Thursday, January 26, 2017

                                                              Лам багш /Б.Мөнхтэнгэр/  

                                                                             2-р хэсэг 

Хаалга онгойж гэрэл мэлсхийв.Энэ гэрэлд Дэлгэрийн нүд нь гялбаж хэсэгхэн зуур нүдээ аних хооронд хэн нэгэн хажуугаар нь нисэх мэт өнгөрөөд гарчих шиг болов.Энэ асар хүчтэй байсан ба ямар нэгэн хүчтэй зүйлд цохиулсан юм шиг л хойш хананд толгойгоороо савчихлаа.Толгой нь аймшигтай эргэж нүдээ нээтэл Эгшиглэн хагас нүцгэн байдалтай зогсож байлаа.Тэр яг л галзуу юм шиг харагдана.Үс нь сэгсийж даарсан мэт чичрэх ба яг л унтаж байгаад хар дарсан зүүднээс цочин сэрсэн мэт харагдаж байв.Дэлгэр айж эхлэв.Энэ зүйл түүнийг алах гэж оролдож хайртай бүсгүйгээр нь хүртэл зугаацаж байна.Түүнд хүрч ч чадаагүй байхад тэр хажуугаар нь гараад алга болчихлоо.Тэр яавч хүн биш бололтой бөгөөд хажуугаар нь хүчтэй өнгөрөхөд л салхинд нь хананд савагдсан нь түүнийг ямар аймшигтай их хүчтэйг харуулж байлаа.Дэлгэр энэ новшийн зүйлээс айж бас түүний Эгшиглэнгээр оролдож байгаад нь уур нь хүрч үзэн ядав."Хэн юунаас болж яагаад гэнэт гарч ирээд миний амьдралаар тоглоод байгаа юм болоо? Тэр надтай эсвэл Эгшиглэнтэй ямар холбоотой гэж? Би ч сул дорой амьтан юм даа.Өөрийгөө ч хамгаалж чадахгүй, Эгшиглэнгээ хүртэл ингэж доромжлуулахыг харах гэж дээ.Ядаж царайг нь ч харж чадсангүй.Харанхуйд ямар нэг хар зүйл л сүүтэгнэж байсан.Тэр ер нь юу юм болоо? Эгшиглэнд минь ямар ч буруу байхгүй юм байна.Ямар нэг муу зүйл л түүнийг урхидаж аваад өөрийн ухаангүй болгочихлоо.Тэр яг л утсан хүүхэлдэй шиг хэн нэгний эрхэнд оржээ".Гэнэт Дэлгэрийн айдас түгшүүр эмээх сэтгэл нь алга болж омог бардам зан уур цухал нь унтарч байсан гал эргэн асах мэт дүрэлзээд ирэв. "Цаашдаа өөрийгөө бас Эгшиглэнг ингэж элдэвлүүлж доромжлуулж байж чадахгүй нь.Эмэгтэйгээ хамгаалж чадахгүй над шиг эр гэж ер нь юу байсан юм.Ингэж байхыг нь цааш харж чадахгүй нь.Хайртай хүнээ ингэж зовохыг харж байсны оронд үхээд ч хамаагүй тэр новшийг олж зогсоох хэрэгтэй.Ямар ч хамаагүй аргаар!!!" хэмээн Дэлгэр энэ хэсэгхэн хугацаанд маш их зүйл бодож амжив.Одоо түүний хүлцэнгүй тайван зан нь айдастай нь хамт алга болж өөрийнхөө бас Эгшиглэнгийн төлөө тэднийг оролдож буй этгээдийг шүдээрээ ч хамаагүй урж тасдахад бэлэн болжээ.Эгшиглэн уйлж байлаа.Түүний нүднээс нь урсах нулимсыг хараад Дэлгэр тэврэхээр ухасхийв.
