Thursday, January 26, 2017

Лам багш /Б.Мөнхтэнгэр/

4-р хэсэг

-Би чамайг битгий тэр новштой уулз гэж хэлээ биздээ? Бие чинь ийм муу байхад яах гэж гарч байгаа юм бэ? Ингэхэд чи намайг сонсож байна уу? Хүүе миний охин ээжийгээ сонсож байна уу? Яагаад юм дуугарахгүй байгаа юм бэ? Тэр чамайг яасан?
Эгшиглэн ээжийгээ сонсож байлаа.Гэвч тэр ээжтэйгээ юу ч ярихыг хүсэхгүй байв.Түүний тархинд шал өөр зүйлс эргэлдэн ил зууханд асах галыг ширтэн сууна."Өнгөрсөн хугацаанд юу болоод өнгөрөв өө? Бүх юм яагаад ийм хурдан болчихов оо? Яг л харж гүйцэхгүй хурдлах галт тэрэг мэт дэндүү хурдан өнгөрч амьдрал минь орвонгоороо эргэчихлээ.Би яг л галзуу юм шиг аашилж байсан ч яагаад тэгж байснаа санахгүй байна.Би үргэлж хүнтэй утсаар ярьж байсан ч хэнтэй ярьж байснаа бас санахгүй байна.Би юу ч санахгүй байна.Би зөвхөн Дэлгэрийг санаж бас тэр ламаас айж байна.Яагаад гэдгийг мэдэхгүй ч түүнээс би айж байна.Анх тэр ламтай уулзсанаас хойш би нэг л биш болчихсон.Түрүүний тэр ХАР СҮҮДЭР ТЭР ЛАМТАЙ АДИЛХАН БАЙСАН.ЯГ Л ТЭРЭН ШИГ МЭДРЭГДЭЭД БАЙСАН" хэмээн Эгшиглэн өвдөж буй тархиа шаналган бодох ба хажуугаар нь түүнийг хэн нэгэн хараад ч байгаа юм шиг хачин санагдаж зовооно.Түрүүн Дэлгэрийг явж түүнийг гэртээ орж ирснээс хойш тэр харанхуй сүүдэр хаалгаар нь дагаад ороод ирсэн юм шиг санагдаад байлаа.Одоо тэр энэ олон өрөөний хаа нэгтээ өөрийг нь хүлээгээд байж байгаа байх.Магадгүй өөрийнх нь өрөөний шкафанд эсвэл орных нь доор ч юм уу ямар нэгэн гэрэл гэгээгүй орчинд түүнийг отоод байж магадгүй.Тэр Эгшиглэнг дахин элдэвлэх гэж байна уу? Эсвэл хорлох гэж байна уу?
-Ээжээ би унтмаар байна.Өрөөнд оруулаад өгөөч
-Тэгье ээ охин минь.
Эгшиглэн өрөөндөө орж ирээд гэрлээ асаалттай хэвээр орондоо орлоо.Тэр гэрлээ унтраагаад ганцаараа байхаас айж байв.Гэхдээ бас ээжтэйгээ цуг байхыг хүссэнгүй.Цогзолмаа өөрөө охиноо чөтгөрийн гарт өгсөнийг магадгүй охин нь зөн совингоороо өчүүхэн ч гэсэн аль хэдийн гадарласан байх.
-Аавыг дуудаад өгөөч.Би ганцаараа байхаас айгаад байна.
