Thursday, January 26, 2017

Караоке (зохиолч Ч.Билгүүн) 

Эхлэл 1-р хэсэг

Булган аймгийн Хутаг-Өндөр сумд эхээс 4 дахь хүү болон мэндэлсэн айлын бага хүү Бадрах 20 нас хүрч байв. Тэрээр энэ хугацаанд нутгаасаа холдож үзээчгүй бөгөөд нутагтаа нилээдгүй олон эрсийн хамрыг чихэж, ширүүн бөх хэмээх хочоор цоллуулж, олон охидын харааг татсан өв тэгш биетэй, сайхан царай зүстэй, хамгийн гол нь их сайхан дуулдаг хөдөлгөөнтэй залуу байж ээ. 2006 онд анх удаагаа нутгаасаа холдон Улаанбаатар хотод ирсэн бөгөөд Соёл Урлагийн Их Сургуулийн дуулаачийн ангийн I курсын оюутан болов. Ангийнх нь үе тэнгийн хүүхдүүд нь яаг нялх хүүхэд шиг нялзрай биетэй санагддаг болохоор нэг их нийлж коллектив үүсгээд байдаггүйн дээр, дээрэлхэж, шоглох хандлагатай байдаг байлаа. Гэхдээ түүний ангид Ананд гэх унаган Улаанбаатарын өндөр туранхай хүү байх ба хархад доожоогүй царайтай, яриа санаа 2 нь хэзээний долоо буудуулчихсан чонын санаатай гэмээр нөхөр, өөрөөс нь нөмөр нөөлөг хайсан юм шиг үргэлж л түүнд сайхан хандаж хоол, тамхиар дайлдаг болжээ. Мөн тэр ангид нь хэд хоногийн дараа хоцорч ирсэн оюутан болох Анунгоо гэх гунхалзсан, царайлаг, ялдамхан зан нь эрчүүдийн зүрхийг эзэмдсэн охин орж ирсэн нь Бадрахын харцанд тусж бодолд автуулж эхэллээ. Хичээлийн эхний улиралд Бадрах хичээлийн бус цагаар ажиллахаар шийдэн зар уншин ажил хайж байв. Тэгтэл бусад зартай үгийн урт, өргөн нарын нь ялгаагүй хэрнээ түүний харцыг сонингийн булангийн зар яалт ч байхгүй татаад байв. Унштал ажиллах цаг маш бага ба долоо хоногийн 3 өдөр караоке-д ажилах бөгөөд цалин нь өөрийнх нь төсөөлж байснаас өндөр байсан бөгөөд караокед үнэгүй дуулдаг болох нь гэж бөөн баяр болон доорх утасруу нь шууд залгалаа. Нэгэн сөөмгөр хоолойтой Хүлээлт Үүсгэн ярьдаг этгээд утас авсан бөгөөд зарын дагуу ажилд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлтэл хэд хоногоос эмнэлэгээс гарна. Тэгээд иргэж холбоо барьж утасдъя хэмээжээ. Бадрах ажилын саналыг хүлээж ядан хэд хоногийг өнгөрөөх зуураа ангийн зальжин банди гэж Анандад хоч өгөөд амжихаар барах уу... Хичээл хийхээсээ илүү Анандын мөнгөөр наргиж архидан түүнд ажилд орохоороо үнэгүй дуулуулж байна гэж ам гаржээ. Шартаж сэртэл үдшийн бүрий болж байлаа. Нар доош шингэн, гадаа зэвэргэн, хүмүүс бүгд л өдрийн наранд хулхидуулсан хувцастайгаа гэрлүүгээ яарсан харагдана. Утас нь дуугарлаа. Unknown number гэсэн байх бөгөөд дуудлагыг идэвхижүүлтэл Сөөмгөр хоолойтой итгээд ажилд орох хүсэлтэй хэвээрэй юу гэж байна. Бадрах: "Ө тэгэлгүй яахав! Гол нь би сая нэг үдэшлэг зохион байгуулаад хүмүүсийн сэтгэлд хүрсэнд хүмүүс намайг дайлаад бага зэрэг сархад хүртчихсэн байна. Уул нь таньтай цаг алдалгүй уулзчихмаар байдаг?" гэж