ үед ингээд бүх зүйл өнгөрлөө хэмээн бодож ямар ч хамаагүй аргаар зугтах хүсэлдээ автав.Тэр ийш тийш харан яаж зугтах вэ? Хэмээн тарчилж байтал урд нь буу харагдав.Түүний урд алхах цагдаагийн бүсэнд гар буу зүүлттэй байлаа "Эгзгийг нь тааруулах юм бол бууг шүүрэн аваад цагдаа нарыг сүрдүүлэн зугтаж болох юм." Түүний зүрх амаар нь гарах шахан цохилж байсан ч амьсгалаа дарж алхаагаа тоолон орилж хашгичин буй Цогзолмааг далимдуулан бууг авах гэж эгзгийг нь хүлээн алхална.Цогзолмаа ч бодсон ёсоор нөхрөө салгахаар цагдаа нараас зууран эмх замбараагүй байдлыг үүсгэн зууралдаж эхлэв.Дэлгэрийн хуруу нь буунд хүрэхэд хэдхэн см-ийн зай үлджээ."Ахиад жаахан л" хэмээн бодсоор Дэлгэр буунд бараг хүрлээ.Хэрвээ тэр бууг авчих юм бол одоохондоо энэ цагдаа нараас мултарч чадах ч улам гүн ангалд унах билээ.Түүний толгойд хүнд дэглэмтэй шоронгийн хүйтэн хана,төмөр тор бас өлсгөлөн араатнууд мэт ялтнууд нүдэнд нь үзэгдэв.Хамгийн гол нь хайрт Эгшиглэндээ хүрч чадалгүй түүнээс холдох аймшигтай байв. Тэр дотроо "би энэ бууг аваад яах билээ? Хаашаа ч зугтах юм? Амар тайван амьдарч чадах уу? Улам том хэрэгт унах бус уу? Ерөөсөө л хэрэггүй юм байна" хэмээн бодож буунаас гараа аажуухан холдууллаа.Ингээд түүний зугтах боломж бүтэлгүйтэн гавтай хэвээр эмнэлгийн хаалгаар түлхүүлэн гарч гунигтай нүдээр цагдаагийн машин руу хартал дотор нь нэгэн танил царай зурсхийв.Дэлгэр энэ царайг хараад хязгааргүй ихээр баярлалаа.Машины хаалга онгойж Тэр хоёрыг машинд чихэн оруулсан мөрдөгч урд талын суудалд орж ирэн суугаад хажуудаа суух тэр хүнд хандан
-Амрыг эрье Дэд хурандаа! Бид сэжигтнийг байцаахаар авч явахад бэлэн боллоо.
-Сайн байна.Энэ хоёр хүнийг сулла!
-Юу л даа хурандаа.Хэрвээ эзнийг нь олчихвол том хэрэг ил....
-Та миний тушаалыг сонссонгүй юу?
-Ойлголоо хурандаа.Гэхдээ яагаад?
-Миний хүмүүс энэ хэрэг дээр ажиллах болно.Таныг энэ ажлаас чөлөөлье.
-Гүйцэтгэе хурандаа! гээд өнөөх мөрдөгч тэр хоёрын гавыг дургүйхэн тайллаа.
-Та хоёр одоо явж болноо.Хүндрэл үүсгэсэнд уучлаарай.
-Та өөрөө явж болно дэслэгчээ!! хэмээн урд талаас өнөөх хурандаа шаардсан өнгө аясаар хэлж мөрдөгч ч бушуухан машинаас буун цагдаа нараа дагуулан яваад өглөө.Өнөөх дэд хурандаа эргэн харав.Тэр Түмээ байлаа.Өнгөрсөн шөнийн ядарч зүдэрсэн царай нь алга болж урьдын залуухан царайлаг Түмээ эргэн иржээ.
-Удсанд уучлаарай Дэлгэрээ.Би чамайг үүнийг чадна гэдгийг чинь мэдэж байсан юм.
-Чи яг цагаа олж ирлээ.Би ингээд л өнгөрлөө гэж бодож байлаа.
-Үүнийг би харсан юмаа.Тэгээд л хүрээд ирлээ.
-Чи яаж бүр ингэж ховсддог байнаа? Гайхмаар юм.
Түмээгийн царай нь барайгаад буцаад хачин боллоо.Тэр Дэлгэрт хандан
-Намайг уучлаарай найз минь.Би Эгшиглэнг хамгаалж чадсангүй.
-Одоо яаая гэхэв дээ.Чамд буруу байхгүй.Би л хажууд нь байх ёстой байсан юм.Гэхдээ зүгээр дээ гэв.
-Танай охин чинь эдгэрэх болтугай гэж Түмээ Эгшиглэнгийн аавд хандан хэллээ.Тэр түмээг саяны чадвараас нь болоод гайхан харна.
-Чамд баярлалаа хүү минь.Та хоёр араас ороод ирээрэй гээд Эгшиглэнгийн аав эмнэлэг рүү явж одлоо.Ингээд түмээ өчигдөр юу болсон талаар Дэлгэрт ярьж эхлэв.....
Түмээ машинаас буугаад буцан Эгшиглэнгийн гэр лүү нь явж байлаа.Учир нь тэнд яс цуснаас бүтсэн аймшигтай хараал биелэн босч ирээд юу юугүй нэгэн гэр бүлийн толгойг залгих гээд байгаа нь мэдрэгджээ.Амжиж очихгүй бол тэр айл өнөө шөнийг тэсч гарахгүй нь! Гэсэрийн хийсэн хараалыг Дэлгэрээс холдуулан зайлуулж өөр дээрээ буулгасанаас түүний хүч чадал суларчээ.Хэрвээ Дэлгэрт хараал нь буусан бол тэр үхдэл болох байв.Мөн тэр өөрийг нь хамгаалдаг бяцхан сахиусыг Дэлгэрийн биед хэлэлгүй үлдээжээ.Насанд хүрсэн хүн шиг урт гар хөлтэй дөнгөж төрсөн нярай хүүхэд мэт ад чөтгөр аль хэдийн Түмээгийн хүзүүн дээр нь мордчихоод биеээр нь урт гар хөлөөрөө тас ороожээ.Чихэнд нь аймшигтай чангаар хашгиран уйлах ба түүнийг ганц Түмээ л сонсож бас тэвчиж чадах билээ.Энэ хараалыг үүрээд явах чадал түүнд их үлдсэнгүй.Гэсэрийн хийсэн энэ хараалыг зайлуулахад золиос хэрэгтэй байв.Тэр хүчирхийлэгч,Танхай балмад этгээдүүдэд энэ хараалыг бэлэглэхээр шийджээ.Иймэрхүү хараалыг хүртэх эрхтэй адгууснууд Монголоор дүүрэн бөгөөд олон сайхан бүсгүйчүүд тэдний хайртай гэсэн үгэнд нь хууртаж амьдарчихаад эцэст нь дарамтлуулж,зодуулж хүүхдийг нь тээж төрүүлсэн ариун хэвлийрүүгээ хайр найргүй өшгичүүлж цохиулсаар эрүүл гэх эд эрхтэнгүй болж үр хүүхэд тээдэг саваа хүртэл авахуулдаг.Явлаа гээд очих газаргүй,Хэллээ гээд хандах хүнгүй,Гарлаа гээд хүн харахын эцэсгүй царайтай болохоор шорон мэт харанхуй хаалттай дөрвөн хананы дунд "хэзээ тэр ороод ирэх болоо" гэсэн айдастай чичирч суусаар тэсэлгүй амиа хорлох эсвэл зангидсан нударганы хүчтэй цохилтыг даалгүй алаг нүдэндээ нулимстайгаар хойноо үлдэх үр хүүхдээ ширтсээр хөөрхийлэлтэй гэгч нь амь тавьдаг.Дараачийн хохирогч нь бяцхан хүүхдүүд байдаг.Дагавар, хагас өнчин бага, өсвөр насны хүүхдүүд өөрсдийн золгүй хувь заяаны эрхээр инээж хөөрч явах насан дээрээ хэнд гомдохоо мэдэхгүй уйлж хашгичин зүрх сэтгэлгүй хойд эх эцэг эх, бэлгийн гаж донтой ах ах дүү нарынхаа гарт өртөж золиос нь болсоор замбуулин хорвоогоос нисэн оддог нь харамсалтай.Өдөр бүр ийм хэрэг хэд хэдээрээ гарч өдөр бүр хэн нэгний гар цусанд будагдаж цөөхөн хэд нь л олны чихэнд дуулдаж байна.Гэвч хүчирхийлэгчид эрх чөлөөтэй алхсаар.Учир нь Монгол улсад хүчирхийллийн эсрэг хууль үйлчилдэггүй.Яагаад хүчингүй болгосныг нь хэн ч мэдэхгүй.Магадгүй хүчингүй болгосон тэр хүн нь өөрөө бяцхан үрсээ тамлан тарчилгаж хань ижлээ зовоодог харгис этгээд байхыг үгүйсгэх аргагүй.Түмээ тиймэрхүү этгээдүүдийг яс махнаасаа үзэн яддаг ба харанхуй шөнөөр ангуучилдаг болсоор уджээ.Энэ бол түүний нууц юм.
"Эгшиглэнгийн нэг ширхэг үс байхад хангалттай.Ганцхан үс" хэмээн бодсоор Түмээ Эгшиглэнгийн байрны цонхны доор очоод ухаан алдан уналаа.Яг энэ агшинд түүний сүнс биеэсээ хөөрөн гарч эгшиглэнгийн цонхоор яван орох ахуйд Өнөөх чөтгөр олон арван сүүдэр мэт гар хөлөөрөө Эгшиглэнг хүлчихээд нүдээрээ дамжуулан юу юугүй ухаан бодол оюун санаа бие мах бодыг нь цуслах гэж гэж байх нь тэр! Түмээ хожимджээ.
"Намайг уучлаарай Эгшиглэн минь.Үүнээс өөр чамайг аврах арга алга даа"
Түмээгийн сүнс Эгшиглэн рүү нисч очоод нээлттэй байгаа хоёр нүдыг нь ухан авлаа.Түүнд өөр арга үнэхээр байсангүй.Цусандаа будагдсан Эгшиглэн өвдөлтөө тэсэлгүй хашгиран босч ирээд галзуу мэт дэвхцэн орилж хашгичиж байтал хаалганы цаанаас буун дуу дуулдав.Ад зэтгэр хилэгнэн уурлаж хаалгаар орж ирсэн хэнийг ч бай амьдаар нь идэхээр биеэ хураан суутал Түмээгийн сүнс чөтгөрийг барин авч өөрийн чадвараа ашиглан эзнийх нь сүнс чөтгөр хоёрыг салгаад чөтгөрийг чирэн цонхоор нисэн гарав.Газарт бууж биедээ орсон Түмээ өнөөх чөтгөрийг гүйж явсан золбин нохойн биерүү шидэж орхилоо.Чөтгөр нохойн биед орох нь тэр.Саяхан гаслан унасан нохой арзгар соёо аралзуулж чөтгөрийн улаан нүдээ эргэлдүүлсээр архиран Түмээ рүү дайрахаар биеээ хураав.
"Одоо л чамайг алж болох нь" гэж бодсоор Түмээ ч нохойг алахаар бэлдэж байтал
-Авраарай ахааааа!!! гэж нус нулимстайгаа холилдон орилсоор 20 орчим настай хагас нүцгэн охин харанхуй булангаас гүйн гарч ирэхийг харлаа. Хойноос нь 30 орчим насны гартаа тонгорог атгасан танхай этгээд харанхуй булангаас гарч ирээд өнөөх охиныг хөөж айсуй.Түмээ хоромхон зуур охиныг тэврэн бултаж харин Харин өнөөх танхай Этгээд өөдөөс нь үсрэн гарч ирсэн галзуу нохойн хурц соёонд сэглүүлэн яг л охин шиг орилох үедээ эмэгтэй хүнд гаргаж чаддаг эр бяр сүнс сүлдээ аль хэдийн гээжээ.Гэвч гартаа атгасан хутгаараа нохойг амьсгаа хураах хүртлээ бүлсээр байлаа.Тэр бүлсээр л байв.Нохойн гаслах,Хүний хашгирах хоёр аймшигт дуу сүлэлдэн холилдож эгээ л чөтгөр шулам дуулах мэт цус царцаам ажээ.