Хаалга онгойн Цогзолмаа гарч ирсэн ба одоо болж буй энэ үйл явдлыг Эгшиглэнгийн ээжийн нүдээр харцгаая.Охин нь сүүлийн үед нэг л хачин аашлах болсон ба ээжтэйгээ хөндий болжээ.Уул нь ээждээ их хайртай байсан билээ.Найз лам дээр нь очиж охиныхоо ирээдүйг үзүүлснээс хойш сэтгэл санаа нь нэг л тавгүй болжээ гэж бодох болсон юм.Тиймдээ ч охиныгоо Дэлгэрээс сал гэж ятгахаа больжээ.Дэлгэр тийм эвгүй ааш авир гаргаж охиныг нь зовоох хүн биш гэдэгт Цогзолмаа найдаж байв.Тэгсэн ч ямар нэмэр байсангүй.Охин нь улам дордож байлаа.Уйлж,уурлаж,үл таних хэн нэгэнтэй аальгүйтэн утсаар ярих бөгөөд тэр нь Дэлгэр биш байв.Охиных нь зан ааш эрс өөрчлөгдөж танихгүй хүн мэт болжээ. Тиймээс найз лам дээрээ очиж уулзжээ.
-Охин маань сүүлийн үед нэг л хачин болчихлоо.Өнөөх залуудаа үнэхээр хайртай юмаа.Салж чадахгүй болохоор шаналаад янз бүр болоод байх шиг байна.Би охиныхоо зовохыг харж чадахгүй нь.Тэр хоёрыг тааруулах засал ном байдаггүй юм уу? Байдаг бол тэрийг нь хийлгэмээр байна.Би чамд итгэдэг.Чи надад одоо л тусалж үз!
-Хммммм юу гэхээр би засал хийх талаар бодож үзсээн.Гэтэл тэр залуугын төрсөн өдөр жил,хувь тохиол гээд цаанаасаа л болохгүй байна.Чи ойлгож үз.Би харин ч эрт хэлж болиулсанд чи талархах хэрэгтэйсэн.Заза шашин номд мэдлэггүй та нар ч юугаа мэдэхэв дээ.Алив охиныг чинь нэг хараадхая" гээд Тэр амандаа хэдэн юм бувтнангаа хэдэн судар ном эргүүлж үзэв.Дараа нь гартаа зоос гүйлгэн үзсэнээ царай нь хачин болж Цогзолмаа руу учиргүй түгшсэн нүдээр хараад
-Тэр залуу чинь сална гэсэнд уурлан танай охиныг бас чамайг үзэн ядсандаа хараал хийлгэсэн байна.Үүнээс болж танай охин чинь хараалд өртөж сүнс нь зайлжээ.Би хэлээгүй юу? Хань болохгүй харин ч гай болох хүн байнаа гэж !!!
Энэ үгсийг сонсоод Цогзолмаа эгээтэй л муужирсангүй."Үнэхээр итгэмээргүй юм.Дэлгэр яаж ингэж чадав аа? За ёстой эртхэн сал гэсэн нь болж.Би энэ хүний үгэнд итгэхгүй бол өөр хэний үгэнд итгэхэв дээ" хэмээн бодлоо.Тэгвэл одоо яадаг билээ Гэсэр минь? Чи л надад тусалж охиныг минь тэр хараалаас аварч өг.Охиныг минь л аварч хайрла гуйж байна.Хүссэн бүхнийг чинь өгье.
-Надад юу ч хэрэггүй ээ.Эртний найз чамдаа туслалгүй яахав.Ирэх долоо хоногт охиноо чирээд ч хамаагүй дагуулаад хүрээд ирээрэй" гэв.
-За чамд ёстой их баярлалаа.Чи байхгүй байсан бол ёстой балрах байлаа бурхан тэнгэр минь гэж.Ямар аймшигтай бузрын залуу вэ.Арай ч охинд минь хараал хийнэ гэж бодсонгүй.Чиний л ачаар мэдлээ.