хэлтэл бололгүй яахав гээд 5-р сургуулийн ойролцоох нэг газар дуудлаа. Бадрах согтуу ч гэлээ баярлан: "Ядаж байхад сургуультай ойрхон юм байнашдээ. Энэ ажил намайг ирэхийг зөндөө удаан хүлээсэн байж таараа" гэж додигонон амны үнэрээ дарахаар агаар сорж гарган явж очлоо. Яаг хэлсэн хаягийн дагуу иртэл гаднах хаяг реклам нь гандчихсан бараг харагдахааргүй болсон байх бөгөөд хуучны 4 давхар барилгын подволруу орсон шат харагдаж байлаа. Ганц 2 унасан зэгэл навч хийслэх ба түүнийг очсоор байтал нэлээд бүрий болчихсон байв. Хэр баргийн хүнд жийрхэмээр уур амьсгал түүнийг угтсан ч Бадрах-д ямарч аавын бяртай залууг цөм цохиж унагана гэсэн итгэл хар багаас нь төлөвшчихсөн болохоор түүнд эвгүй санагдаж, айж жийрхэх бодол огтхон ч төрсөнгүй. Шууд яваад ортол хаалганы хажууд цагаан косьтюм пиджактай нэг хүн дотогш харан байдлыг ажиж буй бололтой, нуруугаа үүрчихсэн зогсож байв. Бадрах түүнээс: "Энэ газрыг ажилуулдаг хүн нь хаана байдаг юм бол? Би уулзах гэж яваа хүн байна" гэсэнд өнөөх цагаан хослолтой хүн иргэж харан дээрээс доош нүдээ гүйлгэн ажих бөгөөд зэвххий цагаан царайтай үрчгэрдүү арьстай 30 өнгөрч яваа насны имиджтэй хахир байрын хүн байлаа. Удтал хариулт хүлээлгэсний эцэст нэг юм ам нь хөдөлж сөөмгөр хоолойгоор: "Чи Бадрах юм биздээ. Танилц! Энэ бол чиний ажиллах орчин. Чамд хэлсэн цалингийн нөхцлөөс 3 дахин их мөнгөөр цалинжуулна. Гол нь цалинг чинь 2 сарын хугацаагаар тавина. Итгэл үнэмшил төрөхгүй бол гэрээ хийж болно. Харин гарын үсэг зурагдсаны дараа чи миний ажилчин болж, гэрээнд заагдсан үүрэг хариуцлагын дагуу бүхнийг хийх ёстой. Чамд хэлэх санал болон асуух зүйл байна уу?" гэсэнд Бадрах хэсэгхэн бодож зогссоноо: "Би цалингаа ядаж сар сарын зайтаагаар авч болох уу? Бас ганц нэг найзыгаа авчирч сул өрөөнд дуулуулж байж болох уу?" гэж асуулаа. "Чамд амалсан сарын цалингаас чинь 3 дахин их мөнгө сард нь тооцон олгох болно. Гэхдээ чи 2 сар ажиллаж байж 6 сарын цалин авах хүсэл чинь сар сард нь цалин авах эрмэлзэлд дарагдаад байгаа бол чамд хаалга нээлттэй. Эхний 2 сар чи надад хэр хичээл зүтгэлтэй ажилчин байж чадах эсэх чинь танигдана. Гэхдээ гэрээг хагас жилээр хийнэ гэдгийг анхаар. Би энд удаан баймааргүй байна. Цаг явсаар байна" гэж гэнэ. Бадрах ч өгүүлбэр дуусан зогсох тэр мөчид шууд хариулт хэлэн "За. Тэгье. Би ажиллах хүсэлтэй байна" "За тэгвэл би чамд бэлдсэн гэрээ. Чамд уншихад урт ойлгомжгүй санагдаж байвал би гэрээний голчлох заасан заалтуудыг хэлээд өгье" хэмээн яриаг тасралтгүй үргэлжлүүлэн "Чи 2, 4, 6дахь өдөр гэсэн 3н өдөр ажиллана. Орой 21 цаг гэхэд чи ажилын байран дээрээ бэлэн байж байх бөгөөд өрөө болгон дотроо хаалгатай. Орж доторх хаалгануудыг нээж өрөөг гаднаас нь