-Юунаас нь айхав дээ охин минь.Заза аавыг нь дуудья.Ингэж хэлээд Цогзолмаа хаалга хаан гарч одов.Цогзолмааг гаосны дараа энэ өрөө хоромхон зуур айдас ба ганцаардлын аймшигт орчин болон хувирав.Эгшиглэн хөнжлөө нөмрөөд таазан дээр байрлах гэрэл рүү ширтэн аавыг нь ирэхээс өмнө битгий л унтраасай хэмээн залбиран хэвтэнэ.Учир нь энэ гэрэл яг унтрах гээд байгаа юм шиг түүнд санагдаж айдаст автуулж байлаа.Онгорхой байсан цонхоор салхи сийгэн орж ирж хөшиг сэвэлзүүлж өрөөгөөр нэг хүйт даав.Тэр босоод цонхоо хаачихмаар санагдсан ч араас нь хэн нэгэн бариад авах юм шиг санагдаад орноосоо босож чадсангүй.Тэр цонхруу томоор харлаа.Гэнэт түүний тархинд "ЦОНХ... ЦОНХНЫ ТҮГЖЭЭ... ЦОНХ ТҮРҮҮН ОРЖ ИРЭХЭД ХААЛТТАЙ БАЙСАН.ХЭН Ч ОНГОЙЛГООГҮЙ!!! ЦОНХ ХЭЗЭЭ ОНГОЙЧИХОВ ОО??" хэмээх аймшигт асуулт орж ирэх нь тэр.Түрүүхэн ээжтэйгээ өрөөндөө орж ирэхэд түгжээтэй байсан цонх нь аль хэдийн онгойж хүйтэн салхи салхилан хөшиг сэвэлзүүлж байлаа.Түүний нүдэнд нулимс цийлэгнэн хөнжил дотроо чичирч эхлэв.Цонхоор салхи биш өөр ямар нэгэн юм орж ирээд хөшгийг нь сэвэлзүүлээд байгаа юм шиг л санагдаж зүрх нь түг түгхийн хүчтэй цохилж байлаа.Салхины улих дуу чихэнд нь шаналгаатай сонсогдож энэ дуу нь яг л хэн нэгэн уйлаад байгаа юм шиг сонсогдоно.Яг л хэн нэгэн үл үзэгдэгч цонхоор харагдалгүй орж ирээд өөрийнх нь өрөөний аль нэг буланд суучихаад уйлаад байгаа мэт.Эгшиглэн цонхноосоо харцаа үл салгав.Тэр цонх руу л цоо ширтэж нүдээ огт хөдөлгөж чадсангүй.Учир нь Түүний нүдний буланд ЯМАР НЭГ ЗҮЙЛ ХӨДЛӨХ ХАРАГДЛАА!!!.Тэр хөдлөөд байгаа зүйлрүү харахыг хүссэн ч айгаад чадахгүй байв.ГАГЦХҮҮ СҮЙТЭГНЭСЭН ТЭР ХАР ЗҮЙЛ АМЬСГАЛАХ НЬ МЭДРЭГДЭХ БӨГӨӨД ТҮҮНРҮҮ БАГА БАГААР МӨЛХӨН ИРЖ ЯВНА!!!"Ааваа хурдан хүрээд ирээч дээ.Гуйж байна ааваа.Ямар нэг юм над руу ойртоод байна.Тэр над руу ирж байна" хэмээн Эгшиглэн цонхруу хараал хөшсөн чигтээ нулимсаа урсган дотроо хашгирав.
"Аавааа?" хэмээн чангаас чанга орилохыг хүссэн ч хоолой нь огт гарахгүй байв.Тэр нүдээ аниад хөнжлөөсөө тас зуурлаа.Нүдээ аних төдийд түүнийг түнэр харанхуй нөмрөн авч сэтгэхүйн орон зайн хаа нэгтээ оргүй хоосон орчинд аваачив.Түүний одоо чадах ганц зүйл энэ бололтой.Нүдээ аниад ч хамаагүй түүнийг харахыг хүссэнгүй.Тэр нүдээ аниад хэвтээд л байлаа.Хэвтээд л байв.Хэдэн хором өнгөрлөө.Хэн ч түүнд хүрсэнгүй.Ямар нэг амьсгалах чимээ ч гарсангүй.