-Зүгээр зүгээр.Одоо энэ байтугай юм гадуур болж байна.Би одоо охинд чинь ном уншина.Биед нь шингэсэн бузрыг холдуулна.Харин ирэх долоо хоногт ирэхээр чинь нэг мөсөн ариусганаа.Түүнд санаа зоволтгүй" хэмээн бардам зальжин хоолойгоор хэлэв.Энэ өдрөөс хойш Цогзолмаа Дэлгэрийг үзэн ядаж бодохоос ч дургүй нь хүрдэг болжээ.Хөөрхий охин нь галзуу мэт болж ээж аавыгаа ч танихаа больж байлаа.Цогзолмаа охиноо өрөвдөн уйлах ба нөхөр нь л таг дуугүй байх аж.Тэр шашин номд итгэдэггүй ба охиноо залуу насны халуун аагинд дэмийрч байна, удахгүй гайгүй болох байх гэж боджээ.Бас эхнэрт нь бурхан мэт шүтэгдсэн Гэсэр хэмээх лам найзад нь үнэн голоосоо дургүй ажээ.Түүнийг харахаар л огиудас нь хүрч уур нь оволзоод байдаг бөгөөд яагаад ч юм түүнээс хэзээ ч шашин номын ариун энерги мэдрэгддэггүй байлаа.Харин ч эсрэгээ муу ёрын чөтгөрийн мэт үнэр ханхалдаг байв.Цогзолмаа түүнд болсон бүх явдал, лам найзынхаа хэлсэн үгсийг нэгд нэгэнгүй яншихад
-Хэцсс.Ер нь тэр лам найз дээр чинь очсоноос хойш зүв зүгээр байсан охин янз бүр болоод байгаа шүү!!. Хоёр хүүхдийн ирээдүйн амьдралыг үзсэн мэт хараад хэлж салгана гэж ер нь юу байсан юм бэ? Ямар бурхан биш дээ.Тэглээ ч тэр бурханд залбираад биш өөрсдөө зүтгэсний хүчинд бид өдий зэрэгтээ амьдарч яваа гэдгийг чи сана! Хэн нэг үзмэрчийн үгээр амьдралаа заалгаж явна гэвэл ёстой эзнээ дагаж яваа үхэр малаас ялгаа юу байна?" Хэмээн зандарчээ.Цогзолмаа нөхөртэйгөө энэ тухай дахин ам нээсэнгүй.Эгшиглэн өдөржин гэрээсээ гаралгүй өрөөгөө түгжин сууж элдэв янзын дуу авиа гарган хэн нэгэнтэй учир утгагүй зүйлс ярих бөгөөд ганцаараа яриад байгаа эсвэл утсаар яриад байгаа нь огт мэдэгдэхгүй байлаа.Ямар ч байсан утсаар ярьж байгаа хүн нь Дэлгэр биш байсан юм.Хаалгыг нь эхэндээ зөөлөн тогшиж бүр сүүлдээ онгойлгооч хэмээн цөхрөн гуйх боловч сонсож байгаа мөртлөө сонссогүй юм шиг тайлах эсвэл хариу өгөхөө больжээ.Цогзолмаа охиноо амиа хорлочих вийдээ хэмээн айж дотроо залбирахаас өөр зүйл хийж чадахгүй байв.Өнөөдөр харин охиноо нэг гуйж нэг зандчин Гэсэр дээр дагуулан аваачихаар болжээ.Эгшиглэн:
-Ээжээ та намайг жаахан байхад минь олон гоё газраар дагуулж явдаг байсан даа тиймээ?
Цогзолмаа гэнэт баярлав.Охин нь ойрд түүнтэй юу ч яриагүй билээ.