Цогзолмааг хараад Гэсэрийн сүнс цонхоор нисэн алга боллоо.Түүний сүнс их хотын харанхуй шөнийн тэнгэрт ниссээр гэртээ иртэл махан бие нь үлдсэн газраа байсангүй.Гайхаад өөрийнхөө биеийг хайж эхлэв.Тэр мурилзан явсаар гараашдаа ирээд өөрийнхөө цогцсыг олж харав.Сүнс нэгэнт уйлж чадахгүй болохоор нүднээс нь нулимс гарсангүй.Гэвч сэтгэл бий учир сая л өөрийнхөө үхчихсэнийг ухаарав.Амьд ахуйдаа хийж байгаа бүхнээ ухааран эргэцүүлж бодох хугацаа түүнд даанч олдсонгүй.Амьд хүн аргатай гэдэг.Харин сүнс бол хүний дурсамжаа авч үлдсэн нэгэн хэсэг нь юм.Сүнсэнд арга гэж үгүй.Нэгэнт үхсэн болохоор харамсах нь сүнсний хувьд ямар ч хэрэггүй зүйл билээ.Гэсэр үүнийг үхэж байж л ойлгосон нь харамсалтай.Саяхан үхээд хөрөөгүй байгаа цогцос удахгүй муудах нь дамжиггүй.Түүнийг тамд үй олон зовж шаналсан хүмүүсийн өс хонзонт сүнснүүд баяртай нь аргагүй хүлээж байгаа нь лавтай. Харанхуй гараашны шалан доороос тамын элчүүд түүнийг авч явахаар аажим аажмаар гарч ирлээ......
Навчис хаялсаар намар болж урт удаан хүйтэн өвөл үргэлжилсний эцэст өглөө шувууд жиргэж мод нахиалж эхлэв.Анхны бороо үүрээр ороход бяцхан шувууд баярлан жиргэх нь таатай.Хаврын чимээ сонсогдож хаврын үнэр үнэртэнэ.Энэ үнэр Эгшиглэнд таалагдаж байв.Гэвч тэр юу ч харахгүй байгаа нь уйтгартай.Хэдэн сарын турш ухаангүй байсны хувьд үдийн цагаар эмнэлгийн гадаа шувуудын жиргэхийг сонсож нарны туяаг биен дээрээ тусахыг мэдэрч суух нь үнэхээр таатай юм.
-Сайн уу?
-Хэн бэ?
Түүнийг нэгэн хүн хүчтэй гэгч нь араас нь тэврэн авлаа.Танил үнэр үнэртэж мөр нь нойт оргих мэдрэгдэв.Нулимс гарах нүдгүй ч Эгшиглэн баярласандаа мэгшинэ.Ингээд ахин ухаан алдав.Тэр эмнэлийн өрөөндөө гэнэт сэрлээ.Цонх онгорхой агаад хүйтэн салхи хөгжлийг нь жиндүүлж аймшигтай даарч буйгаа мэдрэв.Дахин харанхуй орчин өөрийг нь бүчин авч хэн нэгэн энэ өрөөнд түүнтэй цуг байгааг мэдэх үнэхээр таагүй байлаа.
-Сайххххн ууууүүүү охххииннн миинь? гэсэн нурууны үс босгом хоолой орон доороос нь сонсогдоход хөнжлөөсөө тас зууран хэвтсээр Эгшиглэн ахин ухаан алдав.Шөнө бүр хар дарж харин өдөр бүр хэн нэгэн түүнийг тэврэх агшинд ухаан алдах энэ зүүдний ертөнцийг тэр өөрийн амьдралаа хэмээн бодож зүүдэн дотроо амьдарсаар уджээ.Харин одоо тэр жинхнээсээ сэрж буйгаа мэдрэв.Нүд нь боолттой хэвээр ба эмч нар ийш тйиш гүйлдэн сандарч баярласан хоолой дуулдана.
-Аажуухан аажуухан охин минь.Битгий хөдөл.Зүгээр л хэвт гэсэн эмэгтэй эмчийн зөөлөн хоолой хаа нэгтээгээс хэлэв.
-Эмчччэээ энэ жинхэнэ амьдрал мөн үү?
-Тиймээ охин минь.Чи удахгүй харах болноо.
-Би сохор шүү дээ .Яаж харж чадах билээ?
Дахин эмчийн дуу гарсангүй.Өрөө нам гүм болов.Эгшиглэн одоо байгаагаа зүүд эсвэл амьдрал эсэхэд эргэлзэн гуниглаж хэвттэл хөлийг чимээ гарч 3-4 хүн орж ирлээ.
-Охин минь аажуухан өндий.Битгий хурдан хөдлөөрэй.Аан зөв бага багаар....Зүйтэй...Одоо битгий хөдлөөрэй.Эмч нүднийх нь боолтыг тайлж эхэллээ.Тэр ямар ч боолтгүй болсноо мэдрэв.Эгшиглэн одоо эмчийн юу гэж хэлэхийг догдлон хүлээсээр.
-Охин минь аажуухан нүдээ нээ....

Хорвоо дэлхий үнэхээр гайхам сайхан бас аймшигтай билээ.Бид нэг талаараа оюун ухаант зүрх сэтгэлтэй хүмүүс боловч нөгөө талаараа үргэлж алдаж байдаг гэнэн, санаанд оромгүй зүйлс хийж явдаг араатнууд юм.Бид энэ хэцүү цаг үед нэг нэгэндээ тус болж,хайрлаж,уучилж сурах хэрэгтэй.Сайн таниагүй хүнийхээ үгэнд яаран орох хэрэггүй.Ялангуяа залуухан охин минь нэг зүйлийг сана! Хэн ч сайхан аашилж худал хэлж чаддаг юм.Эцэст нь бусдын үгээр амьдралаа заалгана гэдэг нүдээ аниад танихгүй хүнээр гэрээ заалгахтай ижил юм шүү.Тэр хүн өөрийг чинь хааш нь ч аваачиж мэднэ.Эгшиглэн нүдээ нээхэд түүнийг хайртай хүмүүс нь хүрээлэн сууж байх болно.Гэвч тэр дунд ээж нь байхгүй нь харамсалтай.Тэр охиндоо нүдээ бэлэглээд энэ хорвоогоос хальжээ.Нүглийн төлөөс болон эхийн хайр......
Төгсөв.
Б.Мөнхтэнгэр





Лам багш /Б.Мөнхтэнгэр/

4-р хэсэг

-Би чамайг битгий тэр новштой уулз гэж хэлээ биздээ? Бие чинь ийм муу байхад яах гэж гарч байгаа юм бэ? Ингэхэд чи намайг сонсож байна уу? Хүүе миний охин ээжийгээ сонсож байна уу? Яагаад юм дуугарахгүй байгаа юм бэ? Тэр чамайг яасан?
Эгшиглэн ээжийгээ сонсож байлаа.Гэвч тэр ээжтэйгээ юу ч ярихыг хүсэхгүй байв.Түүний тархинд шал өөр зүйлс эргэлдэн ил зууханд асах галыг ширтэн сууна."Өнгөрсөн хугацаанд юу болоод өнгөрөв өө? Бүх юм яагаад ийм хурдан болчихов оо? Яг л харж гүйцэхгүй хурдлах галт тэрэг мэт дэндүү хурдан өнгөрч амьдрал минь орвонгоороо эргэчихлээ.Би яг л галзуу юм шиг аашилж байсан ч яагаад тэгж байснаа санахгүй байна.Би үргэлж хүнтэй утсаар ярьж байсан ч хэнтэй ярьж байснаа бас санахгүй байна.Би юу ч санахгүй байна.Би зөвхөн Дэлгэрийг санаж бас тэр ламаас айж байна.Яагаад гэдгийг мэдэхгүй ч түүнээс би айж байна.Анх тэр ламтай уулзсанаас хойш би нэг л биш болчихсон.Түрүүний тэр ХАР СҮҮДЭР ТЭР ЛАМТАЙ АДИЛХАН БАЙСАН.ЯГ Л ТЭРЭН ШИГ МЭДРЭГДЭЭД БАЙСАН" хэмээн Эгшиглэн өвдөж буй тархиа шаналган бодох ба хажуугаар нь түүнийг хэн нэгэн хараад ч байгаа юм шиг хачин санагдаж зовооно.Түрүүн Дэлгэрийг явж түүнийг гэртээ орж ирснээс хойш тэр харанхуй сүүдэр хаалгаар нь дагаад ороод ирсэн юм шиг санагдаад байлаа.Одоо тэр энэ олон өрөөний хаа нэгтээ өөрийг нь хүлээгээд байж байгаа байх.Магадгүй өөрийнх нь өрөөний шкафанд эсвэл орных нь доор ч юм уу ямар нэгэн гэрэл гэгээгүй орчинд түүнийг отоод байж магадгүй.Тэр Эгшиглэнг дахин элдэвлэх гэж байна уу? Эсвэл хорлох гэж байна уу?
-Ээжээ би унтмаар байна.Өрөөнд оруулаад өгөөч
-Тэгье ээ охин минь.
Эгшиглэн өрөөндөө орж ирээд гэрлээ асаалттай хэвээр орондоо орлоо.Тэр гэрлээ унтраагаад ганцаараа байхаас айж байв.Гэхдээ бас ээжтэйгээ цуг байхыг хүссэнгүй.Цогзолмаа өөрөө охиноо чөтгөрийн гарт өгсөнийг магадгүй охин нь зөн совингоороо өчүүхэн ч гэсэн аль хэдийн гадарласан байх.
-Аавыг дуудаад өгөөч.Би ганцаараа байхаас айгаад байна.
-Юунаас нь айхав дээ охин минь.Заза аавыг нь дуудья.Ингэж хэлээд Цогзолмаа хаалга хаан гарч одов.Цогзолмааг гаосны дараа энэ өрөө хоромхон зуур айдас ба ганцаардлын аймшигт орчин болон хувирав.Эгшиглэн хөнжлөө нөмрөөд таазан дээр байрлах гэрэл рүү ширтэн аавыг нь ирэхээс өмнө битгий л унтраасай хэмээн залбиран хэвтэнэ.Учир нь энэ гэрэл яг унтрах гээд байгаа юм шиг түүнд санагдаж айдаст автуулж байлаа.Онгорхой байсан цонхоор салхи сийгэн орж ирж хөшиг сэвэлзүүлж өрөөгөөр нэг хүйт даав.Тэр босоод цонхоо хаачихмаар санагдсан ч араас нь хэн нэгэн бариад авах юм шиг санагдаад орноосоо босож чадсангүй.Тэр цонхруу томоор харлаа.Гэнэт түүний тархинд "ЦОНХ... ЦОНХНЫ ТҮГЖЭЭ... ЦОНХ ТҮРҮҮН ОРЖ ИРЭХЭД ХААЛТТАЙ БАЙСАН.ХЭН Ч ОНГОЙЛГООГҮЙ!!! ЦОНХ ХЭЗЭЭ ОНГОЙЧИХОВ ОО??" хэмээх аймшигт асуулт орж ирэх нь тэр.Түрүүхэн ээжтэйгээ өрөөндөө орж ирэхэд түгжээтэй байсан цонх нь аль хэдийн онгойж хүйтэн салхи салхилан хөшиг сэвэлзүүлж байлаа.Түүний нүдэнд нулимс цийлэгнэн хөнжил дотроо чичирч эхлэв.Цонхоор салхи биш өөр ямар нэгэн юм орж ирээд хөшгийг нь сэвэлзүүлээд байгаа юм шиг л санагдаж зүрх нь түг түгхийн хүчтэй цохилж байлаа.Салхины улих дуу чихэнд нь шаналгаатай сонсогдож энэ дуу нь яг л хэн нэгэн уйлаад байгаа юм шиг сонсогдоно.Яг л хэн нэгэн үл үзэгдэгч цонхоор харагдалгүй орж ирээд өөрийнх нь өрөөний аль нэг буланд суучихаад уйлаад байгаа мэт.Эгшиглэн цонхноосоо харцаа үл салгав.Тэр цонх руу л цоо ширтэж нүдээ огт хөдөлгөж чадсангүй.Учир нь Түүний нүдний буланд ЯМАР НЭГ ЗҮЙЛ ХӨДЛӨХ ХАРАГДЛАА!!!.Тэр хөдлөөд байгаа зүйлрүү харахыг хүссэн ч айгаад чадахгүй байв.ГАГЦХҮҮ СҮЙТЭГНЭСЭН ТЭР ХАР ЗҮЙЛ АМЬСГАЛАХ НЬ МЭДРЭГДЭХ БӨГӨӨД ТҮҮНРҮҮ БАГА БАГААР МӨЛХӨН ИРЖ ЯВНА!!!"Ааваа хурдан хүрээд ирээч дээ.Гуйж байна ааваа.Ямар нэг юм над руу ойртоод байна.Тэр над руу ирж байна" хэмээн Эгшиглэн цонхруу хараал хөшсөн чигтээ нулимсаа урсган дотроо хашгирав.
