Thursday, January 26, 2017

                                                                                Караоке

                                                                                 2-р хэсэг

                                                                        Хоёр дахь ажлын өдөр

Энэ удаад Бадрах ажилын цаг эхлэх хүртэл хэд 3н пиво ууж Анандтай охидын талаар ярьж цагийг өнгөрөөсөн байлаа. Анандын ятгалаганд автаж ажилруугаа дагуулж явлаа. Ананд ажилруу нь очиж байх зуураа хүний сонирхолыг татаж, сэтгэлийг гэгэлзүүлдэг авъясаараа хэр баргийн эртэй уулзаад байдаггүй Анунгоог Бадралын нэрийн барин ажилд орсны найр, ирэхгүй бол ирээдүйд нэг анги гэдэг хэцүү ухааны юм ярин ятгаж чадлаа. Бадралыг ятгаж чадсан ганц шалтгаан нь Анунгоог авчрах байлаа. Мөн өөрөө танидаг нэг эгчивтэр насны охин бий. Замаараа аваад явъя. Гэр нь ойрхон. Дуртай дух юм байгаан гэж чанга чанга инээн явлаа. Бадрах ч бас бараг хүн ордоггүй караоке шиг байсан болохоор гайгүй гэж бодож байв. Ингээд ярьсан ёсоор 24настай Сувдаа гэдэг охиныг замаараа аван ажил дээрээ ирлээ. Ажил дээрээ ирмэгц л бадрал хэзээ язааны он удаан жил ажиллаж байсан хүн шиг сүүхээ гарган, гэрлээ асаан өрөөнүүдийн ташаа өндөртэй хаалгыг онгойлгон эхний өрөөнөөс бусад өрөөг түгжлээ. Тэгээд ширээг архи, пиво, жимсээр дүүргэн хундгалаж эхэллээ. Цаг 21:45 болж байв. Анунгоо яачихсан юм бол гэсэн харцаар Анандлуу Бадрах харлаа. Ананд утсаа аван ярих гэтэл цэнэггүй болчихсон байв. Бүгдийнх нь утас цэнэггүй болчихсонд Бадрал ихэд гайхан "за та 2ийн утасны цэнэг дуусхад гайхах юм алга. Байж болох тохиолдол. Би өдөржингөө ангид цэнэглэж байгаад ирсэн. Сонин юмдаа" гэж толгойгоо маажина. Нэлээд халчихсан Ананд "одоо бараг Анунгоо ирж байгаадаа. Ирэх цаг нь бараг болчиж. Чи гараад үүдэнд хүлээж бай. Ирээд залгана гэсэн. Залгахаас нь өмнө нь тосчихвол илүү романтик" гэж чанга чанга инээв. Бадрал ч нилээн халчихсан "Хэхэ за тэгьедөө" гээд эхний өрөөнөөс гартал. Нэг ч гарах хаалга байхгүй байх ба урд нь ув улаан өнгөтэй нэлийсэн хананы голд яаг урдаас нь чанх харалдаа ташаа өндөртэй хаалга онгорхой байв. Ихэд эвгүйцэн толгойгоо сэгсэрч нүдээ анилдан нээхэд бүгд буцаад хэвийн байдалд байв. Ер нь ирсэн өдрөөс нь хойш бага сага зүйл эвгүй санагдах болсон Бадрах гадаа гарч Анунгоог хүлээнгээ хээгүй байдлаа орхин хэсэг зуур бодлохширж эхлэв. Харанхуйд байсан караокений эзэн гэрэл асхад үхсэн юмшиг алга болох, өрөөнүүдийг түгжцэн байхад хүн ороод хэн нь яаг таг мэдэгдээгүй эсэх, өрөө болгон ташаа өндөртэй хаалгатай. Ард нь үсшиг зүйл мэдрэгдсэн бас саяхан яаг урд нь байж байх нь юу болоод яагаад байгаан болдоо гэсэн бодолд гүн автан зогсож байтал хүсэж хүлээж байсан Анунгоо нь инээмсэглэн хүрээд ирлээ. Түүнийг ирсэнд бодлоосоо саринан нөхөрсөгөөр угтан дотогш дагуулан орлоо. Дотогш орон эхний өрөө орход Ананд Сувдаа 2 уугаад улам л талимаарч байгаа бололтой. Анунгоод архи хундагалан өгхөд