цоожлож байх. Ингэснээр цэвэрлэгч орон цэвэрлэгээ хийгдэж чи үүдэн дахь хяналтаа албахгүй ажилын байран дээрээ байх чиний давуу тал болно. Чамд хатуу хэлхэд тэр нээсэн хаалгануудлуу орж болохгүй! Мөн үйлчлүүлэгчидийн захиалсан бүх зүйлийг аваачиж өгч бай. Тэд чамд тооцоо төлөхгүй. Надад өгдөг. Ихэвчлэн тусгай үйлчлүүлэгчид ирдэг болохоор захиалгыг аваачихдаа хаалгыг нь 3 тогшоод үүдэнд нь тавьж байх! Шөнийн 03:00 болмогц чиний дараагийн ээлжийн хүн ирэх тул чи 02:50 гэхэд гарч явсан байх ёстой. Чиний ажил яаг энэ цагт дуусах ёстой. За ингээд гэрээний гол зүйлүүд энэ. Эдгээр зүйлийг ягштал баримтлаад ажилаад байвал надад асуудал алга. Харин чиний хүсэлтийн нэг нь надад таалагдаагүй ч нөгөө хүслийг чинь бодолцож болж байна. Чи найзуудыгаа хамгийн эхний өрөөнд 02:50 хүртэл дуулуулж болно. Энэ цагаас хойш энд та хэдийн хэн ч байж болохгүй" гэв. Ингээд Бадрахд үнэхээр инээдтэй санагдаж, ийм их мөнгийг ийм амархан хөлс хүчээр олох боломж олдсондоо үнэхээр баярлаж, баярлсандаа шинэхэн даргаа цохиод авчихсангүй. Тэр сэтгэл хөдлөлдөө автан оюутны байрлуугаа явах замдаа 2хон сарын дараа энэ хогийн нийтийн байрнаас ангижирна. Тусдаа 2 өрөө байр хөлсөлж Анунгоог хамт амьдархыг ятгана гэж мөрөөдөн алхлаа.
Ажлын эхний өдөр
Хэдий өнгөрсөн шөнө нь архи нь гарсан ч түүний бие базаахгүй сэрлээ. Тэрний толгойд "Өнөөдөр 2 дахь өдөр. Намайг л хүлээж байсан гэмээр сайхан ажилд орсон. Алив залуу минь чи хэзээ ийм доожоогүй царайлдаг билээ... Амьдрал шинээр эхлэж байна!" гэж өөрийгөө дасгалжууллаа. Гэхдээ түүний бодсон бодол хий хоосон таамаглал биш байсан бөгөөд түүнийг анаад байж байгаа ажилын байр ямар учиртай бөгөөд юунд ингэж өндөр цалин өгнө гэснийг тэр ойлгохгүй байлаа. Үдэш боллоо. Ананд: "За чи хэлсэндээ. Өнөөдөр намайг үнэгүй дуулуулна биз? Би ч чиний шинэ ажилтай танилцаж чамд сургуулиас давгүй давгүй охид танилцуулж байх болно" гэсэн наймаачны утгатай яриа ярив. Хэр баргийн юм бодоод байдаггүй хээгүй залуу Бадрах: "Би хэлсэн л бол хэлсэн. Гэхдээ өнөөдөр байтугай ирэх амралтын өдрөөр ч чамайг ажил дээрээ аваачиж болохгүй санагдаж байна. Яахав эзэн намайг найзуудыгаа аваачиж болно гэж хэлснийг чамд дараа хэлдэг байж. Ажилдаа гаршаад байнга дууднаа" гэсэнд Ананд өрөө нэхээд авч чадаагүй хүүхэн шиг хялам татан босоод явчив. Угийн сэтгэл хөдлөл ихтэй, эмэгтэйлэг зантай түүнийг бага сага анзаараад амжсан Бадрах бяцхан инээгээд цагаа харлаа. Тэр ажилын цагаа хүлээн гэюүрэн алхсаар ажилынхаа үүдэнд ирсэн байлаа. Цаг хугацаа бага багаар урагшилж байн байна цагаа харсаар. 20:46минут. Бадрах бүүдэгхэн хаягтай караоке-ний хаалганд тулаад зогсчихсон байв. 20:52 саяхан татаад онгойхгүй байсан хаалга гяхтнан онгойлоо.