"Аавааа?" хэмээн чангаас чанга орилохыг хүссэн ч хоолой нь огт гарахгүй байв.Тэр нүдээ аниад хөнжлөөсөө тас зуурлаа.Нүдээ аних төдийд түүнийг түнэр харанхуй нөмрөн авч сэтгэхүйн орон зайн хаа нэгтээ оргүй хоосон орчинд аваачив.Түүний одоо чадах ганц зүйл энэ бололтой.Нүдээ аниад ч хамаагүй түүнийг харахыг хүссэнгүй.Тэр нүдээ аниад хэвтээд л байлаа.Хэвтээд л байв.Хэдэн хором өнгөрлөө.Хэн ч түүнд хүрсэнгүй.Ямар нэг амьсгалах чимээ ч гарсангүй.
"Тэр явчихсан юм болов уу?" хэмээн Эгшиглэн өөрөөсөө асуув.Тэр хэт удаан нүдээ анин харанхуйд байсан болохоор айдас нь улам нэмэгджээ.Энэ түнэр харанхуй дундаас ямар нэгэн аймшигт амьтан амилаад гараад ирэх юм шиг санагдаад болсонгүй.Эгшиглэн энэ харанхуйд удаан тэсэхээ байж нүдээ нээхээр шийдлээ.Ядаж өрөөнийхөө бүдэг гэрлийг харах юм бол тайвшралыг олж магадгүй энэ бүхэн зүгээр л эндүүрэл, хий хоосон айдас байсныг олж мэдэж болох юм."Гуйж байна бурхан минь.Хэн ч байхгүй байгаасай" хэмээн бодоод Эгшиглэн нүдээ аажуухан нээлээ.Юу байсангүй.Түүний өрөөнд хэн ч алга.Салхи намдаж хөшиг ч сэвэлзэхээ больжээ.Тэр тайвшран уртаас урт амьсгаа авав".Тэр явчихаж.Тиймээ энд хэн ч алга.Аав минь хурдан орж ирээсэй" хэмээн Эгшиглэн хүсэмжлэн бодож байтал өрөөнийх нь хаалганы бариул торхийх дуугарав.Эгшиглэн хаалга руугаа цочин харлаа.Түүний хаалганы бариул эргэн тор тор хийнэ.Цаад талаас хэн нэгэн Хаалгыг нь тог тог тогшлоо.
-Миний охион аав нь байна.Хаалгаа онгойлго.Яагаад түгжчихсэн юм бэ? Алив миний охин хаалгаа тайлчих.Аав нь энд байна.Эгшиглэн энэ үгсийг сонсоод чихэндээ итгэсэнгүй."БИ ХААЛГА ТҮГЖЭЭГҮЙ...ЭЭЖ ТҮГЖЭЭГҮЙ.
.ТЭР ХААЛГЫГ ДОТРООС НЬ ТҮГЖЧИХЭЖ!!!! ТЭР ТҮГЖЧИХЭЖ!!!
Эгшиглэн хашгираад ч хамаагүй аавыгаа дуудахаар шийдэв!
-А..... гэж дуугарч амжаагүй байтал түүний чихэнд нь
-Чишшшш! Чимээгүй! Чи юунаас ингэж их айна вэ? Би чамтай хамт байна шүү дээ... хэмээн шивнэх дуу сонсогдлоо.Энэ агшинд гэрэл тасхийн унтрав.Эгшиглэнгийн нурууны үс нь арзайж огцом эргэж харвал түүний хажууд өнөөх харанхуй дүрс хоёр улаан нүдээрээ цоо ширтээд инээмсэглэн харж байлаа.Түүний толь мэт юм бүхэн ойсон гялалзах том хоёр улаан нүднээс Эгшиглэн өөрийнхөө тусгалыг толь мэт харлаа.Түүнд Үс нь цайгаад цав цагаан болчихсон нүд нь сохроод цагаарсан, эрүү өвдөг нь нийлээд арьс үс нь арзайсан аймшигтай эмгэн шуламс харагдлаа.
-ААААААА АААВААААА! хэмээн зүрх зүсэм хашгирах охиных нь дуун түгжээтэй хаалганы цаана хашгирах сонсогдов.Энэ гэрээр дүүрэн хайрт охиных нь амь тэмцсэн,тарчилсан аймшигт хашгираан дүүрлээ.Эгшиглэнгийн аав охиныхоо өрөөний хаалгыг цохиж өшиглөөд балбаад онгойсонгүй.Цогзолмаа хажууд нь дэмий л нус нулимсандаа холилдон "Миний охиоон" хэмээн бархирах ажээ.Хаалганы цаана байгаа охиноо яаж тамлуулж тарчилж байгааг дотроо төсөөлж уур хорсол зовлон шаналалдаа шатсан аав нь өөрийн өрөөнд хэдхэн харайж очоод буугаа шүүрэн авч сумлалаа.Тэр буцан харайж ирээд буугаа цоожруу чиглүүлэн ТҮФФФ!!!!!! Буун дуу тасхийж цоож бут үсэрсэн ч хаалга онгойсонгүй.Тэр хаалгыг цөм өшиглөн онгойлгоод өрөөнд нь гүйн орж охиноо олж харлаа.Сарны гэрэлд хайрт охин нь хоёр алаг нүднийхээ оронд хоосон хар хоёр ухархайгаар өөдөөс нь цоо ширтэн зогсож байх бөлгөө....
Дэлгэр Түмээ хоёр такси барин 19-р хороолол руу давхиж явна.Түмээ дотроо санаа зовох ажээ.Учир нь энэ бүхэн сайнаар эсвэл муугаар төгсөхийг тэр тааж мэдэхгүй байв.Яалт ч үгүй ямар нэгэн гарз хохирол учирч байж хэн нэгэн цусаар уйлж байж дуусах мэт муу совин татаад байлаа.Харин Дэлгэр өшөө хорсолдоо шатан Түмээд итгэн түүнийг даган явна."Тэр новшийн гэр нь хаана байдгыг Түмээ мэдсэн бололтой.Би түүнийг өөрийн гараар алах хэрэгтэй.Үгүй бол тэр намайг хоёрдохь удаагаа алах гэж оролдох болно.Явуулсан чөтгөр нь Эгшиглэнг минь эдлэх болно.Түүнийхээ зовж шаналахыг харснаас үхсэн минь дээр!" хэмээн Дэлгэр цонхруу харан бодолхийлнэ.Тэр зориг шулууджээ.Тэр лам ч байсан юу ч байсан өөрийн гараар тарчлаан алахыг хүсч байлаа.
-Алив жолоочоо ахиад хурдаа нэмээдэх л дээ.Та яагаад ийм удаан яваад байгаа юм бэ?
-Хурд хэтрүүлэх аюултай шүү дүү минь.Би хурдан явж болно л доо.Урдаас гэнэт машин гараад ирвэл яах юм бэ?
-Зүгээрээ ахаа та ахиад жаахан хурдан явчих.Мөнгийг нь нэмж өгье!
-Мми заза Ойлголоо гээд жолооч хурдаа нэмлээ.Дэлгэр машин хурдалсанд тайвшрах шиг болоод Түмээ рүү харлаа.Түүний царай нь барайж ядарсан мэт царайтай болжээ.Тэнэгэр байдаг дух нь үрчлээтэж хоёр нүд нь улайжээ.
-Чи яагаа вэ? Биe чинь зүгээр үү?
-Зүгээрдээ.....Зүгээр л....Найз нь чамайг сайн хамгаалж чадахгүй байх шүү.Ер нь ирээдүйд юу ч тохиолдож магадгүй.Надад тийм ч их найдах хэрэггүй.Бүх юм чамаас л шалтгаална гэдгийг ойлго.
-Гэнэт юу яриад байгаа юм бэ? Би чиний хэлсэн замаар л явж байна шүү дээ.Би чамд итгэдэг.
-Одоо зөвхөн өөртөө итгэ.Би их ядарч байна.Чамд наалдсан бузрыг биеээс чинь салгаж хөөж явуулсан ч тэр эргээд над дээр ирсээн.Би түүнийг яаж ч чадахгүй байна.Одоо тэр чи бид хоёртой хамт энэ машин дотор сууж байгаа.! Энэ үгсийг сонсоод Дэлгэрийн дотор нь эвгүйрхэв.Итгэж найддаг, зоригтой нүдээр бүхнийг цоо ширтэж айдсаас нь салгаж өгдөг найз нь одоо ядарч туйлдсан үгс хэлээд өөр лүү нь гунигтай бас ядарсан нүдээр ширтэн сууна.
-Дэлгэрээ цаашдаа юу ч тохиолдсон ухаантай бас болгоомжтой байгаарай.Гэхдээ араас чинь хэн нэгэн дайрна гэж айх хэрэггүй.Би үргэлж ард чинь байгаа.Тийм болохоор зөвхөн урагшаа харж урдаа байгаа зүйлээ дуусгаарай.Ойлгов уу?
-Ойлголоо.Хэлсэн үг нэг бүрийг чинь санаж авлаа!
-За тэгвэл би буулаа.Надад чухал ажил гарчихлаа.Май энэ хаягаар явж очоорой гээд Түмээ түүнд нэгэн хаяг бичсэн цаас өглөө.
-Жолоочоо ингээд зогсчих.Би буух эрэгтэй боллоо.Ингэж хэлээд Түмээ таксинаас буун гарч одлоо.Дэлгэр цонхоор эргэн харвал найз нь байтугай амьд хүн байгаа шинж ойр хавьд алга.Тэр хаа нэг тйишээ явчихжээ.Гэхдээ яг л сүнс мэт алга болчихсон байлаа.
"Тэр яагаад надад ийм үгсийг захиж хэлээд замын дундаас яван одов? Ямар нэг зүйл болсон юм биш байгаа? За яахав одоо юу ч болсон хамаагүй.Тэр новшийг л энэ орчлонгоос өөрийн амьдралаас зайлуулах хэрэгтэй!!!" Такси хурдлан явсаар түүний хэлсэн хаяг буюу 19-р хороололд байрлах нэгэн тансаг орон сууцны гадна ирж зогсов.Гадаа харанхуй бөгөөд хавирган сарны гэрэл гадаад орчныг гийгүүлэх ажээ.Орон сууцнууд дунд тог тасарсан мэт нэг ч гэрэлтэй цонх алга байлаа.Дэлгэр таксинаас буугаад орц луу аажуухан алхан явж орлоо.Энэ орц нууц кодтой боловч тэр нь азаар ажиллахгүй байв.Ямар ч чимээ аниргүй тас харанхуй орцоор Дэлгэр гэтэн өгслөө.Түүний зүрхний цохилт өөрт нь мэдрэгдэж алхаа нь хүчтэй сонсогдоно.Энэ харанхуй орцонд түүний араас хэн нэгэн дагаад буй мэт санагдах боловч АРД ЧИНЬ БИ БАЙГАА! гэж хэлсэн найзынхаа үгэнд найдан урагш алхалсаар гурван давхар өөд гарлаа.Гурван давхарт ганцхан айлын хаалга байх ба энэ түүний гэрийн хаалга мөн байв.Дэлгэр тогшихоосоо өмнө хаалгыг татаж үзэхээр шийдэв.Бариулыг чимээгүйхэн буулгаж хаалгыг татах гэж байтал гэнэт утас нь хангинав.Дэлгэр яаран утасныхаа дууг хааж харвал Эгшиглэн залгаж байх нь тэр.Дэлгэр яаран байрнаас гараад хоолойгоо засан
-Байна уу? гэж хэллээ.Тэр хэлж дуусаагүй байхдаа утасны цаанаас шаналалт уйлах дуун сонсчээ.Түүний зүрх нь хатгуулав."Юу болчихов доо? Новш гэж"
-Дэлгэр үү? Аав нь байнаа....Хэмээн Эгшиглэнгийн аав үгээ таслан хэлэв.
-Эгшиглэн зүгээр үү? Юу болсон юм бэ?
-Хүү минь чи хаана байна? Эгшиглэн чинь галзуурчихлаа.
Бидний охин галзуурчихлаа.
-Яг юу болсон юм бэ? Та надад тайлбарлаад өг л дөө!!!
-Эгшиглэн...ЭГШИГЛЭН МИНЬ НҮДЭЭ УХЧИХЛАА....ОХИН МИНЬ СОХОРЧИХЛОО... гээд аав нь утасны цаана уйлж гарав.Дэлгэр саяны үгсийг сонсоод хүнд юмаар тархи руугаа цохиулсан мэт манарлаа.