-Тиймээ миний охин.Ахиад ээжтэйгээ хамт гоё газруудаар явмаар байна уу? Хэмээн асуутал Эгшиглэнгийн нүд нь хачин болоод
-Үгүй ээ ахиад тантай хаашаа ч явахыг хүсэхгүй байна.Би үргэлж явах дургүй байсан" гэж хорлонтой хэлээд мушилзав.Цогзолмаа энэ хариулт зүрхээр нь урах шиг боллоо.Охиндоо гомдож сэтгэл нь үймэрсэн ч "За яахав миний охин юу яриад байгаагаа ч мэдэхээ больж.Удахгүй зүгээр болноо" гэж дотроо хэлэв.Охин нь таксинд суугаад харсан зүгээсээ нүдээ салгаж ер хөдөлсөнгүй.Хөшөө ч юм шиг зураг ч юм шиг.Түүний дотроо юу бодож байгааг таахад үнэхээр бэрх юм.Өнөөдөр тэр хаанаас ч юм хэт задгай хачин этгээд хувцас олоод өмсчихжээ.Нүүр амаа хэтэрхий их будчихсан бөгөөд яг л биеэ үнэлэгч шиг харагдаж байв.Эгшиглэн урагшаа таг гөлийн харж байснаа гэнэт ээж рүүгээ огцом харлаа.
-Ээжээ би танд нэг нууц хэлэх үү? Хэмээн аальгүйтэн хэлэв.
-За миний охин хэл хэл.Ээж нь сонсмоор байна.
-Би дотуур хувцсаа өмсөөгүй хэмээн хэлээд аальгүйтэн инээлээ.
-Чи минь юу л яриад байна даа? Яагаад өмсөөгүй юм бэ?
-Хэт ядаргаатай санагдаад байсан юмаа.Та ч гэсэн залуудаа өмсдөггүй л байсан биз дээ?
"Иш зайлуул охин минь" хэмээн Цогзолмаа буруу харан мэгшилээ.Тэр хоёр явсаар 19-р хороололд байдаг Гэсэрийн гэрийн гадаа таксинаас буув.Тэр өөрийнхөө гэдэс шиг тарган хөрөнгө чинээтэй нэгэн юм.Шашныг тэр ариун явдал гэж огт боддоггүй зүгээр л бизнес гэж боддог нь илхэн харагдана.Тэр хоёр гэрийнх нь хаалгыг тогшиход дээгүүрээ нүцгэн жирэмсэн мэт том гэдсээ унжуулсан Гэсэр угтав.
-Өө та хоёр минь хүрээд ирэв үү? Алив наашаа сууцгаа" хэмээн өөрийн номын өрөөндөө урилаа.Цогзолмаа охиноо ажиглав.Тэр өмнө нь энд ирэхдээ бушуухан гарахын түүс болж байсан боловч өнөөдөр энд орж ирээд гэртээ байгаа мэт л аашилж эхлэв.
-Алив Лам багш минь уух юм өгөөч ам цангаад байна" хэмээн аальгүйтэв.Гэсэр зальжин нүдээр Цогзолмаа руу хяламхийгээд Эгшиглэнд хандан
-Май үүнийг уучих цангаа чинь тайлагдана хэмээн нэгэн домботой шингэн зүйлийг өглөө.Цогзолмаа энэ үед түүнийг ариусгаж эрүүлжүүлэх эм тан л өгч байна хэмээн бодож баярлав.Эгшиглэн ч тэр домботой шингэнийг хоёр завьжаараа савируулан ууж дуусгалаа.Дараа нь Эгшиглэн
-Баярлалаа Ламтан гуай гоё амттай ундаа байна гээд Гэсэр лүү жуумалзав.
-За тэгэхээр охин минь ойрд чиний бие чилээрхэж байгаа талаар ээж чинь хэлсэн.Би чамд ном уншиж засал хийнэ.Чи миний хэлснийг л хийнэ шүү ойлгов уу? Учир нь энэ бүхэн чиний төлөө юм.