Доош орон орчноо бүдэг бадагхан санаж байгаа түүнийг хав харанхуй л угтлаа. Тэмтчиж яван гэрлийн асаагуур хайх зуур түүнтэй ойрхон ямар нэгэн юм амьсгалаад байгааг анзаарлаа. Утсаа гарган гэрэл гаргах гэсэн боловч утасных нь цэнэг дууссан бололтой. Гадаа ч харанхуй болсон байсан тул хаалгаар бараг гэрэл орж ирэхгүй, хэн байгааг нүдний баримжаа авч чадахгүй байв. Ажилд орсон эхний мөчид л айдас дагуулсан мөч эхэллээ. Түүний ойрхон амьсгалах өөр нэгэн бүдэгхэн дуу, өөрийнх нь энд тэнд гараад байх ч Бадрах гүрийн гэрлийн асаагуураа хайсаар. Ингэж тэмтчиж явсаар нэгэн зөөлөн юманд хүрэв. Сонин санагдан гараа бага зэрэг дээш болготол хүний хамрархуу юм баригдах шиг болов. Бие нь зарс хийн яалтачгүй дотроосоо "Ииииий юу вэ" гэж дуу алдан хойшоо алхлаа. Гэтэл "Хүлээн авах ширээний баруун доод гуянд нь асаагуур байгаа. Олход амархан" гэж сөөмгөр хоолой сонсдлоо. Бадрах нөгөө эзэн нь байна гэж танин, бага зэрэг банталттай: "Хэхэ чоцдог гэж байнашд. Та аль түрүүнээс хойш намайг явуулаад байж ээ" хэмээн айдастай инээд алдан хариу сонстол ямар ч дуу гарсангүй. Бадрах ч арагш байрлах хүлээн авах ширээний байрлалыг бадаг бүдэг санаж байсан тул тэмтчиж явсаар гэрлийг асаалаа. Өрөөнд хэн байсангүй. Их нууцлагдмал хүн байнадаа гэж дотроо бодон цүнхээ тавин биеэ сулаллаа. Ажилын гэрээний үүрэг ёсоор эхлээд гэж өөртөө тушаал өгөн өөрийгөө хөгжөөж ширээн дээр байсан төмөр цагираган оосорт олноороо багтах дугаарласан түлхүүрүүдийг аван эхний өрөөний хаалгийг нээлээ. Өрөөнд олон өнгийн гэрэл тусж эргэлдэх боловч хана шал буйдан нь бүгд улаан өнгөтэй байлаа. Бадрах: "Ияаан бас романтик айн" гэж өөртэйгөө ярин өрөөн доторх хаалгыг хайн хартал өрөөнд хаалга байсангүй. "Өрөө болгон хаалгатай гэсэндээ. Сонин юмдаа" гэж бодон дараагийн өрөөлүү орлоо. Яаг л эхний өрөөтэй адилхан доторх хийцтэй бөгөөд харин онгойлгосон хаалганы эсрэг хананд ташаа өндөртэй жижигхэн хар зэвтэй хаалга харагдана. Бадрах алхаж очин: Зиааа хө. Энэ одойгын хаалганы түлхүүр аль нь юм болдоо цуцу" гэж шогшрон түлхүүрээ эргүүлж байтал өөрийнх нь онгойлгож орсон хаалга нь гягтнан хаагдаж байна гэнэшүү. Бадрах гүйн очиж гялс барьж аван " Энэ хаалга тэгээд дотроосоо онгойдог л байгаадаа" гэж хаалганы дотор бариулыг ажин бөхийж зогстол ямар нэгэн зүйл ташаа өндөртэй зэвтэй хаалгыг өшиглөх шиг болов. Бадрах өндийн эргэж харлаа. Тэгтэл хаалганы голд гар орох нүх байх ба тэр нүхнээс өөр түлхүүр цоожны зүйл үзэгдсэнгүй. "За ажил эхлээд бараг цаг боллоо. Энэ нэг хэдхэн юмны учрыг олохгүй байж юун цалин авах. Бушивлъя" гээд цагирагинд нэгтэгсэн