-Би удахгүй очноо ааваа.Хүлээж байгаарай! гээд Дэлгэр таслав.Түүний адреналин ялгарч ухаан санаа нь биеэ захирахад тун хэцүү болов."Удах хэрэг байхгүй.Одоо л алчихъя" гэж бодоод Дэлгэр бушуухан гурван давхар өөд гараад Гэсэрийн гэрийн хаалганд хүрэв.Хаалганы бариулыг доош чимээгүй буулгаад таттал хаалга онгойчихлоо.Тэр гэрт сэмхэн гэтэж оров.Гэр нь тэр чигээрээ маш бүдэг улаан гэрэлтэй байх бөгөөд маш хээнцэр сүм мэт чимэглэлтэй айл байв.Мөн арц ургамал мэт нэг анхилуун ч юм шиг хачин үнэр хамар цоргиж угтав.Тэр маш аажуухан гэгч нь гэтэн өрөөнүүдээр дамжин түүнийг хайж эхэллээ."Ямар олон өрөө вэ? Одоо шөнө болж байгаа болохоор тэр унтаж байх ёстой.Эсвэл үгүй ч байж магадгүй.Намайг хүлээгээд отоод байж ч магадгүй." Гай болж түүний толгой манаран өвдөж эхлэв.Бүдэг улаан гэрэл нүдийг нь аймшигтай ядрааж байлаа. Анх орж ирсэн цагаас хойш үнэртсэн үнэр дотор муухай оргиулж нүд нь улам л муу харах ажээ.Дэлгэр сүүлдээ гэтэн явж чадахаа болив.Тэр хүнд хүнд алхалан энэ олон өрөөн дунд төөрж байгаагаа мэдэхгүй байлаа.Эргэн харах тутамд л хаалга байж тэр хаалгыг нээхэд ахин нэг улаан бүдэг гэрэлтэй өрөө угтаж байв.Тэр туйлдан ядарч байгаагаа мэдрэв."Ямар олон өрөө вэ? Тэр хаана байнаа?" хэмээн тархиа шаналган бодож өөрийг нь тойрсон олон хаалгыг сайтар харав."Хэзээ ийм олон хаалга гараад ирэв ээ? Би хаашаа нь орох вэ?" Бүх хаалга модон байх бөгөөд нэг хаалга л модон эсвэл төмөр биш юм шиг харагдаж байлаа.Тэр хаалга руу арай ядан гэтэж ойртон очлоо.Дэлгэр гараараа хаалганд хүртэл хаалга биш зүгээр л унжуулсан даавуу байв.Тэр даавууг сөхөн дахин нэг өрөөнд орж ирэв.Аймшигтай өвдөх нүдээ арчин толгойгоо сэгсрээд орчин тойрноо харвал дөрвөн хөлтэй намхан ширээний ард Улаан орхимж нөмөрч завилан суусан тарган лам нүдэнд нь өртлөө.Түүний нүдийг нь энэ улаан гэрэл яг л час улаан мэт харагдуулж байгаа нь аймшигтай.Түүнд айж сандарсан шинж огт алга!
-Чи юу? Чи тэр лам мөн үү?
-Хүү минь аажуухан ойртоод ир.Ирээд урд суу.Бие чинь муу байна.Чамд тан өгье.Дэлгэр өөрийн эрхгүй түүний урд очоод сөгдөн суулаа.Түүнд ямар ч тамир тэнхээ хүч чадал алга.Өөдөөс нь харах энэ ламын нүднээс доог тохуу, басамжлал, тулаанд дийлсэн аятай царай илт мэдрэгдэнэ.Энэ үед л Дэлгэр өөрийгөө үзэн ядлаа."Би яагаад гартаа юу ч үгүй орж ирсэн юм бэ? Би юу ч хийж чадахгүй нь" Урд нь байх ширээн дээрх арц уйгуулагч саван дотор нэгэн нунтаг шатаж үнэр нь гэрээр нэг дүүрчээ.Энэ үнэрээс болж Дэлгэр тамир тэнхээ эрүүл бодол санаагаа алдан туйлдаж байгаагаа сая мэдлээ.
-Үүнийг уу! гээд Гэсэр түүний урд аягатай шингэн тавьлаа.Дэлгэрийн ам нь аймшигтай цангаж байв.Тэр аягатай шингэнийг гартаа атган авлаа.Уухыг үнэхээр хүсч байсан ч "Энэ аягатайг уучихвал эргээд бүх бие минь эрүүлжих үү? Эсвэл би үхэх үү? Энэ хор бол яах вэ??? Тиймээ энэ бол намайг алах гэсэн хор мөн.Би ууж болохгүй!!!" гэж хатуу шийдлээ.Тэр аягатайг амандаа ойртуулав.Уруулныхаа урд аяганы үзүүрийг аажуухан хүргээд Гэсэрийг ширттэл
-Ганцхан балгачих.Надад итгэ.Зүгээрээ уучих гэв.
Дэлгэр нүдээ аниад ухаан бодлоо хураав.ОДОО!!!
-МАЙ ЭНИЙГЭЭ ӨӨРӨӨ УУ!!!! гэж хашгираад зүүн гараа сунган Гэсэрийг зууран авч өөрлүүгээ хамаг хүчээрээ татаад баруун гартаа байсан аягатай хорыг ам руу нь цутгалаа.Гэсэр уусан хорондоо хахаж цацан муужирах хооронд уугьж байсан өнөөх савтай арцыг шүүрэн аваад түүний улаан нүүр лүү нь цацаж орхилоо.Гэсэр аймшигтай хахир хоолойгоор яг л гахай шиг бархираад хүнд биеэ дааж ядан босч даавуун хаалгаар гаран зугтав.Дэлгэр хүчээ хуримтлуулан босч түүний хойноос хөөж гарлаа.Гэсэр бүдүүн удаан гүйдэг боловч амьд үлдэх гэсэн хүсэл нь түүнийг илүү хурдан болгож байлаа.Тэр хаалга онгойлгон гэрээс бархирсан чигтээ гараад доош буун байдаг чадлаараа гүйх бөгөөд араас нь Дэлгэр хөөж байлаа.Гэсэр эгээтэй л бүдрээд уначихалгүй шатаар уруудсаар B1 давхар луу гүйн оров.Тэр манаачаас аврал эрэхээр энэ давхарт ирсэн боловч тэнд хэн ч байхгүй байв.
-Авраарай хүмүүсэээээ Хүн аллаааа!!! хэмээн Гэсэр аврал эрэн хашгирна.Тэр гүйсэндээ ядарч туйлдаж байгаа нь хоолойноос нь илт иэдэгдэнэ.Дээрээс уусан хор нь үйлчилж эхэлж буй бололтой хөл нь бадайрч эхлэв.Тэр энэ хорыг Дэлгэрт бэлдсэн байсан ч өөрөө хүртжээ.Энэ нь үхлийн хор бус мэдээ алдуулагч юм.Бас түүнд өөрийгөө хамгаалах юу ч байсангүй.Хараалаа хийж чадах хамгийн хүчтэй зэвсэг нь түүний ясан эрхи байсан боловч уур хорсолдоо автаад хараал хийхдээ бүх эрхиэ дуусгасан учир одоо түүнд өмссөн хувцаснаас нь өөр юу ч алга.Мөн түүний хийсэн хараал одоо түүнийг аварч чадахгүй.Хүний хийсэн муу зүйлс хэзээ ч эзэндээ эргээд сайнаар нөлөөлдөггүй билээ.Тэр Дэлгэрээс өөрийгөө хамгаалахын тулд гэртээ хортой улаан гэрэл асаажээ.Энэ гэрлийг харсан хүн тэр дороо муужран унадаг байна.Мөн нунтаглаж асаасан хорт ургамал нь хүний амьсгалыг боогдуулж ухаан санааг нь уймруулж удаан байвал үхүүлэх аюултай ч Дэлгэрт аль аль нь тийм ч хүчтэй нөлөөлсөнгүй.Түүнийг ямар нэгэн зүйл хамгаалж байсныг тэр ойлгожээ.Харин эсрэгээрээ гэрээс гарч эрүүл агаар амьсгалж эхэлсэн Дэлгэр бага багаар сэргэж урдаа байгаа зүйлсийг харахтайгаа болов.Тэр өөрөөс нь зугтаж ядах ламын хойноос итгэл дүүрэн ойртож явна.Гэсэр өөрийн зовлогыг арай ядан чирсээр гараашны эцэст байрлах төмөр хаалга руу зугтан орлоо.Дэлгэр хойноос нь тийм ч хурдан хөөсөнгүй.Түүнд гарах гарц байхгүй гэдгийг зөн совингоороо мэдэрч байлаа.Тэр хаалга руу ойртон очоод таттал цаанаас нь бас татаж байлаа. "Хүчтэй новш юм гээч"
-Гуйж байна намайг өршөө би ямар ч буруугүй ээ.
-Үгүй ээ чи буруутай.Би мэдэж байна.
-Намайг орхичих.Надад маш их мөнгө бий.Чамд хүссэн бүхнийг чинь өгье.
-Надад чамаас өөр юу ч хэрэггүй.Ингэж хэлээд Дэлгэр хаалганы бариулаас хүчтэй гэгч нь таттал бариул хуга үсэрчихэв.Хоёр талаас нь хэт хүчтэй татсаны улмаас бариул хугарч Гэсэрт татах юу ч үлдсэнгүй.Дэлгэр хажуудаа байсан машины дугуй чангалагчийг авч хаалгыг хөшлөө.Хаалга ч дорой онгойж Гэсэр аврал эрсэн нүдээр түүнрүү ширтэн зогсож байв.Дэлгэр ороод эргэж хаалгыг онгойхгүйгээр хөшч орхилоо.Одоо барилгын эд хэрэгслээр дүүрсэн өрөөнд Дэлгэр Гэсэр хоёулхнаа үлдэв.Газарт хэвтэж байсан урт отверк Одоо дэлгэрийн гарт атгаастай байх ба Гэсэрийн үхлийг адислах зэвсэг болон хувирлаа.Дэлгэр ганц харайгаад түүнд ойртон отверкаа гэдсэнд нь гүн гэгч нь зоов.Буцааж аваад ахин нэг бүллээ.Тэгээд ахин дахин бас ахин бүлэв.Гэсэр өөрийгөө хамгаалж чадалгүй хий дэмий Дэлгэрээс зуурна.Гэсэрийн гэдэс дэндүү тарган учир энэ бүлэлтүүд түүний арьс махыг нэвтлэн орж зузаан өөхөнд нь гацаад байгаа мэт Дэлгэрт санагдлаа.Гэвч Тэр хүнд шархаджээ.Олон жижигхэн нүхнүүдээр цус олгойдон урсах ба энэ цусаа тогтоох гэсэн Гэсэр гараараа даран арай ядан амьсгалж байлаа.Хасах толгойтой отверк түүний элэг болон бүдүүн гэдсийг цоо нэвтлэн орж өтгөн шингэн нь цустай нь холилдон биеээр нь нэг тарж байгаа нь түүнд өвдөлттэй хамт мэдрэгдэнэ.
-Чи лам гэл үү? Хэн нэгний ирээдүйг өөрчилж чаддаг юм биздээ? Би чамайг үгүйсгэхгүй ээ.Чи чадсан.Миний хувь заяаг чи орвонгоор нь эргүүлж чадсан.Чи түүнийг минь танигдахын аргагүй өөрчилсөн.Одоо тэр галзуураад өөрийн гараар ухчихсан тас харанхуй нүднийхээ гүн ухархайд төөрч будилж яваа.Чи Үзмэрч гэл үү? Ирээдүйг харж чаддаг юм биздээ? Тэгвэл новш минь одоо өөрийнхөө ирээдүйг хар даа!!! Би чиний ирээдүй байна!!! гэж хэлээд Дэлгэр гагнуурын аппарат асаан электрод залгав.Үүнийг хараад лам юу ч хийж чадалгүй айсандаа салгалан өмдөндөө шээсээ савируулав.Тэр намайг авраач гэж мянга залбирах хэдий ч бурхан өөрийн биеэр ирээд түүнийг Дэлгэрийн гараас аврана гэж үү?
Үргэлжлэл бий.....