"Тэр явчихсан юм болов уу?" хэмээн Эгшиглэн өөрөөсөө асуув.Тэр хэт удаан нүдээ анин харанхуйд байсан болохоор айдас нь улам нэмэгджээ.Энэ түнэр харанхуй дундаас ямар нэгэн аймшигт амьтан амилаад гараад ирэх юм шиг санагдаад болсонгүй.Эгшиглэн энэ харанхуйд удаан тэсэхээ байж нүдээ нээхээр шийдлээ.Ядаж өрөөнийхөө бүдэг гэрлийг харах юм бол тайвшралыг олж магадгүй энэ бүхэн зүгээр л эндүүрэл, хий хоосон айдас байсныг олж мэдэж болох юм."Гуйж байна бурхан минь.Хэн ч байхгүй байгаасай" хэмээн бодоод Эгшиглэн нүдээ аажуухан нээлээ.Юу байсангүй.Түүний өрөөнд хэн ч алга.Салхи намдаж хөшиг ч сэвэлзэхээ больжээ.Тэр тайвшран уртаас урт амьсгаа авав".Тэр явчихаж.Тиймээ энд хэн ч алга.Аав минь хурдан орж ирээсэй" хэмээн Эгшиглэн хүсэмжлэн бодож байтал өрөөнийх нь хаалганы бариул торхийх дуугарав.Эгшиглэн хаалга руугаа цочин харлаа.Түүний хаалганы бариул эргэн тор тор хийнэ.Цаад талаас хэн нэгэн Хаалгыг нь тог тог тогшлоо.
-Миний охион аав нь байна.Хаалгаа онгойлго.Яагаад түгжчихсэн юм бэ? Алив миний охин хаалгаа тайлчих.Аав нь энд байна.Эгшиглэн энэ үгсийг сонсоод чихэндээ итгэсэнгүй."БИ ХААЛГА ТҮГЖЭЭГҮЙ...ЭЭЖ ТҮГЖЭЭГҮЙ.
.ТЭР ХААЛГЫГ ДОТРООС НЬ ТҮГЖЧИХЭЖ!!!! ТЭР ТҮГЖЧИХЭЖ!!!
Эгшиглэн хашгираад ч хамаагүй аавыгаа дуудахаар шийдэв!
-А..... гэж дуугарч амжаагүй байтал түүний чихэнд нь
-Чишшшш! Чимээгүй! Чи юунаас ингэж их айна вэ? Би чамтай хамт байна шүү дээ... хэмээн шивнэх дуу сонсогдлоо.Энэ агшинд гэрэл тасхийн унтрав.Эгшиглэнгийн нурууны үс нь арзайж огцом эргэж харвал түүний хажууд өнөөх харанхуй дүрс хоёр улаан нүдээрээ цоо ширтээд инээмсэглэн харж байлаа.Түүний толь мэт юм бүхэн ойсон гялалзах том хоёр улаан нүднээс Эгшиглэн өөрийнхөө тусгалыг толь мэт харлаа.Түүнд Үс нь цайгаад цав цагаан болчихсон нүд нь сохроод цагаарсан, эрүү өвдөг нь нийлээд арьс үс нь арзайсан аймшигтай эмгэн шуламс харагдлаа.
-ААААААА АААВААААА! хэмээн зүрх зүсэм хашгирах охиных нь дуун түгжээтэй хаалганы цаана хашгирах сонсогдов.Энэ гэрээр дүүрэн хайрт охиных нь амь тэмцсэн,тарчилсан аймшигт хашгираан дүүрлээ.Эгшиглэнгийн аав охиныхоо өрөөний хаалгыг цохиж өшиглөөд балбаад онгойсонгүй.Цогзолмаа хажууд нь дэмий л нус нулимсандаа холилдон "Миний охиоон" хэмээн бархирах ажээ.Хаалганы цаана байгаа охиноо яаж тамлуулж тарчилж байгааг дотроо төсөөлж уур хорсол зовлон шаналалдаа шатсан аав нь өөрийн өрөөнд хэдхэн харайж очоод буугаа шүүрэн авч сумлалаа.Тэр буцан харайж ирээд буугаа цоожруу чиглүүлэн ТҮФФФ!!!!!! Буун дуу тасхийж цоож бут үсэрсэн ч хаалга онгойсонгүй.Тэр хаалгыг цөм өшиглөн онгойлгоод өрөөнд нь гүйн орж охиноо олж харлаа.Сарны гэрэлд хайрт охин нь хоёр алаг нүднийхээ оронд хоосон хар хоёр ухархайгаар өөдөөс нь цоо ширтэн зогсож байх бөлгөө....