-Яана яана гэнээ? Үлгэр уншиж өгөөд дараа нь өгзгөн дээр минь шивээс хийж өгнө гэсэн үү? гээд
Эгшиглэн хөхөрч гарав.Тэр шүлсээ үсчүүлэн галзуу юм шиг хөхөрч байгаад удалгүй дуугүй боллоо.Ламын өмнө байрлах буйдан дээр богино банзал өмсчихсөн мөртлөө хөлөө байдгаараа дэлгээд суух Охиноо хараад Гэсэрээс ичиж Цогзолмаагийн нүүр нь улалзана.Эгшиглэнд ичиж зовох нүүр гэж алга бололтой.Гэсэр дуугаа засан ном уншиж эхлэв.Эгшиглэн Цогзолмаа хоёр алгаа хавсран нүдээ аниад дуугүй сууцгаалаа.Цогзолмаа дотроо "Охин минь эдгээсэй" гэж залбирч байсан бол Эгшиглэнгийн юу бодож байсныг таашгүй.Гэсэр хачин хахир дуугаар бараг 10 минут тасралтгүй дүнгэнүүллээ.Ном уншиж дууссаны дараа Цогзолмаа нүдээ нээгээд хартал Эгшиглэн буйдан дээрээ суугаагаараа намунтчихсан байв.
"Охин минь яаваа гэсэн харцаар тэр Гэсэр лүү харвал
-Чишш чимээгүй.Би түрүүн охинд чинь тайвшруулах тан болон биеээс нь муу сүнсийг хөөх шивлэг ном бүхий рашаан өгсөн юм.Харин сая түүний биед хуримтлагдсан муу ёрын энергийг нь хөөн зайлуулах ном уншчихлаа.Охин чинь өнгөрсөн хугацаанд дэндүү туйлдан доройтжээ.Биеээс нь муу сүнсийг хөөн зайлуулсны дараа шууд л унтчихлаа хэмээн айлдав.Энэ үгийг нь сонсоод Цогзолмаа учиргүй ихээр баярлан нулимс унаган байж
-Баярлалаа чамд.Баярлалаа Гэсэр минь.Чи байхгүй байсан бол охин бид хоёр өнгөрөх байжээ." хэмээн уйлж хайлан талархав.
-Зүгээр зүгээр.Гэхдээ эрт баярлах хэрэггүй.Бүх юм хараахан дуусаагүй байна.Чи яг одоо яваад гэрээсээ охиндоо шинэ хувцас авч ир! Одоо өмсөж байгаа хувцсанд нь чөтгөр нь шингэчихсэн байгаа.Охин чинь энд байгаа болохоор түүнд санаа зоволтгүй! Хэмээн Гэсэр айлдав.
-Цогзолмаа нойрсож буй охиноо хацар дээр нь үнсээд шинэ хувцас авчирахаар хаалга хаан гарч одлоо.Ингээд Эгшиглэн танихгүй ламын гэрт нь мөн гарт нь үлдэх нь тэр!
Гэсэр ламын атгаг хүслээ биелүүлэх боломжыг ингээд Эгшиглэнгийн ээж өөрөө түүнд гаргаад өгчихлөө.Энэ бүх явдлын ард тэр байсан юм.Түүний хорт үйл нь эртнээс бүр маш эртнээс эхэлсэн юм.Анх 25 жилийн өмнө Гэсэр гээч махлаг шар залуу Цогзолмаа гэх охинд ухаангүй хайртай нэгэн байлаа.Түүнд бүхнээ зориулж хүссэн бүхнийг нь биелүүлэх боловч Цогзолмаа түүнийг зүгээр л найзын нүдээр хардаг байжээ.Түүнд өөр хайртай залуу байсан бөгөөд түүнтэйгээ гэрлэжээ.Гэсэрийн бүх хичээл зүтгэл нь салхинд хийсэж Цогзолмаад өгсөн хайр нь түүнийг үзэн ядалт хорон санааны хар ангал руу унагаав.Тэр угаасаа аймшигтай царай муутай залуу байжээ.