                                                       Лам багш /Б.Мөнхтэнгэр/
                                                                     3-р хэсэг
Гэсэр махлаг шар гараараа түүний хувцсыг тайлан нүцгэлж эхлэв.Тэр энэ бузар ажлаа гялс хийж амжуулахгүй бол ээж нь хүрээд ирэх байсан хэдий ч ямар ч хүн дуртай зүйлээ хурдан хийж дуусгах дургүй байдаг билээ.Биенд нь шингэсэн бузрыг хөөн зайлуулагч буюу Эгшиглэнд өгсөн нойрны эм нь маш хүчтэй үйлчилгээтэй бөгөөд тунг нь хэтрүүлбэл бухыг ч алж мэдэхээр юм.Гэвч Гэсэр тунг нь хэтрүүлэхээс айсангүй.''Охинд чинь наалдсан хараал түүнийг ээрсээр байгаад алчихлаа'' гэвэл Эгшиглэнгийн ээж амархан итгэх нь мэдээж хэмээн боджээ.Түүний охиноо хайрлах сэтгэл нь Гэсэрт ямар ч хамаагүй байв.Үнэхээр ч Эгшиглэнгийн ээжид нь тэгж хэлбэл бараг итгэх билээ.Хайрлаж хамгаалах гэсэн хайртай хүнээс нь салгаж хар буруу санаж хараал хийсэн хүнд охиноо даатгаж байгаа түүнд буруу бий.Гэвч Гэсэрийн ховс Цогзолмаад ч гэсэн нөлөөлж байгаа гэдгийг мартаж болохгүй."Чам шиг залуу охид үнэхээр амттай.Одоо миний урд ингээд хэвтэж байна гэхэд чинь итгэж чадахгүй нь.Чамайг яаж эдлэх үү? Дээрээс чинь үү? Доороос чинь уу? Ерөөсөө хүлчихдэг юм билүү? Сэрснийхээ дараа хүлээстэй байгаагаа мэдчихээд яаж ч чадахгүй тийчигнэн хэвтэх,уйлж хашгирах,суллаад өгөөч гэж гуйх охидыг харах надад таалагддаг. Эмэгтэй хүмүүсийг ийм гэнэн тэнэг,бас сул дорой болгон төрүүлсэн бурхандаа баярлалаа.Тэд өөрсдийг нь гэсэн сэтгэлтэй сайн хүнээс үргэлж зугтаж яг л над шиг адгийн амьтдын эрхэнд орж гарынх нь шүүс болох юм даа.Үнэхээр амттай'' хэмээн Гэсэр ухаангүй хэвтэх Эгшиглэнтэй галзуу мэт ярих ажээ.Тэр ухаангүй нүв нүцгэн хэвтэх Эгшиглэнг доош нь харууллаа.Дараа нь хоёр гарыг нь хоёр хөлтэй нь холбоод бүдүүн олсоор хүчтэй гэгч нь хүлж орхилоо.Хэрэв Эгшиглэн энэ хүлээстэй чигээрээ сэрэх юм бол түүнд асар их өвдөлт мэдрэгдэж орь дуу тавих болно.Түүнийг орилж хашгичиж уйлж эсэргүүцэл үзүүлэх юм бол олсоор юмуу үсээр нь зүгээр л боогоод алчихна гэж аймшиггүйгээр шийджээ.Тэр одоо бэлэн болжээ.Эгшиглэн түүний өмнө хүлээстэй хэвтэнэ.Гэсэр бушуухан хувцсаа тайлаад Эгшиглэнд хүрч ажлаа эхлэв ээ.Хөх өгзгийг нь базалж урт улаан хэлээрээ түүний хүзүүг нь үнсэн долоож байтал гэнэт тасхийх чимээ чих доргитол нүргэллээ.Тэр цочин дээш харав.Юу болоод байгааг ч анзаарч амжаагүй байхад гэрийнх нь бүх цонх нэг зэрэг хагарчээ.Бүр бүх цонх нь хагарсан учраас аймшигтай тасхийх чимээ гарч тэр юун Эгшиглэн манатай болон сандрав..Хагархай цонхоор хүйтэн салхи нэвт шуугин орж ирж хамаг судар номыг нь салхинд хийсгэн замбараа алдаж заримыг нь цонхоор нь хийсгээд явчихлаа.Энэ салхийг даган чих дөжирмөөр салхины улиан гэрээр нь нэг шуугиж хүн тэсэхэд бэрх болов.Гэсэр тэсэхээ болиод хоёр гараараа чихээ дараад өвдсөндөө хашгирлаа.Шуурга шуурсаар....Салхи шуугисаар...Нэг минут өнгөрлөө.Дахин нэг минут өнгөрөв.Тэсгим хүйтэн гэрээр дүүрч тэсэхэд бэрх болов.Гэтэл гэнэт шуурга зогсож шуугиан намдлаа.Газар атийн хэвтэх Гэсэр алгаа чихнээсээ салган хартал цус болжээ.Сая л чих шуугин салхи шуурч байсан бол одоо л нам гүм болжээ.Бүр огт чимээ анир сонсогдохгүй байв.Гэсэр өөрийгөө дүлийрчээ хэмээн бодов.''Хараалыг буцаажээ.Миний хийсэн хараал буцаад ирлээ.Ийм хүчтэй хараалыг буцаана гэдэг хэцүү.Тэр яаж чадав аа?'' Тэр одоо л сэхээ авч эргэн тойрноо харлаа.Гэр нь ундуй сундуй болж шуурга голомтыг нь самарчээ.''Ийм гэрт хүн орж ирвэл юу гэж бодох билээ? Дээрээс нь хагархай цонхоор салхи нэвт орж ирэн аймшигтай хүйтэн байна'' Тэр босон яаран сандран хувцсаа өмсөх хоорондоо хүлээтэй нүв нүцгэн хэвтэх Эгшиглэнг харлаа.Тэр бараг хөлдчихжээ.Уруул нь хөхөрч хамаг биенийх нь арьс цав цагаан болжээ."Арай хөлдөөд үхчихсэн юм биш байгаа даа?" Гэсэр сандран түүний судсыг барьж үзтэл цохилж байлаа.Үхчихсэн байхвий гэж айсан Гэсэр тайвшрав.Амтыг нь мэдэрч чадалгүй үхүүлэх нь түүнд аймшигтай хэрэг юм.Тэр яаран чичирсэн гараараа Эгшиглэнгийн хүлээсийг суллаж хувцсыг нь буцааж өмсгөлөө.Түүний сулхан ёолох сонсогдоно.Тэр хараахан ухаан ороогүй байгаа ч өвдөлтөндөө шаналж буй нь илт байв.Гурван хормын турш цасан шуурга мэт хүйтэнд нүв нүцгэнээрээ хоёр гар хоёр хөлөө хүлүүлчихээд доош хараад хэвтэж байна гээд төсөөл дөө.Эмзэг турьхан бүсгүй байтугай эр хүн ч тэсэхийн аргагүй ийм байдалд орчихоод байхад үхчихсэн байсан ч өвдөлт мэдрэгдэх биз.Гэсэр яаран гэр орноо цэгцлэн янзалж эхлэв.Хагарсан цонхоо даавуугаар битүүлж гэрлээ асаав.Халаалтаа нэмж гэр нь арай дулаахан боллоо.Гэнэт хаалга тогших чимээнд Гэсэр давхийн цочлоо.
ТОГ ТОГ ТОГ.
"Хэн байдаг билээ? Цогзолмаа юу? Цагдаа юу? Хажуу айлын хүн юм бол уу? Ер нь би яагаад айгаад байгаа билээ? Надад ямар ч хийсэн буруу байхгүй шүүдээ.Зүгээр л цонхнууд бүгдээрээ нэг зэрэг хагарчихсан.Тэгээд л болоо.Удах тусам улам сэжигтэй санагдах байх.Ерөөсөө л хаалгаа тайлъя" гэж бодоод үүдэндээ очин аяархнаар хаалгаа нээвэл тортой хувцас барьчихсан инээмсгэлэсэн царайтай Цогзолмаа зогсож байлаа.
-За яасан Гэсэр минь? Амжилттай юу?
-Хммм юу л даа.Тиймээ амжилттай.Охины чинь биеээс хараалыг нь хөөж чадлаа.Гэхдээ энэ их хэцүү байлаа.
-Алив би охиноо харья гээд Цогзолмаа Эгшиглэнгийн байгаа өрөөнд баярлан орлоо.Гэвч өөрийнх нь төсөөлж байсан дүр зураг түүнийг угтсангүй.Охиных нь хамаг бие цайж уруул нь хөхөрсөн ба хоёр гаранд нь том гэгч ором гарч язарчээ.Цогзолмаа охиноо үхчихэж гэж бодоод тэврэн авч орь дуу тавьлаа.Сулхан амьсгалж байгаа болохоос тэр яг л үхчихсэн мэт харагдаж байв.
-Чи миний охиныг яачихав аа?
-Энэ маш хүнд байсаан.Чи хар л даа.Тэр хараалаас болж гэр орон минь орвонгоороо эргэлээ.Хамаг цонх хагарснаас болж хүйтэн орчихсон.Тэгээд охин чинь даарчихсан юмаа.Би охиныг чинь чадлаараа л хамгаалсан.Хараалыг нь хөөх гэж золтой л би өөрөө үхчихсэнгүй.Чи харин ч надад баярлах хэрэгтэй шүү!!!
-Миний охин үхчихээд байхад би яаж баярлах юм бэ? Чи охиныг минь алчихлаа хэмээн Цогзолмаа хашгирч гарав.Гэсэр үүнийг нь тэсэхэд бэрх боллоо.Тэр яг одоо Цогзолмаагийн амыг нь дараад алчихмаар санагдав.Гэтэл
-Ээ...жээ та яагаад уйл...аад байгаа юм бэ? Охин нь айгаад бас даа...раад байна гэж Эгшиглэн ухаан орон шивнэв.
-Миний охион гэж Цогзолмаа охиноо тэврээд уйлж гарлаа.
-Ээжээ уйлахаа боль л доо.Би харимаар байна.Хоёуулаа гэртээ харья тэгэх үү?
-Тэгье миний охин.Хоёуулаа харьцгаая.
Эгшиглэн арайхийн босоод хөл алдан газар уналаа.Түүнд ямар ч хүч тэнхээ байхгүй байв.Дээрээс нь хөл гар хоёр нь аймшигтай өвдөж даарсандаа чичирч байлаа."Энэ ертөнц ийм хүйтэн бил үү? Би яагаад даараад байгаа юм болоо? Миний гар хөл хоёр яагаад өвдөөд байгаа юм бэ?" Эгшиглэнгийн хацрыг даган нулимс нь урслаа.Тэр хэзээ ч ингэж арчаагаа алдаж байсангүй.Магадгүй Дэлгэрийг харвал өвдөлтөө мартаж эргээд босох хүч чадалтай болох байх.Эсвэл Дэлгэр түүнийг тэврэн авч явах байсан бизээ.Гэвч хажууд нь Дэлгэр алга.Аав нь ч алга.Өөртэй нь адилхан сул дорой ээж нь нус нулимсандаа холилдоод сууж байна.Бас энэ лам."Би яагаад энэ айлд байгаа юм болоо?" Эгшиглэн өөрөөсөө ингэж асуув.Тэр өнгөрснөө огт санахгүй байлаа.Тэр зүгээр л ямар нэгэн юм болохгүй байгаа гэдгийг л мэдэж байв.Үгүй байсан бол тэр энд ингээд байж байхгүй байсан гэдгээ хэнээс ч илүү мэдэх юм.Яагаад ч юм айж даарч бас өөрийг нь хамгаалаад хажууд байх ёстой хэн нэгэнд гомдон уйлна.Тэр ахин боссон ч тогтолгүй газар унах агшинд Гэсэр түүнийг тэврэн авлаа.
-Охин минь битгий хөдөл.Ах нь чамайг ээжтэй нь хамт гэрт нь хүргээд өгье.Битгий ай.Битгий уйл.Бүх зүйл сайхан болно гэж тэр хэллээ.Гэсэр ингэж байдлыг гартаа авлаа.Эгшиглэнг тэвэрсээр машиндаа суулгаж ээж охин хоёрыг гэрт нь хүргэлээ.Машинаас буугаад Эгшиглэнг ахин тэвэрч гэрийнх нь хаалга хүртэл дөрвөн давхар өөд өгсөв.
Эгшиглэнгийн аав хаалгаа тайллаа.Тэр охиноо хараад уулга алдав.Өглөөхөн ээжтэйгээ хамт зүв зүгээр гарч явсан охин нь одоо яг л хэзээ мөдгүй үхэх гэж байгаа хүн шиг харагдаж байлаа.Дараа нь түүнийг Гэсэр тэвэрч байгааг хараад бүгдийг ойлголоо.Түүний уур нь хүрч зүрх нь салгалаад ирэв.
-Муу новш минь миний охиноос савраа тат! гээд тэр Гэсэрийг түллхэн охиноо татан авав.
-Хүүеээ ханиа болиоч ээ
-Үхсэний чинь болиоч ээ гэж??? Энэ охиноо нэг хараач! Хоёр нүд тэр хоёр гарыг нь хараач! Миний охиныг яачихсан юм бэ? Эгшиглэнгийн аав охиноо тэврэн оруулж орон дээр хэвтүүлчихээд эргэн гарахдаа ханандаа өлгөөтэй байсан буугаа шүүрэн авлаа.Тэр буугаа атган үүдэн дээр мэлрэн зогсох Гэсэр дээр очоод духанд нь хүчтэй гэгч нь тулгалаа.
-Муу чөтгөр минь миний хамгийн үнэтэй эрдэнийг минь ийм болгочихоод зүгээр явна гэж санаж байна уу?
-Чи чаддаг юм бол бууд л даа.Гэсэр ингэж хэллээ.Хэдий айж байсан ч түүнийг буудаж чадахгүй гэдэгт итгэлтэй байв.