Дэлгэр Түмээ хоёр такси барин 19-р хороолол руу давхиж явна.Түмээ дотроо санаа зовох ажээ.Учир нь энэ бүхэн сайнаар эсвэл муугаар төгсөхийг тэр тааж мэдэхгүй байв.Яалт ч үгүй ямар нэгэн гарз хохирол учирч байж хэн нэгэн цусаар уйлж байж дуусах мэт муу совин татаад байлаа.Харин Дэлгэр өшөө хорсолдоо шатан Түмээд итгэн түүнийг даган явна."Тэр новшийн гэр нь хаана байдгыг Түмээ мэдсэн бололтой.Би түүнийг өөрийн гараар алах хэрэгтэй.Үгүй бол тэр намайг хоёрдохь удаагаа алах гэж оролдох болно.Явуулсан чөтгөр нь Эгшиглэнг минь эдлэх болно.Түүнийхээ зовж шаналахыг харснаас үхсэн минь дээр!" хэмээн Дэлгэр цонхруу харан бодолхийлнэ.Тэр зориг шулууджээ.Тэр лам ч байсан юу ч байсан өөрийн гараар тарчлаан алахыг хүсч байлаа.
-Алив жолоочоо ахиад хурдаа нэмээдэх л дээ.Та яагаад ийм удаан яваад байгаа юм бэ?
-Хурд хэтрүүлэх аюултай шүү дүү минь.Би хурдан явж болно л доо.Урдаас гэнэт машин гараад ирвэл яах юм бэ?
-Зүгээрээ ахаа та ахиад жаахан хурдан явчих.Мөнгийг нь нэмж өгье!
-Мми заза Ойлголоо гээд жолооч хурдаа нэмлээ.Дэлгэр машин хурдалсанд тайвшрах шиг болоод Түмээ рүү харлаа.Түүний царай нь барайж ядарсан мэт царайтай болжээ.Тэнэгэр байдаг дух нь үрчлээтэж хоёр нүд нь улайжээ.
-Чи яагаа вэ? Биe чинь зүгээр үү?
-Зүгээрдээ.....Зүгээр л....Найз нь чамайг сайн хамгаалж чадахгүй байх шүү.Ер нь ирээдүйд юу ч тохиолдож магадгүй.Надад тийм ч их найдах хэрэггүй.Бүх юм чамаас л шалтгаална гэдгийг ойлго.
-Гэнэт юу яриад байгаа юм бэ? Би чиний хэлсэн замаар л явж байна шүү дээ.Би чамд итгэдэг.
-Одоо зөвхөн өөртөө итгэ.Би их ядарч байна.Чамд наалдсан бузрыг биеээс чинь салгаж хөөж явуулсан ч тэр эргээд над дээр ирсээн.Би түүнийг яаж ч чадахгүй байна.Одоо тэр чи бид хоёртой хамт энэ машин дотор сууж байгаа.! Энэ үгсийг сонсоод Дэлгэрийн дотор нь эвгүйрхэв.Итгэж найддаг, зоригтой нүдээр бүхнийг цоо ширтэж айдсаас нь салгаж өгдөг найз нь одоо ядарч туйлдсан үгс хэлээд өөр лүү нь гунигтай бас ядарсан нүдээр ширтэн сууна.
-Дэлгэрээ цаашдаа юу ч тохиолдсон ухаантай бас болгоомжтой байгаарай.Гэхдээ араас чинь хэн нэгэн дайрна гэж айх хэрэггүй.Би үргэлж ард чинь байгаа.Тийм болохоор зөвхөн урагшаа харж урдаа байгаа зүйлээ дуусгаарай.Ойлгов уу?
-Ойлголоо.Хэлсэн үг нэг бүрийг чинь санаж авлаа!