Тарган шар царай,тачирхан үс, онийсон хоёр нүд, том хамар нь түүнийг яг л гахай шиг харагдуулдаг байлаа.Ямар ч эмэгтэй түүнийг тоодоггүй байв.Тиймээс тэр эмэгтэйчүүдийг үзэн ядах болжээ.Бас дээрээс нь нэгэн аймшигтай зүйл байсан нь тэр удмын хараалч бөгөөд түүний удамд нэг ч олигтой хүн байсангүй.Тэр өөрийг нь гомдоосон эргэн тойрны бүх хүмүүсийг харааж өөрийг нь зовоосон хүмүүсийг эсрэгээр нь зовоож бах таваа хангах болжээ.Гэвч энэ хараах хүч чадал нь түүний хүссэн эмэгтэйчүүдийг өвөрт нь авчирч чадсангүй.Иймээс тэр хар дом, улааны шашны хориотой гэх бүх номд шамдан суралцаж ховсдох, хий дүр бүтээх, биетэй хараал хийх гэх мэт хамаг бузар зүйлсийг хийх болов.Өөрт таалагдсан эмэгтэй бүрийг ховсдон авчраад хүссэн бүхнээ хйидэг болсон ба түүний урхинд орж өмнө нь өөрөө гүйн очоод өврөө дэлгэн надтай унтаач гэж нулимсаа урсган гуйх бүсгүйчүүдийн тоо аль хэдийн талийжээ.Тэр хүссэн бүхнээ хийж байсан ч өөрийг нь үл тоомсорлосон Цогзолмааг болон түүнийг булаан авч суусан нөхрийг нь үзэн ядсан хэвээр байв.Тэр Цогзолмаад наанаа найзын дүрээр хандаж сайхан аашилж байсан ч цаанаа яаж цусаар уйлуулах вэ? хэмээн байнга бодож явдаг байжээ.Нэгэн удаа тэр Цогзолмаатай уулзсан ба тэр төрөх дөхөөд гэдэс нь тогоо шиг том болчихсон байжээ.Гэсэр түүний гэдсэнд нь хүрээд эв "Эв эрүүл сав саруул төрөөд эрдэм номтой ээж аавдаа ачлалтай сайн хүү болох болтугай хэмээн ерөөжээ.Гэвч энэ хэлсэн үгс ерөөл биш хараал байжээ.Есөн сар эрүүл бойжиж байсан хүү нь амьгүй төрж Цогзолмаа бараг галзуурчээ.Гэсэр түүний хүүг харааж эхийнх нь гэдсэн дотор нь алсан нь энэ юм.Тэр энэ хүслээ биелүүлсний дараа санаа нь амарч эмнэлэгт шаналан хэвтэх найз дээрээ очин харамсаж буйгаа илэрхийлэн баахан худлаа жүжиглэжээ.Багын гэнэн итгэмтгий зантай Цогзолмаа үүнд нь дороо итгэж түүнийг хүүхдийнх нь алуурчин байсан гэдгийг даанч мэдсэнгүй.Олон жил наана цаана харьцаатай байсан ч нэг л өдөр Цогзолмаа өөрийн залуугийн дүр төрхийг нь хуулан авсан үзэсгэлэнт охиноо дагуулан ороод ирэв.Энэ үед охиныг нь хүссэн түүний дур хүсэл нь буцлан байж ядаж байжээ.Тиймээс тэр Цогзолмаагаас амсаж чадаагүй бүхнээ охиноос нь авахаар шийдэж түүнд шунан шууд өөртөө татан ховс хийж эхэлсэн ба Эгшиглэнгийн галзуурал нь эцэстээ түүнийг өөрт нь авчрах ёстой байв.Тэгэхийн тулд тэр Эгшиглэнгийн найз залууг замаасаа зайлуулах хэрэгтэй болж үхлийн хараал хийсэн юм.Эгшиглэнг унтаж байх энэ хооронд Дэлгэр Түмээтэй уулзахаар хүлээн суугаа билээ.

2-р хэсэг төгсөв





0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home