"Энэ новшийг одоо л алчихъя охиныхоо төлөө" Эгшиглэнгийн аав нүдээ аниад гохоо дарлаа "Такк" ахин дарлаа, "такк" "такк" "так" "так"
Буу даанч сумгүй байлаа.Хэрвээ сумтай байсан бол Гэсэрийн ар дагзаар нь тархи нь цацагдаж томоос том нүх гарах байв.Гэсэр буруу бодож байжээ.Тэр дөнгөж сая үхэж болох байснаа мэдрэв.Яг л үхлээс мултарсан юм шиг эсвэл түүнийг хэн нэгэн аварсан мэт санагдлаа."Ямар сайхан юм бэ? Энэ мэдрэмж.Амьд үлдэх мэдрэмж...
-Хахахаха чи намайг алж чадахгүй гэж хэлээ биз дээ? хахаха хэмээн Гэсэр баярлаж бардамнасандаа хахаж цацан инээж гарлаа.Яагаад.ч юм инээд нь хүрээд бүр нисэх мэт санагдана.Эгшиглэнгийн аавын гайхсан,айсан,арга мухардсан царайг нь харах таатай байлаа.Үнэхээр таатай...
-Хахаха намайг хэн ч яаж ч чадахгүй ээ.Чи ч гэсэн хахаха.
-Бузар амаа тат новш минь!!! Ингээд чи юм ярь! Май чи!!! Гэсэрийн хамар дээр бууны бөгс тасхийн бууж яс нь бяцарч үйрэх сонсогдохын хамтаар тэсэхийн аргагүй өвдөлт мэдрэгдлээ.Тэр хамраа даран доошоо бөхийв.Халзан дагзан дээр нь бууны бөгс манартал буулаа.Дараа нь нуруун дээр нь цохилт ирэв.
-Май чи! Үх чи! Ингээд юм ярь! Ингээд үх!!! хэмээн Эгшиглэнгийн аав бууныхаа бөгсөөр хамаг хүчээрээ нуруунх нь ясан дээр нь цохив.Эхнэр нь болиочээ!! Хүн аллаа!!! хэмээн галзуу мэт хашгичиж байвч түүнд зогсох хүсэл байсангүй.Түүнд Гэсэрийг цус нөжтэй нь хольж алах хүсэл л биеийг нь удирдаж байв.Тиймээс тэр зогсолтгүй цохисоор.Гэсэрийн өвдөж зовохыг нь харж байж санаа нь амарч хүсэл нь биелэх мэт, түүнийг алж байж охиноо аврах мэт л санагдана.Тэр л охиныг нь зовоогоод байгаа мэт совин татна.
-Ааваа боль л доо танаас гуйж байна.
Тэр саяны үгсийг сонсоод ухаан орлоо.Эргэн хартал Эгшиглэн уйлчихсан арай ядан хөл дээрээ тогтож байв.Түүний нүдэнд айдас,өвчин,зовлон хуралджээ.
-Ааваа хэрэггүй ээ гуйж байна.Би айгаад байна.Оръё тэгэх үү?
Тэр охиныхоо цөхөрч туйлдсан үгс гарч буй зовлон шаналал нэвт шингэсэн уянгалаг дууг нь сонсоод гар нь өөрийн эрхгүй сулран буугаа газарт унагаалаа.Нүднээс нь нулимс өөрийн эрхгүй асгарч охиноо тэврэн авав.Түүний бяцхан охин нь ямар их зовж буйг тэр мэдэрлээ.Турьхан биетэй охин нь тураад хальс мэт болчихжээ.Хүчтэй тэврэхэд охин нь ёо хэмээн зовиурлан дуу алдав.
-Аавыгаа харж хандаагүйд уучлаарай.Аав нь чамайгаа даанч анхаарсангүй.Тэр охиноо тэвэрсээр эргэн харлаа.Нус нулимсандаа холилдон уйлж Гэсэрийг босгох гэж хичээх эхнэр лүүгээ ууртайгаар харан
-Алив ор!!! хэмээн зандрав.
-Ханиа?
-Үхсэний чинь ханиа гэж? Яг одоо наадхаа хаяаад ор! Эсвэл наад чөтгөрөө дагаад эргэж ирэхгүйгээр яв!!! Цогзолмаа энэ үгсийг сонсоод Гэсэрийг орхин босож салгалан алхсаар гэртээ орлоо.Эгшиглэнгийн аав хамраас нь садрах Гэсэр лүү хилэнтэй харцаар цоо ширтээд
-Би бүгдийг мэдэж байгаа.Би өөрийнхөө үрийг чиний гарт хоёрдохоо алдаж чадахгүй.Эхнийхийг нь чи л алсан нь гарцаагүй.Чиний нүд чинь надад өөрөө хэлээд өгдөг юм.Би одоо ч харж байна.Чамд хайртай хүмүүсээ алдаж байснаас үхсэн минь дээр.Тиймээс дараачийн удаа би үхээд ч хамаагүй чамайг ална гэдгээ амалчихъя!!! Одоо эндээс зайл!!! гэж хэлээд нэг гартаа охиноо тэврэн нөгөө гартаа буугаа аваад орлоо.Хаалга тасхийн хаагдах чимээнээр Гэсэр дээш өндийлөө.Хамаг бие нь өвдөж хамраас нь цус нь тогтохгүй асгарна.Ар дагзанд нь аалз орчихоод хөдлөх мэт аймшигтай өвдөж нүд нь харанхуйлав.Тэр газар манаран газар уналаа.Уур нь хүрч өшөө хорсол биеийг нь эзэмдэн авав.Эргээд босч ирэхдээ тэр шүдээ зууж нүдээ аньжээ.Хүзүүндээ зүүсэн эрхээ цустай гараараа татаж амандаа ойртуулан:
Цусыг нь ууж ясыг нь ид
Турсгыг нь хуулж арьсыг нь элд
Аарцгыг нь задалж амыг нь дар
Аргыг нь олж эвийг нь барь
Эцгийн үйлийг үрд нь үүрүүл
Эхийнх нь умайг цусаар уйлуул
Үрийнх нь саванд адгуусыг бойжуул
Үсийг нь цайтал махыг нь зулгаа!!!
Нүдийг нь ухаж хэрээ хоолло
Шүдийг нь сугалж нохой хоолло
Хөхийг нь сорж цусыг нь хана
Өрхийг нь самарч сэтгэл хана!!! хэмээн хашхираад эрхээ тас татав.Эрх нь шалаар нэг тарж бутран алга боллоо.Гэсэр тэднийг үзэн ядаж өшөө хорсол уур хилэнгээр дүүрсэн нүдээр хаалга руу нь цоо ширтэн байж хараалаа хэлж дуусгасан нь энэ.Түүний цусыг нь гаргасны хариуд тэр энэ гэр бүлийн гал голомтыг нь самрахаар шийджээ.Гэсэр тэднийг гэр бүлээр нь хараасныхаа төлөөсийг хэзээ нэгэн цагт төлөхөө мэдэхгүй байгаа нь харамсалтай."Өөрсдийнхөө заяанд гомдог.Муу азгүй амьтад.Надад алдах юм байхгүй ээ.Айх зүйл ч байхгүй.Гэхдээ хараал яагаад буцав? Хэн буцаав? Тэр залууг ч гэсэн зүгээр орхихгүй ээ.Харьж байгаад гаранд нь гав хөлөнд нь дөнгө зүүж хайртай хүндээ хэзээ ч очиж чадахааргүй болгох болноо.Хэн ч намайг зогсоох ёсгүй.Хэн ч!!!" Тэр ингэж бодсоор доголон гарч явлаа. Шалаар нэг асгарсан эрх нь бүгд өөрсдөө цусан дээр цугларав.Эрх цус хоёр холилдон хөдөлж эхэллээ.Хуучирсан орцны ханан дээр хүний сүүдэр үүсэн босч ирэв.Түүний хараал амилсан нь энэ.Хараал амилан босч ирээд гэрийн хаалга онгойнгуут шургаад орохоор отон сууж байгаа нь аймшигтай...
Дулаан хөнжил дотор хэвтэх Эгшиглэнгийн ухаан нэг орж нэг гарна.Тэр хар дарж зүүдлээд байгаа эсвэл амьдралд нь үнэхээр энэ бүхэн болоод байгааг ойлгохгүй байв.Юутай ч одоо тэр Дэлгэрийг санаж байв.Утсаа асаагаад залгамаар байсан ч хажууд нь утас нь байсангүй.Тэр Дэлгэрийг л юу юунаас илүү их санаж байлаа.Түүнтэй уулзалгүй мянган жил болсон мэт.Түүнд л тэврүүлэх юм бол магадгүй хамаг өвчин нь арилж энэ хар дарсан зүүднээс сэрэх юм шиг санагдав.Тэр босон чимээгүйхэн явсаар хаалгаа онгойлгон гарлаа.Түүнийг Дэлгэр нь хүлээгээд хаалганых нь гадаа зогсож буй мэт санагдсан ч энэ мэдрэмж хуурамч байв.Хэн ч энд алга.Эгшиглэн уйлж эхэллээ.Гэтэл түүнийг хацарт хэн нэгэн хүрэх шиг болов.Цэв хүйтэн гар... Гэвч урд нь хэн ч алга.Үгүй ээ яг ч тийм биш бололтой.Энд хэн нэгэн байна.Танил нэгэн....
Эгшиглэн урагшаа хартал өөдөөс нь харанхуйд асах хоёр улаан нүд харагдлаа.Тэр хоёр улаан нүд түүнийг соронз мэт татаж ухаан бодлыг эргээд самууруулав.Тэр харанхуй хар дүрсийг Эгшиглэн учиргүй их хүсэж хүсэл тачаал нь буцлаж эхлэв.
-Хонгорхон минь юундаа уйлаав?
-Чамайг санаад уйлсан юмаа.Чамайг байхгүй байхад их айлаа.Чи хаана байсан юм бэ?
-Би гэрэлтэйд байж чаддаггүй.Харанхуй бол миний ертөнц.
-Надад ч бас харанхуй таалагддаг.Надад сайхан байна.
-Чи найз залуугаа санахгүй байна уу?
-Үгүй ээ.Царайг нь ч санахгүй байна.Түүнтэй байхад ер нь нэг тиймэрхүй байсаан.Одоо харин сайхан байнаа.
-Чи намайг хүсэж байна уу? Би чамайг хүсэж байна.
-Хихихи таа л даа.Энэ бол нууц.
-Хоёулаа яг одоо энд яагаад болохгүй гэж хонгорхон минь?
-Хихихи энд болохгүй ээ.
Харанхуй дүрс Эгшиглэнг тэврэн авч уруулыг нь озон үнсэв.Түүний хүчтэй гар хөлөнд нь Эгшиглэн хүлэгдэх нь тэр.Хүсэл тачаал нь дээд цэгтээ хүрч өөрийнх нь эмзэг ариун биеийг эрээ цээргүй оролдон цэнгэх энэ харанхуй биеттэй л үүрд хамт байхыг хүсч байлаа.Тэр өөрийгөө дийлэхээ болив.Юу болж байгааг ч мэдэхээ больж зөвхөн таашаалыг л мэдэрч байв.Гэвч хязгааргүй түнэр харанхуйд автсан түүний ой ухааны нэг хэсэг нь одоо энэ харанхуй орцны шалан дээр хэвтэх нөгөөгөө сэрээх гэж хичээж байлаа.
"Эгшиглээн сэрээч дээ.Эгшиглээн бос л доо.Гуйя сэр л дээ" хэмээн тархин дотор нь орилж байв.Түүнд сэрэх хүсэл байсангүй.Гэтэл
-Эгшиглээээн!!! хэмээн хэн нэгэн хүчтэй хашгирах чихэнд нь хадаж Эгшиглэн үсрэн бослоо.Унтаж байгаад хар дарсан зүүднээс сэрэх мэт болов.Саяхан дээр нь байсан харанхуй биет гэнэт хаашаа ч юм алга болчихов."Сая юу болоод өнгөрчихөв өө? Би юу хийчихив ээ?" Тэр аймшигтай их даарч орцны шалан дээр нүв нүцгэн байснаа ойлгов.Гэрэл тусаж харанхуй байсан орцыг гэрэлтүүлэхэд урд нь уурлаж бас мэл гайхсан харцтай Дэлгэр зогсож байлаа."Тэр мэдчихэж.Тэр харчихаж сонсчихож.Би Дэлгэрийг хуурчихлаа.Би юу хийчихэв ээ" хэмээн харамсан бодож өөрийгөө үзэн ядлаа.Нүднээс нь нулимс нь мэлмэрч чичрэн зогсох өөрийгөө үзэн ядлаа.Дэлгэр Эгшиглэнд ойртон очиж тэврэн авлаа.
-Эгшиглээн чи минь зүгээр үү?
-Намайг уучлаарай би чамайг хуурчихлаа.