ганцхан цаг болчоод буцаад харина. Уухгүй гэв. Бадрах ч тэгвэл битгий шах гэж хэллээ. Ананд Бадрахын чихэнд: "Анунгоо удахгүй буцаад харих юм чинь би Сувдааг аваад хүлээлгийн ширээн дээр юм яриад сууж байя. Хүн орж ирвэл хэлье. Харин чи цаадахтайгаа ярилцах боломж бараг олддоггүй үгсээ хэл" гэж нэг нүдээ дохин Сувдааг тэврэн гарлаа. Бадрах ч иймэрхүү зүйл дээр ичиж, улайх хүн биш. Анунгоотой ярилцаж нэлээд удсан байлаа. "Би харихгүй бол болохгүй нь. Яана аа. Нэг мэдсэн чинь их орой болчиж. Чи намайг унаанд суулгаад өгөөч" гэж Анунгоо хэллээ. Бадрах түүнийг дагуулан гарахдаа Ананд Сувдаа 2ийг харцаараа хайсан боловч байсангүй. Бадрахд бага зэрэг яарах сэтгэгдэл төрөн Анунгоог унаанд суулгаж өгөөд иргэж ирлээ. Саяхан дуу оволзож байсан тэр караоке анир чимээгүй болсон байлаа. Арай аль нэг өрөөрүү нь орчихсон юм биш биздээ гэж Бадрахын толгойд бодол эргэлдэн өрөөнүүдийн цагаригтай түлхүүрийг хайсан боловч байсангүй. Түлхүүр аваад аль өрөөлүү орчихвоо муу зальжин банди гэж дотроо бодон урагш алхтал тог тасарлаа. Түнэр харанхуй. Анир чимээгүй. За яадаг ч байсан нэг өрөөнд нь заваараад байж байгаа. Хурдан гаргах хэрэгтэй гэсэн бодол тээн урагш тэмтчин баацагнан алхлаа. Коридорын эцсийн мухрын өрөөний хаалганы завсраар цэнхэр цагаанаар ээлжлэх эргэлддэг гэрэлийн багахан туяа харагдаж эхлэв. Гэвч хэн нэг нь яаг өөрийнх нь араас дагаж байгаа мэт мэдрэмж төрөв. Гэрэлтэй өрөөг нээгээд энэ нэг тоглоомтой Анандын хамрыг нь чихнэ гэж занасаар коридорын тал орчим зайг туулсан гэсэн баримжаа харанхуйд бодон явтал яаг эгц урд нь хүн амьсгалах шиг болов.. Аа муу золиг гээд урагш том алхтал харанхуй коридорт ташаа өндөртэй зүйл мөргөн давж уналаа. Сэтгэгдэл эвгүй болж дээшээ эргэн харж өндийж чадахгүй араараа хойш мөлхлөө. Ямар нэгэн зүйл бас л бага зэрэг амьсгалан байлаа. Бадрах учрыг мэдэхгүй ч "энэ юу вэ? Яадаг ч байсан олигтой зүйл биш" гэж бодон ухас хийн босож хий урагш өшиглөлөө. Юу ч оносонгүй. Гэвч чанх ард нь өнөөх бүдэг дуу дахин сонсогдлоо. Бадрахын жихүүдэс төрөн өндөр хоолойгоор "Чи хэн бэ? Юу вэ?" гэж асуув. Юу ч дуугарахаа байлаа. Хэдхэн алхамын цаана өнөөх хаалганаас гэрлийн туяа эргэх нь багахан үзэгдэж байсан болохоор "За юу ч гэсэн Ананд Сувдаа 2ийг сэрээж ханьсъя" гэж бодлоо. Тасраад унасан байх гэж мөн бодов. Өрөөний хаалгыг нээтэл дотор хэнч байхгүй бас жижиг хаалга нь харанхуй туяа татуулан дэлгээтэй байлаа. Бадрах байдаг чадлаараа Анандаа... Сувдаа... гэж хашгирлаа. Гэнэт түүний амьсгаа тавчдан дотор муухайрч, нүд нь усад дотрор харж байгаа юмшиг сүүмэгнээд бөгтийж эхлэв. Караокений гэрэл бага багаар тодрон тодорсоор хэвийн аслаа. Бадрахын биеийн байдал муудсан хэвээр байлаа. Түүний бөгтийгөөд хагас доошоо харан дотор нь муухайрч нүд нь улам сүүмэгнэж байх үед орж ирсэн коридороос нь ямар нэгэн хар дүрстэй жижигхэн зүйл маш бага зайг огцом огцом ухасхын хийн урагшилж мөлхөж байгаа харагдав. Бадрах тэнхээгээ шавхан байж өндийлөө.