-За тэгвэл би буулаа.Надад чухал ажил гарчихлаа.Май энэ хаягаар явж очоорой гээд Түмээ түүнд нэгэн хаяг бичсэн цаас өглөө.
-Жолоочоо ингээд зогсчих.Би буух эрэгтэй боллоо.Ингэж хэлээд Түмээ таксинаас буун гарч одлоо.Дэлгэр цонхоор эргэн харвал найз нь байтугай амьд хүн байгаа шинж ойр хавьд алга.Тэр хаа нэг тйишээ явчихжээ.Гэхдээ яг л сүнс мэт алга болчихсон байлаа.
"Тэр яагаад надад ийм үгсийг захиж хэлээд замын дундаас яван одов? Ямар нэг зүйл болсон юм биш байгаа? За яахав одоо юу ч болсон хамаагүй.Тэр новшийг л энэ орчлонгоос өөрийн амьдралаас зайлуулах хэрэгтэй!!!" Такси хурдлан явсаар түүний хэлсэн хаяг буюу 19-р хороололд байрлах нэгэн тансаг орон сууцны гадна ирж зогсов.Гадаа харанхуй бөгөөд хавирган сарны гэрэл гадаад орчныг гийгүүлэх ажээ.Орон сууцнууд дунд тог тасарсан мэт нэг ч гэрэлтэй цонх алга байлаа.Дэлгэр таксинаас буугаад орц луу аажуухан алхан явж орлоо.Энэ орц нууц кодтой боловч тэр нь азаар ажиллахгүй байв.Ямар ч чимээ аниргүй тас харанхуй орцоор Дэлгэр гэтэн өгслөө.Түүний зүрхний цохилт өөрт нь мэдрэгдэж алхаа нь хүчтэй сонсогдоно.Энэ харанхуй орцонд түүний араас хэн нэгэн дагаад буй мэт санагдах боловч АРД ЧИНЬ БИ БАЙГАА! гэж хэлсэн найзынхаа үгэнд найдан урагш алхалсаар гурван давхар өөд гарлаа.Гурван давхарт ганцхан айлын хаалга байх ба энэ түүний гэрийн хаалга мөн байв.Дэлгэр тогшихоосоо өмнө хаалгыг татаж үзэхээр шийдэв.Бариулыг чимээгүйхэн буулгаж хаалгыг татах гэж байтал гэнэт утас нь хангинав.Дэлгэр яаран утасныхаа дууг хааж харвал Эгшиглэн залгаж байх нь тэр.Дэлгэр яаран байрнаас гараад хоолойгоо засан
-Байна уу? гэж хэллээ.Тэр хэлж дуусаагүй байхдаа утасны цаанаас шаналалт уйлах дуун сонсчээ.Түүний зүрх нь хатгуулав."Юу болчихов доо? Новш гэж"
-Дэлгэр үү? Аав нь байнаа....Хэмээн Эгшиглэнгийн аав үгээ таслан хэлэв.
-Эгшиглэн зүгээр үү? Юу болсон юм бэ?
-Хүү минь чи хаана байна? Эгшиглэн чинь галзуурчихлаа.
Бидний охин галзуурчихлаа.
-Яг юу болсон юм бэ? Та надад тайлбарлаад өг л дөө!!!
-Эгшиглэн...ЭГШИГЛЭН МИНЬ НҮДЭЭ УХЧИХЛАА....ОХИН МИНЬ СОХОРЧИХЛОО... гээд аав нь утасны цаана уйлж гарав.Дэлгэр саяны үгсийг сонсоод хүнд юмаар тархи руугаа цохиулсан мэт манарлаа.