-Үгүй ээ чи намайг хуураагүй.Юу ч болоогүй.Юу ч битгий ярь.Уйлахаа боль тайвшир.Дэлгэр Эгшиглэнг тэврэн үнслээ.Тэр уйлж байдгаараа чичирсэн хэвээр.Түүнийг тэврэхэд хоёулаа тайвширч энэ аймшигт ертөнцөөс холдон тасарч хэсэгхэн зуур арай тайван амгалан газар очсон мэт болдог билээ.Эгшиглэн түүнд тэврүүлээд л баймаар байлаа. Гэвч сая хаалга онгойж Эгшиглэнгийн ээж гарч иржээ.Тэр бараг нүцгэн охиныг нь тэвэрч буй Дэлгэрийг хараад шууд салгахаар ухасхийв.
-Миний охиноос гараа ав муу бузар амьтан минь.Эндээс зайл! хэмээн орилж тэр хоёрын дундуур орлоо.Дэлгэр мэл гайхав.
-Цогзолмаа эгчээ би ямар ч,
-Битгий олон юм ярь.Би бүгдийг нь мэднэ.Чи л охиныг минь хараачихсан.Чамаас болж охин минь зовж байна.Зайл чи эндээс!
-Ээжээ Дэлгэрт буруу байхгүй ээ би өөрөө гараад ирсэн юмаa.
-Алив ор миний охин.Харин чи зайл хэмээн Дэлгэрийг толгой түрүүгүй загнан хөөж гарлаа.Дэлгэр юу ч хэлээд нэмэргүй байв.Эгшиглэнгийн ээж түүнийг юу ч гэж хэлсэн ойлгохгүй нь илэрхий байлаа.Дэлгэр эцэст нь
-Тиймээ миний буруу Цогзолмаа эгчээ.Би л түүнийг хайрлаж хамгаалж чадсангүй.Би энэ бүхний учрыг олох болноо.Тэгээд би хүрч ирнээ.Тэр болтол танайд дахиж ирэхгүй ээ баяртай.Баяртай Эгшиглэн минь.
-Ахиж битгий ирээрэй муу бузар новш минь эндээс зайл.Долоон уулын цаагуур далд ор.Ядарсан охиноос минь хол бай!!! хэмээн Цогзолмаа хойноос нь хашгирав.
Эгшиглэн түүнийг ширтэн мэлмэрсээр хоцорлоо.Дэлгэр дотроо "Удахгүй эргээд ирнээ.Эгшиглэн минь" гэж шивнээд яван одлоо.Түүнийг орцны гадна Түмээ хүлээн зогсов.Дэлгэр түүнд саяны үйл явдлыг хэлэхээр амаа нээтэл
-Юу ч битгий ярь.Би бүгдийг нь мэдсэн.Явж түүнийг дуусгацгаая гэв.
3-р хэсэг төгсөв.





                                                              Лам багш /Б.Мөнхтэнгэр/  

                                                                             2-р хэсэг 

Хаалга онгойж гэрэл мэлсхийв.Энэ гэрэлд Дэлгэрийн нүд нь гялбаж хэсэгхэн зуур нүдээ аних хооронд хэн нэгэн хажуугаар нь нисэх мэт өнгөрөөд гарчих шиг болов.Энэ асар хүчтэй байсан ба ямар нэгэн хүчтэй зүйлд цохиулсан юм шиг л хойш хананд толгойгоороо савчихлаа.Толгой нь аймшигтай эргэж нүдээ нээтэл Эгшиглэн хагас нүцгэн байдалтай зогсож байлаа.Тэр яг л галзуу юм шиг харагдана.Үс нь сэгсийж даарсан мэт чичрэх ба яг л унтаж байгаад хар дарсан зүүднээс цочин сэрсэн мэт харагдаж байв.Дэлгэр айж эхлэв.Энэ зүйл түүнийг алах гэж оролдож хайртай бүсгүйгээр нь хүртэл зугаацаж байна.Түүнд хүрч ч чадаагүй байхад тэр хажуугаар нь гараад алга болчихлоо.Тэр яавч хүн биш бололтой бөгөөд хажуугаар нь хүчтэй өнгөрөхөд л салхинд нь хананд савагдсан нь түүнийг ямар аймшигтай их хүчтэйг харуулж байлаа.Дэлгэр энэ новшийн зүйлээс айж бас түүний Эгшиглэнгээр оролдож байгаад нь уур нь хүрч үзэн ядав."Хэн юунаас болж яагаад гэнэт гарч ирээд миний амьдралаар тоглоод байгаа юм болоо? Тэр надтай эсвэл Эгшиглэнтэй ямар холбоотой гэж? Би ч сул дорой амьтан юм даа.Өөрийгөө ч хамгаалж чадахгүй, Эгшиглэнгээ хүртэл ингэж доромжлуулахыг харах гэж дээ.Ядаж царайг нь ч харж чадсангүй.Харанхуйд ямар нэг хар зүйл л сүүтэгнэж байсан.Тэр ер нь юу юм болоо? Эгшиглэнд минь ямар ч буруу байхгүй юм байна.Ямар нэг муу зүйл л түүнийг урхидаж аваад өөрийн ухаангүй болгочихлоо.Тэр яг л утсан хүүхэлдэй шиг хэн нэгний эрхэнд оржээ".Гэнэт Дэлгэрийн айдас түгшүүр эмээх сэтгэл нь алга болж омог бардам зан уур цухал нь унтарч байсан гал эргэн асах мэт дүрэлзээд ирэв. "Цаашдаа өөрийгөө бас Эгшиглэнг ингэж элдэвлүүлж доромжлуулж байж чадахгүй нь.Эмэгтэйгээ хамгаалж чадахгүй над шиг эр гэж ер нь юу байсан юм.Ингэж байхыг нь цааш харж чадахгүй нь.Хайртай хүнээ ингэж зовохыг харж байсны оронд үхээд ч хамаагүй тэр новшийг олж зогсоох хэрэгтэй.Ямар ч хамаагүй аргаар!!!" хэмээн Дэлгэр энэ хэсэгхэн хугацаанд маш их зүйл бодож амжив.Одоо түүний хүлцэнгүй тайван зан нь айдастай нь хамт алга болж өөрийнхөө бас Эгшиглэнгийн төлөө тэднийг оролдож буй этгээдийг шүдээрээ ч хамаагүй урж тасдахад бэлэн болжээ.Эгшиглэн уйлж байлаа.Түүний нүднээс нь урсах нулимсыг хараад Дэлгэр тэврэхээр ухасхийв.
Хаалга онгойн Цогзолмаа гарч ирсэн ба одоо болж буй энэ үйл явдлыг Эгшиглэнгийн ээжийн нүдээр харцгаая.Охин нь сүүлийн үед нэг л хачин аашлах болсон ба ээжтэйгээ хөндий болжээ.Уул нь ээждээ их хайртай байсан билээ.Найз лам дээр нь очиж охиныхоо ирээдүйг үзүүлснээс хойш сэтгэл санаа нь нэг л тавгүй болжээ гэж бодох болсон юм.Тиймдээ ч охиныгоо Дэлгэрээс сал гэж ятгахаа больжээ.Дэлгэр тийм эвгүй ааш авир гаргаж охиныг нь зовоох хүн биш гэдэгт Цогзолмаа найдаж байв.Тэгсэн ч ямар нэмэр байсангүй.Охин нь улам дордож байлаа.Уйлж,уурлаж,үл таних хэн нэгэнтэй аальгүйтэн утсаар ярих бөгөөд тэр нь Дэлгэр биш байв.Охиных нь зан ааш эрс өөрчлөгдөж танихгүй хүн мэт болжээ. Тиймээс найз лам дээрээ очиж уулзжээ.
-Охин маань сүүлийн үед нэг л хачин болчихлоо.Өнөөх залуудаа үнэхээр хайртай юмаа.Салж чадахгүй болохоор шаналаад янз бүр болоод байх шиг байна.Би охиныхоо зовохыг харж чадахгүй нь.Тэр хоёрыг тааруулах засал ном байдаггүй юм уу? Байдаг бол тэрийг нь хийлгэмээр байна.Би чамд итгэдэг.Чи надад одоо л тусалж үз!
-Хммммм юу гэхээр би засал хийх талаар бодож үзсээн.Гэтэл тэр залуугын төрсөн өдөр жил,хувь тохиол гээд цаанаасаа л болохгүй байна.Чи ойлгож үз.Би харин ч эрт хэлж болиулсанд чи талархах хэрэгтэйсэн.Заза шашин номд мэдлэггүй та нар ч юугаа мэдэхэв дээ.Алив охиныг чинь нэг хараадхая" гээд Тэр амандаа хэдэн юм бувтнангаа хэдэн судар ном эргүүлж үзэв.Дараа нь гартаа зоос гүйлгэн үзсэнээ царай нь хачин болж Цогзолмаа руу учиргүй түгшсэн нүдээр хараад
-Тэр залуу чинь сална гэсэнд уурлан танай охиныг бас чамайг үзэн ядсандаа хараал хийлгэсэн байна.Үүнээс болж танай охин чинь хараалд өртөж сүнс нь зайлжээ.Би хэлээгүй юу? Хань болохгүй харин ч гай болох хүн байнаа гэж !!!
Энэ үгсийг сонсоод Цогзолмаа эгээтэй л муужирсангүй."Үнэхээр итгэмээргүй юм.Дэлгэр яаж ингэж чадав аа? За ёстой эртхэн сал гэсэн нь болж.Би энэ хүний үгэнд итгэхгүй бол өөр хэний үгэнд итгэхэв дээ" хэмээн бодлоо.Тэгвэл одоо яадаг билээ Гэсэр минь? Чи л надад тусалж охиныг минь тэр хараалаас аварч өг.Охиныг минь л аварч хайрла гуйж байна.Хүссэн бүхнийг чинь өгье.
-Надад юу ч хэрэггүй ээ.Эртний найз чамдаа туслалгүй яахав.Ирэх долоо хоногт охиноо чирээд ч хамаагүй дагуулаад хүрээд ирээрэй" гэв.
-За чамд ёстой их баярлалаа.Чи байхгүй байсан бол ёстой балрах байлаа бурхан тэнгэр минь гэж.Ямар аймшигтай бузрын залуу вэ.Арай ч охинд минь хараал хийнэ гэж бодсонгүй.Чиний л ачаар мэдлээ.
-Зүгээр зүгээр.Одоо энэ байтугай юм гадуур болж байна.Би одоо охинд чинь ном уншина.Биед нь шингэсэн бузрыг холдуулна.Харин ирэх долоо хоногт ирэхээр чинь нэг мөсөн ариусганаа.Түүнд санаа зоволтгүй" хэмээн бардам зальжин хоолойгоор хэлэв.Энэ өдрөөс хойш Цогзолмаа Дэлгэрийг үзэн ядаж бодохоос ч дургүй нь хүрдэг болжээ.Хөөрхий охин нь галзуу мэт болж ээж аавыгаа ч танихаа больж байлаа.Цогзолмаа охиноо өрөвдөн уйлах ба нөхөр нь л таг дуугүй байх аж.Тэр шашин номд итгэдэггүй ба охиноо залуу насны халуун аагинд дэмийрч байна, удахгүй гайгүй болох байх гэж боджээ.Бас эхнэрт нь бурхан мэт шүтэгдсэн Гэсэр хэмээх лам найзад нь үнэн голоосоо дургүй ажээ.Түүнийг харахаар л огиудас нь хүрч уур нь оволзоод байдаг бөгөөд яагаад ч юм түүнээс хэзээ ч шашин номын ариун энерги мэдрэгддэггүй байлаа.Харин ч эсрэгээ муу ёрын чөтгөрийн мэт үнэр ханхалдаг байв.Цогзолмаа түүнд болсон бүх явдал, лам найзынхаа хэлсэн үгсийг нэгд нэгэнгүй яншихад
-Хэцсс.Ер нь тэр лам найз дээр чинь очсоноос хойш зүв зүгээр байсан охин янз бүр болоод байгаа шүү!!. Хоёр хүүхдийн ирээдүйн амьдралыг үзсэн мэт хараад хэлж салгана гэж ер нь юу байсан юм бэ? Ямар бурхан биш дээ.Тэглээ ч тэр бурханд залбираад биш өөрсдөө зүтгэсний хүчинд бид өдий зэрэгтээ амьдарч яваа гэдгийг чи сана! Хэн нэг үзмэрчийн үгээр амьдралаа заалгаж явна гэвэл ёстой эзнээ дагаж яваа үхэр малаас ялгаа юу байна?" Хэмээн зандарчээ.Цогзолмаа нөхөртэйгөө энэ тухай дахин ам нээсэнгүй.Эгшиглэн өдөржин гэрээсээ гаралгүй өрөөгөө түгжин сууж элдэв янзын дуу авиа гарган хэн нэгэнтэй учир утгагүй зүйлс ярих бөгөөд ганцаараа яриад байгаа эсвэл утсаар яриад байгаа нь огт мэдэгдэхгүй байлаа.Ямар ч байсан утсаар ярьж байгаа хүн нь Дэлгэр биш байсан юм.Хаалгыг нь эхэндээ зөөлөн тогшиж бүр сүүлдээ онгойлгооч хэмээн цөхрөн гуйх боловч сонсож байгаа мөртлөө сонссогүй юм шиг тайлах эсвэл хариу өгөхөө больжээ.Цогзолмаа охиноо амиа хорлочих вийдээ хэмээн айж дотроо залбирахаас өөр зүйл хийж чадахгүй байв.Өнөөдөр харин охиноо нэг гуйж нэг зандчин Гэсэр дээр дагуулан аваачихаар болжээ.Эгшиглэн:
-Ээжээ та намайг жаахан байхад минь олон гоё газраар дагуулж явдаг байсан даа тиймээ?