Урагш хойш гуйвчин яадаг ч байсан нүдэнд сүүмэлзээд байгаа хар дүрснээс зай барин, орсон өрөөнийхөө ширээн дээр гаран зогслоо. Маш бага зайг огцом огцом ухасхын хийн урагшилж мөлхөх тэр зүйл ойртон ойртсоор ширээн доогуур нь орчлоо. Ширээ дээр тогтож ядан гуйвагнах Бадрах аажимаар сэргэж байлаа. Тамир нь нэмэгдэж тархи нь эрүүлжиж буйг анзаарсан Бадрах ширээнээс өрөөний хаалга зүг огцом харайн үсэрч хаалгыг хамаг хурдаараа саван гархад ямар нэгэн зүйл ардаас нь маш хурдан ирж байсан ба хаалгыг ихэд хүчтэй чичиртэл нь мөргөлөө. Түүний биеийн байдал өрөөнөөс гармагц улам дээрдэж байлаа. Бадрах хаалганы бариулаас тас атгасан чигтээ нэлээн удаан зогссоны эцэст түлхүүр эхний хаалганы дараагийн хаалганы үүдэнд хэвтэж байгааг олж харав. Барьж буй бариулаа тавьмагцаа хамаг хурдаараа түлхүүрлүү гүйв. Түлхүүрэнд хүрэн хаалгыг онгойлгох оролдлого хийж байх мөчид өөрийнх нь барьж байгаад тавьсан хаалга маш удаанаар дэлгэгдэж байгааг нүдний буландаа харлаа. Сандралд автсан Бадрах арайчүү хийж түлхүүрийг эргүүлэн өрөөг нээлээ. Өрөөнд Ананд Сувдаагийн дээр хувцасаа тайлах хөдөлгөөн хийж байгаад дуусгаж чадалгүй тасарсан нь ойлгомжтой байлаа. Бадрах Анандын мөрийг угз татан хүчтэй сэгсэрч түүнийг сэрээх гэсэн боловч ямарч нөлөө байсангүй. Хэвтэж буй 2 энэ удаад түүнд хань болох ямарч чадамжгүй байлаа. Баруун зүүн 2 мөрөн дээрээ өргөн коридорилуу гарлаа. Коридор гэрэл нь асаалттай хэвийн юмшиг харагдах боловч нэг л биш гэдгийг Бадрах мэдэж байлаа. Ананд Сувдаа 2ийг үүрэн гадаа гарж үүдэнд дээш харуулан шороон дээр хэвтүүлэв. Цагаа хартал 01:30 болж байв. Бадрах 03:00 цагт ирэх ээлжийн хүлээн авагчдаа ямар нэгэн анхааруулга өгье гэж бодов. Түүний цүнх хүлээн авах ширээний сандалний мөрөнд өлгөөтэй байгаа. Гэтэл тэр иргэж орохоос айдас бас ойлгомжгүй байгаа энэ газраас хурдан холдмоор байв ч дараагийн хүнд аюул учирна гэсэн сэтгэлээр караокений хаалгыг дахин татаж онгойлготол дотор хав харанхуй байх нь тэр. Түүний бараг л бүх үс босчихсон эрүү нь салаглаж байсан ч караокений хаалгыг дэлгээтэй үлдээн хүлээн авах ширээг тэмтчин тойрч ард нь гарахаар явж