-Би удахгүй очноо ааваа.Хүлээж байгаарай! гээд Дэлгэр таслав.Түүний адреналин ялгарч ухаан санаа нь биеэ захирахад тун хэцүү болов."Удах хэрэг байхгүй.Одоо л алчихъя" гэж бодоод Дэлгэр бушуухан гурван давхар өөд гараад Гэсэрийн гэрийн хаалганд хүрэв.Хаалганы бариулыг доош чимээгүй буулгаад таттал хаалга онгойчихлоо.Тэр гэрт сэмхэн гэтэж оров.Гэр нь тэр чигээрээ маш бүдэг улаан гэрэлтэй байх бөгөөд маш хээнцэр сүм мэт чимэглэлтэй айл байв.Мөн арц ургамал мэт нэг анхилуун ч юм шиг хачин үнэр хамар цоргиж угтав.Тэр маш аажуухан гэгч нь гэтэн өрөөнүүдээр дамжин түүнийг хайж эхэллээ."Ямар олон өрөө вэ? Одоо шөнө болж байгаа болохоор тэр унтаж байх ёстой.Эсвэл үгүй ч байж магадгүй.Намайг хүлээгээд отоод байж ч магадгүй." Гай болж түүний толгой манаран өвдөж эхлэв.Бүдэг улаан гэрэл нүдийг нь аймшигтай ядрааж байлаа. Анх орж ирсэн цагаас хойш үнэртсэн үнэр дотор муухай оргиулж нүд нь улам л муу харах ажээ.Дэлгэр сүүлдээ гэтэн явж чадахаа болив.Тэр хүнд хүнд алхалан энэ олон өрөөн дунд төөрж байгаагаа мэдэхгүй байлаа.Эргэн харах тутамд л хаалга байж тэр хаалгыг нээхэд ахин нэг улаан бүдэг гэрэлтэй өрөө угтаж байв.Тэр туйлдан ядарч байгаагаа мэдрэв."Ямар олон өрөө вэ? Тэр хаана байнаа?" хэмээн тархиа шаналган бодож өөрийг нь тойрсон олон хаалгыг сайтар харав."Хэзээ ийм олон хаалга гараад ирэв ээ? Би хаашаа нь орох вэ?" Бүх хаалга модон байх бөгөөд нэг хаалга л модон эсвэл төмөр биш юм шиг харагдаж байлаа.Тэр хаалга руу арай ядан гэтэж ойртон очлоо.Дэлгэр гараараа хаалганд хүртэл хаалга биш зүгээр л унжуулсан даавуу байв.Тэр даавууг сөхөн дахин нэг өрөөнд орж ирэв.Аймшигтай өвдөх нүдээ арчин толгойгоо сэгсрээд орчин тойрноо харвал дөрвөн хөлтэй намхан ширээний ард Улаан орхимж нөмөрч завилан суусан тарган лам нүдэнд нь өртлөө.Түүний нүдийг нь энэ улаан гэрэл яг л час улаан мэт харагдуулж байгаа нь аймшигтай.Түүнд айж сандарсан шинж огт алга!
-Чи юу? Чи тэр лам мөн үү?
-Хүү минь аажуухан ойртоод ир.Ирээд урд суу.Бие чинь муу байна.Чамд тан өгье.Дэлгэр өөрийн эрхгүй түүний урд очоод сөгдөн суулаа.Түүнд ямар ч тамир тэнхээ хүч чадал алга.Өөдөөс нь харах энэ ламын нүднээс доог тохуу, басамжлал, тулаанд дийлсэн аятай царай илт мэдрэгдэнэ.Энэ үед л Дэлгэр өөрийгөө үзэн ядлаа."Би яагаад гартаа юу ч үгүй орж ирсэн юм бэ? Би юу ч хийж чадахгүй нь" Урд нь байх ширээн дээрх арц уйгуулагч саван дотор нэгэн нунтаг шатаж үнэр нь гэрээр нэг дүүрчээ.Энэ үнэрээс болж Дэлгэр тамир тэнхээ эрүүл бодол санаагаа алдан туйлдаж байгаагаа сая мэдлээ.