түлхүүрүүдээ орж ирсэн хаалгандаа ивэн жижиг хаалгаруу очлоо. Голд байгаа нүхрүү гараа хиймэгц үгээр хэлхэд нэг тийм үсэрхэг зүйл мэдэрлээ. Өөр юу ч гарт нь мэдрэгдэхгүй байлаа. Гараа гүнзгий шургуулан тохой нугалан хаалганы ард талыг тэмтэртэл түгжээ байх ба түүнийг татах мочиж хаалга бага зэрэг Бадрахлуу онгойв. "Дотор талдаа түгжээ нь байхад би гаднаас нь онгойлгох ямар хэрэг байна аа. Намайг л ажилтай болгох гэж ядсан юм байлгүйдээ" гэж амандаа үглэн босоод онгойлгож юун үс мэдрэгдээд байсныг харах гэснээ харж болохгүй гэснийг нь гэнэт санав. Ингээд Бадрах үлдсэн хэдэн өрөөнүүдийн хаалгыг ядах юмгүй онгойлгов. Ташаа өндөртэй бүх хаалганы цаана үс л мэдрэгдэж байлаа. Бадрахын бодож олсон зүйл нь өрөө болгоны жижиг хаалганы цаана зөөлөн үстэй шүүр өлгөөтэй байдаг гэсэн дүгнэлтэнд хүрэв. шөнийн 00:35 болж байлаа. Хэн ч орж ирсэнгүй. Түүний уйтгарласан байдал эхний өрөөрүү орох сонирхолыг төрүүлэв. Бадрах өрөөнд ороонд ороод "За дуулах гэхлээр олон дуунд төөрч будилаад алийг нь дуулахаа мэдэхгүй тэнэгтэнэдээ. Гэхдээ яахав хэн сонсдог юм" гэж бодон караокег ажилуулах гэтэл дууны сонголт нь дандаа мэдэхгүй дуунууд байх ба аяыг яаж ч султагсан маш чанга байлаа. Цаг 02:35 болж байв. Бадрах хүлээн авах ширээний ард самар идэн нүд анилдан сууж байлаа. Хэн ч орж ирсэнгүй. Давсаг нь чинэрч ариун цэврийн өрөө орохоор болов. Ариун цэврийн өрөөнд ороод нүүр гараа угаагаад бие засаж байтал караоке өрөөний нэг хаалга онгойгоод буцаад хаагдав. Бадрах гялс бие засчаад хаашаа хэн орчив гэж бодон коридорт гарлаа. Бүх өрөөнүүдийг жижиг хаалгыг онгойлогочоод өрөөнүүдийг түгжсэн тэрэнд гайхшрал төрж байлаа. Хүлээлгийн ширээн дээр орхисон түлхүүрээ авахаар очтол хананд өлгөөтэй цаг 02:48, бугуйн цаг нь 02:40 болж байлаа. Яахаа мэдэхгүй саамгалзан түнтэгнэж байснаа: "За 02:50 гэхэд гарах ёстой. Дотор хэн нэгэн нь байгаа. Гараад гадаа хүлээгээд зогсож байя. Удахгүй дараагийн ээлжийн хүн ирэх юм чинь. Түүнд захиад хэлчье" гэж бодов. Дотор хүн байгаа тул гэрлээ асаалттай орхин цүнхээ үүрэн гарлаа. Гарсныхаа дараа бугуйн цагаа 8минутаар урагшлуулан доторхи цагтай тааруулан 03:50 хүртэл зогслоо. Хэн ч ирсэнгүй. Гэнэт бодов. "Ээлжийн хүн маань цагаасаа түрүүлж ирчээд намайг байгааг мэдэхгүй нэг өрөөнд нь ороод хэвтчихсэн байж таарах нь. Танилцаж амжсангүйшүү. Цагт баригдаад" хэмээн бодож гаднах хаалгыг таттал дотроосоо цоожтой байлаа. "За би гэрээ хийсэн. Цагийн хувиарийн дагуу ажиллах ёстой. Эртхэн харьж амраад ганц хоёр цаг ч болов утнъя" гээд явлаа.




0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home