байв. Хэн нэг нь хаалгыг хаачив. Улам л харанхуйлан үзэгдэх зүйлгүй болов. Бадрах тэмтчин ширээг тойрон сандал хүрэн цүнхээ авлаа. Гэтэл хамгийн мухрын өрөөний хаалганы завсраар өрөөний эргэлддэг гэрэл эргэлдэн асаж, Улаанбаатарын үдэш дуу эхэллээ. Гэхдээ дээр үеийн гасет зажилагдахаараа яаж сонсогддог билээ. Яаг тэгж жихүүдэс хүрэм муухай дуугарч байв. Бадрах ширээ тойрон хаалганд хүрэх тэрхэн зайг айдас дүүрэн туулна гэхээс зүрх нь үхэн яахаа мэдхээ байж ширээний ард байдаг сандалыг далайн зогссоор. Энэ эхэлсэн дууны ая жихүүдэс хүрэм муухай зажилагдсан ая мэт явж байхад гэнэт микрафон түг таг хийн дуугарч маш муухай бүдүүн хоолойгоор чарлах шахам "УЛААНБААТАРЫН ҮДЭЭЭЭШ НАМУУУХАААНН НАМУУУХАААНННН ААААААААААААААААААА" гэж чарлах чимээ сонсдов. Бадрах сандлаа коридорын мухар зүг маш хүчтэй шидэн ширээ даван харайж хаалганд хүртэл хаалга цоожтой байлаа. Бадрах "Ааааа туслаарай. Туслаарай гуйж байна. Хүн байна уу. Туслаарай" гэж чарлан хаалгаа дотроос нь балбав. Цаг 02:50 болход караокений гэрэл асаж хаалганы түгжээ "ткк" гэж онгойлоо. Нус нулимсандаа холилдсон, байдгаараа нортолоо хөлөрчихсөн, ямар ч тамир тэнхээгүй Бадрах гарж ирлээ. Гарж ирээд А4ийн цаасан дээр амьд үлдхийг хүсвэл энэ дугаарлуу залга гэж бичээд хаалганы завсар хавчуулав. Ананд ганцаараа эвхрэлдчихсэн хэвтэж байх ба Сувдаа тэднийг хаяад явсан байлаа. Анандыг хацрыг хамаг хүчээрээ алгадан сэрээж үг солих тэнхэлгүй Бадрал түүнийг дагуулан байрлуугаа явлаа.
Гарчиггүй бүлэг
Айдас түгшүүрээр дүүрэн өнгөрсөн ажилын 2 дахь өдөр Бадрахын зоригийг мохоосонгүй. Анандыг өөрөөсөө түшүүлэн гэрийн зүг алхах түүнд “Заавал цалингаа авна. Юу ч болж байсан тэсээд гарна. Ямар ч хий зүйл хүнд хохирол үзүүлж чадахгүй” гэсэн бодлоор өөрийгөө хурцлавч, ажилдаа очих болгондоо хэн нэгэнтэй цуг, ханьтай очиж байя гэж шийдэв. Ананд замдаа түшүүлэн гуйвагнан явахдаа: “Гүй Бадрах аа... Анунгоо та 2ийг тэр өрөөнд үлдээчээд Сувдаа бид 2 өөр өрөө онгойлгоод орохоор л нэг жижигхэн хар хаалга байх юм. Ядаж байхад юун ч том нүхтэй юм. Нэг анзаархаар л харанхуй дотроос 2нүд , нүд цавчилгүй гөлрөөд байх юм.