-Үүнийг уу! гээд Гэсэр түүний урд аягатай шингэн тавьлаа.Дэлгэрийн ам нь аймшигтай цангаж байв.Тэр аягатай шингэнийг гартаа атган авлаа.Уухыг үнэхээр хүсч байсан ч "Энэ аягатайг уучихвал эргээд бүх бие минь эрүүлжих үү? Эсвэл би үхэх үү? Энэ хор бол яах вэ??? Тиймээ энэ бол намайг алах гэсэн хор мөн.Би ууж болохгүй!!!" гэж хатуу шийдлээ.Тэр аягатайг амандаа ойртуулав.Уруулныхаа урд аяганы үзүүрийг аажуухан хүргээд Гэсэрийг ширттэл
-Ганцхан балгачих.Надад итгэ.Зүгээрээ уучих гэв.
Дэлгэр нүдээ аниад ухаан бодлоо хураав.ОДОО!!!
-МАЙ ЭНИЙГЭЭ ӨӨРӨӨ УУ!!!! гэж хашгираад зүүн гараа сунган Гэсэрийг зууран авч өөрлүүгээ хамаг хүчээрээ татаад баруун гартаа байсан аягатай хорыг ам руу нь цутгалаа.Гэсэр уусан хорондоо хахаж цацан муужирах хооронд уугьж байсан өнөөх савтай арцыг шүүрэн аваад түүний улаан нүүр лүү нь цацаж орхилоо.Гэсэр аймшигтай хахир хоолойгоор яг л гахай шиг бархираад хүнд биеэ дааж ядан босч даавуун хаалгаар гаран зугтав.Дэлгэр хүчээ хуримтлуулан босч түүний хойноос хөөж гарлаа.Гэсэр бүдүүн удаан гүйдэг боловч амьд үлдэх гэсэн хүсэл нь түүнийг илүү хурдан болгож байлаа.Тэр хаалга онгойлгон гэрээс бархирсан чигтээ гараад доош буун байдаг чадлаараа гүйх бөгөөд араас нь Дэлгэр хөөж байлаа.Гэсэр эгээтэй л бүдрээд уначихалгүй шатаар уруудсаар B1 давхар луу гүйн оров.Тэр манаачаас аврал эрэхээр энэ давхарт ирсэн боловч тэнд хэн ч байхгүй байв.
-Авраарай хүмүүсэээээ Хүн аллаааа!!! хэмээн Гэсэр аврал эрэн хашгирна.Тэр гүйсэндээ ядарч туйлдаж байгаа нь хоолойноос нь илт иэдэгдэнэ.Дээрээс уусан хор нь үйлчилж эхэлж буй бололтой хөл нь бадайрч эхлэв.Тэр энэ хорыг Дэлгэрт бэлдсэн байсан ч өөрөө хүртжээ.Энэ нь үхлийн хор бус мэдээ алдуулагч юм.Бас түүнд өөрийгөө хамгаалах юу ч байсангүй.Хараалаа хийж чадах хамгийн хүчтэй зэвсэг нь түүний ясан эрхи байсан боловч уур хорсолдоо автаад хараал хийхдээ бүх эрхиэ дуусгасан учир одоо түүнд өмссөн хувцаснаас нь өөр юу ч алга.Мөн түүний хийсэн хараал одоо түүнийг аварч чадахгүй.Хүний хийсэн муу зүйлс хэзээ ч эзэндээ эргээд сайнаар нөлөөлдөггүй билээ.Тэр Дэлгэрээс өөрийгөө хамгаалахын тулд гэртээ хортой улаан гэрэл асаажээ.Энэ гэрлийг харсан хүн тэр дороо муужран унадаг байна.Мөн нунтаглаж асаасан хорт ургамал нь хүний амьсгалыг боогдуулж ухаан санааг нь уймруулж удаан байвал үхүүлэх аюултай ч Дэлгэрт аль аль нь тийм ч хүчтэй нөлөөлсөнгүй.Түүнийг ямар нэгэн зүйл хамгаалж байсныг тэр ойлгожээ.Харин эсрэгээрээ гэрээс гарч эрүүл агаар амьсгалж эхэлсэн Дэлгэр бага багаар сэргэж урдаа байгаа зүйлсийг харахтайгаа болов.Тэр өөрөөс нь зугтаж ядах ламын хойноос итгэл дүүрэн ойртож явна.Гэсэр өөрийн зовлогыг арай ядан чирсээр гараашны эцэст байрлах төмөр хаалга руу зугтан орлоо.Дэлгэр хойноос нь тийм ч хурдан хөөсөнгүй.Түүнд гарах гарц байхгүй гэдгийг зөн совингоороо мэдэрч байлаа.Тэр хаалга руу ойртон очоод таттал цаанаас нь бас татаж байлаа. "Хүчтэй новш юм гээч"
-Гуйж байна намайг өршөө би ямар ч буруугүй ээ.