Цогзолмаа гэнэт баярлав.Охин нь ойрд түүнтэй юу ч яриагүй билээ.
-Тиймээ миний охин.Ахиад ээжтэйгээ хамт гоё газруудаар явмаар байна уу? Хэмээн асуутал Эгшиглэнгийн нүд нь хачин болоод
-Үгүй ээ ахиад тантай хаашаа ч явахыг хүсэхгүй байна.Би үргэлж явах дургүй байсан" гэж хорлонтой хэлээд мушилзав.Цогзолмаа энэ хариулт зүрхээр нь урах шиг боллоо.Охиндоо гомдож сэтгэл нь үймэрсэн ч "За яахав миний охин юу яриад байгаагаа ч мэдэхээ больж.Удахгүй зүгээр болноо" гэж дотроо хэлэв.Охин нь таксинд суугаад харсан зүгээсээ нүдээ салгаж ер хөдөлсөнгүй.Хөшөө ч юм шиг зураг ч юм шиг.Түүний дотроо юу бодож байгааг таахад үнэхээр бэрх юм.Өнөөдөр тэр хаанаас ч юм хэт задгай хачин этгээд хувцас олоод өмсчихжээ.Нүүр амаа хэтэрхий их будчихсан бөгөөд яг л биеэ үнэлэгч шиг харагдаж байв.Эгшиглэн урагшаа таг гөлийн харж байснаа гэнэт ээж рүүгээ огцом харлаа.
-Ээжээ би танд нэг нууц хэлэх үү? Хэмээн аальгүйтэн хэлэв.
-За миний охин хэл хэл.Ээж нь сонсмоор байна.
-Би дотуур хувцсаа өмсөөгүй хэмээн хэлээд аальгүйтэн инээлээ.
-Чи минь юу л яриад байна даа? Яагаад өмсөөгүй юм бэ?
-Хэт ядаргаатай санагдаад байсан юмаа.Та ч гэсэн залуудаа өмсдөггүй л байсан биз дээ?
"Иш зайлуул охин минь" хэмээн Цогзолмаа буруу харан мэгшилээ.Тэр хоёр явсаар 19-р хороололд байдаг Гэсэрийн гэрийн гадаа таксинаас буув.Тэр өөрийнхөө гэдэс шиг тарган хөрөнгө чинээтэй нэгэн юм.Шашныг тэр ариун явдал гэж огт боддоггүй зүгээр л бизнес гэж боддог нь илхэн харагдана.Тэр хоёр гэрийнх нь хаалгыг тогшиход дээгүүрээ нүцгэн жирэмсэн мэт том гэдсээ унжуулсан Гэсэр угтав.
-Өө та хоёр минь хүрээд ирэв үү? Алив наашаа сууцгаа" хэмээн өөрийн номын өрөөндөө урилаа.Цогзолмаа охиноо ажиглав.Тэр өмнө нь энд ирэхдээ бушуухан гарахын түүс болж байсан боловч өнөөдөр энд орж ирээд гэртээ байгаа мэт л аашилж эхлэв.
-Алив Лам багш минь уух юм өгөөч ам цангаад байна" хэмээн аальгүйтэв.Гэсэр зальжин нүдээр Цогзолмаа руу хяламхийгээд Эгшиглэнд хандан
-Май үүнийг уучих цангаа чинь тайлагдана хэмээн нэгэн домботой шингэн зүйлийг өглөө.Цогзолмаа энэ үед түүнийг ариусгаж эрүүлжүүлэх эм тан л өгч байна хэмээн бодож баярлав.Эгшиглэн ч тэр домботой шингэнийг хоёр завьжаараа савируулан ууж дуусгалаа.Дараа нь Эгшиглэн
-Баярлалаа Ламтан гуай гоё амттай ундаа байна гээд Гэсэр лүү жуумалзав.
-За тэгэхээр охин минь ойрд чиний бие чилээрхэж байгаа талаар ээж чинь хэлсэн.Би чамд ном уншиж засал хийнэ.Чи миний хэлснийг л хийнэ шүү ойлгов уу? Учир нь энэ бүхэн чиний төлөө юм.
-Яана яана гэнээ? Үлгэр уншиж өгөөд дараа нь өгзгөн дээр минь шивээс хийж өгнө гэсэн үү? гээд
Эгшиглэн хөхөрч гарав.Тэр шүлсээ үсчүүлэн галзуу юм шиг хөхөрч байгаад удалгүй дуугүй боллоо.Ламын өмнө байрлах буйдан дээр богино банзал өмсчихсөн мөртлөө хөлөө байдгаараа дэлгээд суух Охиноо хараад Гэсэрээс ичиж Цогзолмаагийн нүүр нь улалзана.Эгшиглэнд ичиж зовох нүүр гэж алга бололтой.Гэсэр дуугаа засан ном уншиж эхлэв.Эгшиглэн Цогзолмаа хоёр алгаа хавсран нүдээ аниад дуугүй сууцгаалаа.Цогзолмаа дотроо "Охин минь эдгээсэй" гэж залбирч байсан бол Эгшиглэнгийн юу бодож байсныг таашгүй.Гэсэр хачин хахир дуугаар бараг 10 минут тасралтгүй дүнгэнүүллээ.Ном уншиж дууссаны дараа Цогзолмаа нүдээ нээгээд хартал Эгшиглэн буйдан дээрээ суугаагаараа намунтчихсан байв.
"Охин минь яаваа гэсэн харцаар тэр Гэсэр лүү харвал
-Чишш чимээгүй.Би түрүүн охинд чинь тайвшруулах тан болон биеээс нь муу сүнсийг хөөх шивлэг ном бүхий рашаан өгсөн юм.Харин сая түүний биед хуримтлагдсан муу ёрын энергийг нь хөөн зайлуулах ном уншчихлаа.Охин чинь өнгөрсөн хугацаанд дэндүү туйлдан доройтжээ.Биеээс нь муу сүнсийг хөөн зайлуулсны дараа шууд л унтчихлаа хэмээн айлдав.Энэ үгийг нь сонсоод Цогзолмаа учиргүй ихээр баярлан нулимс унаган байж
-Баярлалаа чамд.Баярлалаа Гэсэр минь.Чи байхгүй байсан бол охин бид хоёр өнгөрөх байжээ." хэмээн уйлж хайлан талархав.
-Зүгээр зүгээр.Гэхдээ эрт баярлах хэрэггүй.Бүх юм хараахан дуусаагүй байна.Чи яг одоо яваад гэрээсээ охиндоо шинэ хувцас авч ир! Одоо өмсөж байгаа хувцсанд нь чөтгөр нь шингэчихсэн байгаа.Охин чинь энд байгаа болохоор түүнд санаа зоволтгүй! Хэмээн Гэсэр айлдав.
-Цогзолмаа нойрсож буй охиноо хацар дээр нь үнсээд шинэ хувцас авчирахаар хаалга хаан гарч одлоо.Ингээд Эгшиглэн танихгүй ламын гэрт нь мөн гарт нь үлдэх нь тэр!
Гэсэр ламын атгаг хүслээ биелүүлэх боломжыг ингээд Эгшиглэнгийн ээж өөрөө түүнд гаргаад өгчихлөө.Энэ бүх явдлын ард тэр байсан юм.Түүний хорт үйл нь эртнээс бүр маш эртнээс эхэлсэн юм.Анх 25 жилийн өмнө Гэсэр гээч махлаг шар залуу Цогзолмаа гэх охинд ухаангүй хайртай нэгэн байлаа.Түүнд бүхнээ зориулж хүссэн бүхнийг нь биелүүлэх боловч Цогзолмаа түүнийг зүгээр л найзын нүдээр хардаг байжээ.Түүнд өөр хайртай залуу байсан бөгөөд түүнтэйгээ гэрлэжээ.Гэсэрийн бүх хичээл зүтгэл нь салхинд хийсэж Цогзолмаад өгсөн хайр нь түүнийг үзэн ядалт хорон санааны хар ангал руу унагаав.Тэр угаасаа аймшигтай царай муутай залуу байжээ.Тарган шар царай,тачирхан үс, онийсон хоёр нүд, том хамар нь түүнийг яг л гахай шиг харагдуулдаг байлаа.Ямар ч эмэгтэй түүнийг тоодоггүй байв.Тиймээс тэр эмэгтэйчүүдийг үзэн ядах болжээ.Бас дээрээс нь нэгэн аймшигтай зүйл байсан нь тэр удмын хараалч бөгөөд түүний удамд нэг ч олигтой хүн байсангүй.Тэр өөрийг нь гомдоосон эргэн тойрны бүх хүмүүсийг харааж өөрийг нь зовоосон хүмүүсийг эсрэгээр нь зовоож бах таваа хангах болжээ.Гэвч энэ хараах хүч чадал нь түүний хүссэн эмэгтэйчүүдийг өвөрт нь авчирч чадсангүй.Иймээс тэр хар дом, улааны шашны хориотой гэх бүх номд шамдан суралцаж ховсдох, хий дүр бүтээх, биетэй хараал хийх гэх мэт хамаг бузар зүйлсийг хийх болов.Өөрт таалагдсан эмэгтэй бүрийг ховсдон авчраад хүссэн бүхнээ хйидэг болсон ба түүний урхинд орж өмнө нь өөрөө гүйн очоод өврөө дэлгэн надтай унтаач гэж нулимсаа урсган гуйх бүсгүйчүүдийн тоо аль хэдийн талийжээ.Тэр хүссэн бүхнээ хийж байсан ч өөрийг нь үл тоомсорлосон Цогзолмааг болон түүнийг булаан авч суусан нөхрийг нь үзэн ядсан хэвээр байв.Тэр Цогзолмаад наанаа найзын дүрээр хандаж сайхан аашилж байсан ч цаанаа яаж цусаар уйлуулах вэ? хэмээн байнга бодож явдаг байжээ.Нэгэн удаа тэр Цогзолмаатай уулзсан ба тэр төрөх дөхөөд гэдэс нь тогоо шиг том болчихсон байжээ.Гэсэр түүний гэдсэнд нь хүрээд эв "Эв эрүүл сав саруул төрөөд эрдэм номтой ээж аавдаа ачлалтай сайн хүү болох болтугай хэмээн ерөөжээ.Гэвч энэ хэлсэн үгс ерөөл биш хараал байжээ.Есөн сар эрүүл бойжиж байсан хүү нь амьгүй төрж Цогзолмаа бараг галзуурчээ.Гэсэр түүний хүүг харааж эхийнх нь гэдсэн дотор нь алсан нь энэ юм.Тэр энэ хүслээ биелүүлсний дараа санаа нь амарч эмнэлэгт шаналан хэвтэх найз дээрээ очин харамсаж буйгаа илэрхийлэн баахан худлаа жүжиглэжээ.Багын гэнэн итгэмтгий зантай Цогзолмаа үүнд нь дороо итгэж түүнийг хүүхдийнх нь алуурчин байсан гэдгийг даанч мэдсэнгүй.Олон жил наана цаана харьцаатай байсан ч нэг л өдөр Цогзолмаа өөрийн залуугийн дүр төрхийг нь хуулан авсан үзэсгэлэнт охиноо дагуулан ороод ирэв.Энэ үед охиныг нь хүссэн түүний дур хүсэл нь буцлан байж ядаж байжээ.Тиймээс тэр Цогзолмаагаас амсаж чадаагүй бүхнээ охиноос нь авахаар шийдэж түүнд шунан шууд өөртөө татан ховс хийж эхэлсэн ба Эгшиглэнгийн галзуурал нь эцэстээ түүнийг өөрт нь авчрах ёстой байв.Тэгэхийн тулд тэр Эгшиглэнгийн найз залууг замаасаа зайлуулах хэрэгтэй болж үхлийн хараал хийсэн юм.Эгшиглэнг унтаж байх энэ хооронд Дэлгэр Түмээтэй уулзахаар хүлээн суугаа билээ.

2-р хэсэг төгсөв