Би ямар хэрэгт дуртай юм гэж хэлэх гэхлээр Сувдаа өөр хүн байгааг мэдээд гараад явчина гэж бодоод дуугуй байсан. Би гэхдээ бас олигтой харж чадахгүй юмаа нүд долингортоод. Одоо л овоо сэргэж байна. Гэхдээ танай ажилын газар нэг л ёозгүй санагдсаншүү. Сувдаа тасартлаа уугаагүй ч ухаан алдчихсан юмшиг болчихсон. Уул нь сайн даадаг охин. Их сэтгэл нь хөдлөөд явчлаадаа гэж бодсон” гээд л чанга чанга инээв. Бадрахд Анандын ярьсан зүйл огтхон ч инээдтэй санагдаагүй бөгөөд бодолд автуулан улам л аймшигтай санагдаж эхлэв. Дотуур байрныхаа жижүүр хүүхэнд загинуулан байж өрөөндөө орж ирлээ. Бадрахын өрөөнд нийт 4 хүний 2 давхар ор байх ба Бадрахын ор л сул байв. Хамаг тамир тэнхээгээ барчихсан болохоор Анандад газраар даавуу дэвсэж өгөн хуучин цамцаа дэр болгон өгч өөрөө орон дээрээ хэвтээд толгой тавимагц гүн нойрондоо автлаа. Түүний зүүдэнд Сувдаа караокед үлдчихсэн болж зүүдлэгдэв. Сувдаагийн нүд нулимс дүүрэн асгаруулж Бадрахаас аврал ирэх боловч ар нуруугаараа хойш гулган ташаа өндөртэй хаалгаруу чиглсээр байлаа. Бадрахын баруун гарт, цагариганд дүүжлээтэй түлхүүрүүд санжигнан, хүйтэн харцаар Сувдааруу харж жуумганан өрөөний хаалгыг хаан түгжиж байх юм гэнэ. Гэвч Бадрах сэтгэл зүрхэн дотроо “Үгүй ээ” гэж хашиграх боловч түүний бие өөр хүчний удирдлагаар амьсгалж, алхаж, ямар нэгэн үйлдэл гаргах бөгөөд Бадрах үнэхээр тарчилж байв. Гэнэт ялзмаг үнэртсэн чийгтэй харанхуйдуу өрөөнд сэрэх бөгөөд хажуу талруугаа хартал Анандыг дээр нь хэвт гэж дэвсэж өгсөн орны бүтээлэг жингүүдэн намирах ба Ананд дээш харан сэрүүн хэвтэж байлаа. Түүнийг тойрон хар сүүдэр мэт дүрс бүдэг үзэгдэн биеийг нь шиншилж байснаа цэх дээр нь гаран хөдөлгөөнгүй болов. Бадрахын амьсгаа давчдан түүнийг сэрээхээр оролдох гэсэн боловч огт дуугарч чадахгүй байлаа. Хүзүү нүд 2оосоо өөр юу ч хөдөлгөж чадахгүй байв. Анандын дээр сүүмэгнэн агаарт тогтох тэр хар зүйл, огцом Бадрахруу харав. Анандын харсан гэж ярьсан шиг цав цагаан зэхэр нүд харагдах бөгөөд тэр нүднээс харгис хэрцгийлэл мэдрэгдэж Бадрахыг цоо ширтэж байгаа мэт санагдав. Хөдөлгөөнгүй, зөвхөн ажиглах Бадрахын нүднээс нулимс том томоороо дусалж шанааг нь даган урслаа. Зогсолтгүй гөлрөх хар зүйл бага багаар саринан, харанхуйд уусан алга боловч Ананд түүний араас босоод дагаад явчив. Ингээд Бадрахын нүүр халуу шатан сэрлээ. Цонхоор тусах нарны гэрэл нүүрэн дээр нь эгц тусан халаах боловч саяхан л хуйтэн чулуун шалан дээр хэвтэж байсан мэт ар нуруу нь хуйт даан маш их даарсан байлаа. Босоод Анандыг сэрээхээр хартал газар дэлгээтэй даавууг үрчийлгэж дээш нь хумисан байх ч өрөөнийх нь нэг залуугаас өөр хэн ч байсангүй. Бадрах өрөөнийхөө залуугаас Анандын талаар асуутал: “Шөнө унтаж байхад бөөн дуу чимээ болоод ороод ирэхээр чинь хальт сэрсэн. Та хэдийн дууг сонстол хамгийн эхлээд чи: За ингээд унтчих гэж хэлээд орлуугаа өнхөөд орсон. Тэр өндөр найз чинь жаахан дургүй хүргэсэн. Хүмүүс унтаж байхад орж ирчээд нөгөөтөхтэйгөө чалчаад байсан. Нэг унтаад сэрсэн чинь ам цангаад, босож ус