-Үгүй ээ чи буруутай.Би мэдэж байна.
-Намайг орхичих.Надад маш их мөнгө бий.Чамд хүссэн бүхнийг чинь өгье.
-Надад чамаас өөр юу ч хэрэггүй.Ингэж хэлээд Дэлгэр хаалганы бариулаас хүчтэй гэгч нь таттал бариул хуга үсэрчихэв.Хоёр талаас нь хэт хүчтэй татсаны улмаас бариул хугарч Гэсэрт татах юу ч үлдсэнгүй.Дэлгэр хажуудаа байсан машины дугуй чангалагчийг авч хаалгыг хөшлөө.Хаалга ч дорой онгойж Гэсэр аврал эрсэн нүдээр түүнрүү ширтэн зогсож байв.Дэлгэр ороод эргэж хаалгыг онгойхгүйгээр хөшч орхилоо.Одоо барилгын эд хэрэгслээр дүүрсэн өрөөнд Дэлгэр Гэсэр хоёулхнаа үлдэв.Газарт хэвтэж байсан урт отверк Одоо дэлгэрийн гарт атгаастай байх ба Гэсэрийн үхлийг адислах зэвсэг болон хувирлаа.Дэлгэр ганц харайгаад түүнд ойртон отверкаа гэдсэнд нь гүн гэгч нь зоов.Буцааж аваад ахин нэг бүллээ.Тэгээд ахин дахин бас ахин бүлэв.Гэсэр өөрийгөө хамгаалж чадалгүй хий дэмий Дэлгэрээс зуурна.Гэсэрийн гэдэс дэндүү тарган учир энэ бүлэлтүүд түүний арьс махыг нэвтлэн орж зузаан өөхөнд нь гацаад байгаа мэт Дэлгэрт санагдлаа.Гэвч Тэр хүнд шархаджээ.Олон жижигхэн нүхнүүдээр цус олгойдон урсах ба энэ цусаа тогтоох гэсэн Гэсэр гараараа даран арай ядан амьсгалж байлаа.Хасах толгойтой отверк түүний элэг болон бүдүүн гэдсийг цоо нэвтлэн орж өтгөн шингэн нь цустай нь холилдон биеээр нь нэг тарж байгаа нь түүнд өвдөлттэй хамт мэдрэгдэнэ.
-Чи лам гэл үү? Хэн нэгний ирээдүйг өөрчилж чаддаг юм биздээ? Би чамайг үгүйсгэхгүй ээ.Чи чадсан.Миний хувь заяаг чи орвонгоор нь эргүүлж чадсан.Чи түүнийг минь танигдахын аргагүй өөрчилсөн.Одоо тэр галзуураад өөрийн гараар ухчихсан тас харанхуй нүднийхээ гүн ухархайд төөрч будилж яваа.Чи Үзмэрч гэл үү? Ирээдүйг харж чаддаг юм биздээ? Тэгвэл новш минь одоо өөрийнхөө ирээдүйг хар даа!!! Би чиний ирээдүй байна!!! гэж хэлээд Дэлгэр гагнуурын аппарат асаан электрод залгав.Үүнийг хараад лам юу ч хийж чадалгүй айсандаа салгалан өмдөндөө шээсээ савируулав.Тэр намайг авраач гэж мянга залбирах хэдий ч бурхан өөрийн биеэр ирээд түүнийг Дэлгэрийн гараас аврана гэж үү?
Үргэлжлэл бий.....





0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home