уух гэтэл өрөөний голд өндөр найз чинь унтаж байсан. Их өндөр бололтой. Дэвсэж өгсөн даавуунаас чинь хөл нь илүү гараад цагаан пүүз нь харагдсаншүү” гэж инээмсэглэн. “Давж алхаад 00 орох гэтэл нэг намхан хар хувцастай найз чинь зогсож байсан. Бага зэрэг цочсонлдоо би. Гэхдээ газар унтаж чадахгүй байгаа юм байхдаа гэж бодоод, өөрөө мэдэх байлгүй гээд би буцаад орондоо орсон. Орондоо ороод удаагүй байтал тэр зогсож байсан намхан найз чинь гараад явсан. Араас нь танай хэвтэж байсан өндөр найз чинь дагаад явсан. Би тэр найзаас чинь та 2 иргэж орж ирэх үү? Гэж асуухад намайг огт сонсоогүй бололтой явчихсаншүү. Би нэлээн сэрүүн байх гэж хичээсэн ч унтчихсан. Нэг сэрээд хархад намхан найз чинь газар хэвтэж байсан. Би хэрэгт дурлаад царайг нь харах гэж оролдоод орноосоо өндийтөл өөдөөс ширтээд хэвтэж байсан. Их том цагаан нүдтэй юм байналээ. Жаахан эвгүй санагдсаншүү. За за би хичээлээсээ хоцрох нь байна.” Гэж хэлээд гараад явлаа. Бадрахын толгойд юу гээч хараал идсэн новшийн зүйл болоод байна аа гэж бодогдон гөлөрч зогслоо. Шууд л утасаа цэнэглэн Анандруу ярьлаа. Нэлээн удаан дуудсаны эцэст утсаа салгачихлаа. Бадрах “За яадаг ч байсан гэртээ харьсан бололтой. Утсаа цэнэглэчихсэн байна. Хэнийг дагаад явчихсныг нь мэдчих юмсан. Юу болоод байна аа...?” гэж бодож байтал утсанд нь мессеж ирлээ. Shono gerees duudaad hudoo ajil ywdal bolson yaraltai ir geed bi ywchihsanshuu. Sanaa zowoltgui. Geriinhnii hajuud yrij bolohgui baina. Hotoos garaad holdoj baigaa bolohoor suljee unaad baina. Suljee saitai gazar ochood holboo barii гэж бичсэн байлаа. За яадаг ч байсан эсэн мэнд байгаа юм байна гэсэн бодол Бадрахын сэтгэлийг засав. Тэрээр ядранги, нойрмоглон байхдаа караокений эзэнд өнгөрсөн шөнө хэвийн бус зүйл болсон талаар хэлхээр залгалаа. Түүний дуудлага 3-н удаа дуугарснаа чимээгүй болчив. Бадрах утасаа авчихсан бололтой гэж бодон: “Сайн байна уу? Та... Би Бадрах байна аа. Таньтай ярих нэг зүйл байна. Та ярих боломжтой байна уу?” хэмээн асуутал түүнд ямар нэгэн хариу өгөлгүй чимээгүй л байлаа. Бадрах гайхан утас салчихсан юм болов уу гээд дэлгэцээ хартал дуудлага үргэлжлэн секунд гүйсээр байв. Бадрах дахин: “Та байна уу? Би таньтай...” гэж хэлж байтал маш чанга хүржгэнэсэн хоолойгоор МЭДЭЖ БАЙНА!!! Хэмээн утас тасарлаа. Бадрах ч сонсон цочсон боловч “надад өндөр цалин өгсөн шалтгаан нь ажилчид нь уддаггүй. Сонин сонин юм яриад байдаг болохоор цалинг нь нэмдэг. Гэсэн ч ажилаа хаяад явчихдаг юм байна. Иймэрхүү зүйл сонссоор залхсан бололтой хөөрхийдөө чааваас. Азаар тэр зүйлүүдээс чинь би нээх айхгүй байна. Хий үзэгдэл, чөтгөр сүнс л гэж ярьж байдаг. Худлаа айлгаж цочоохоос чаашилдаггүй биздээ. Би лав энэ өндөр цалинг авж л байвал оршуулгын газрын манаач хийсэн ч чадна. Энэ дурактай дахиж энэ талаар ярьж дургүйг нь хүргэхгүй ээ. Юу ч болоогүй юмшиг байгаад байхаар ангайна биз. Амьсгаа чинь” гэж бодон инээд нь хүрэн шуналын сэтгэлээр бялхаж байлаа.


0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home