Friday, January 13, 2017


                                                                 Лам багш /Б.Мөнхтэнгэр/  


                                                                              1-р хэсэг    

Дэлгэр Эгшиглэнгээ хотын зүүн хэсэгт байх нэгэн жижиг цэцэрлэгт хүрээлэнд хүлээн сууна.Уул нь тэр хоёр 21 цагт уулзана гэж тохирсон ч одоо 22 цаг болж байлаа.Гадуур явах хүмүүс цөөрсөөр сүүлдээ ганц нэгхэн болов.Дэлгэр түүнийг хүлээх зуур өчигдөрхөн телевизээр гарч байсан янз бүрийн гэмт хэргүүд толгойд нь байн байн орж ирэн сэтгэлийг нь зовооно.Хоёуулаа явж байсан охины нэгийг нь олны нүдэн дээр машинд чихээд аваад явчихсан бөгөөд хэд хоногийн дараа хулгайлагдсан охины амьгүй болсон цогцсыг хогын пункэр дотроос олсон гэнэ.Бас нэгэн залуу лагерынхаа байшинд хоёр хүнийг хэрцгийгээр тамлаад хашаандаа булсан бөгөөд дараа нь өөрийгөө боомилж алсан л гэнэ.Ойрд нэг гаж донтой этгээд царайлаг өндөр хөөрхөн гэсэн охидыг эртнээс судалж дагасаар мөн л сул доройг нь ашиглан хулгайлж дур үслээ хангадаг болжээ.Тэр хэдий амийг нь хөнөөдөггүй ч түүний дайралтанд өртсөн охид сэтгэл санааны гүн өөрчлөлтөнд орж хэзээ ч эдгэршгүйгээр галзуурдаг ажээ.Тэр этгээд баригдаагүй байгаа юм."Өдөр алдаж шөнө гэгчээр шөнө орой уулзах дэмий юм.Ер нь дараагийн удаа дандаа гэрт нь очиж байх болноо.Тэгэхгүй бол юу ч болох юм билээ" гэж бодон зогсоно.Цаг эхэндээ удаан явж байсан ч сүүлдээ хурдалж эхлэв.Энэ нь Эгшиглэнд санаа нь зовсных юм.Дэлгэр Эгшиглэн хоёр 2 жил үерхсэн хосууд бөгөөд хэд хоногийн өмнө нэг асуудлаас болж муудалцаж харьцаагаа түр таслажээ.Харин Дэлгэрт өнөөдөр түүнтэй уулзах боломж гарсан юм.Гэвч тэр ирээгүй хэвээр.Уул нь Дэлгэрийн мэдэх хамгийн цаг барьдаг зарчимч хүн бол Эгшиглэн хэдий ч одоо утсаа ч авахгүй бас ирэхгүй байгааг нь гайхаж өөрт нь уурласан учир ингэж байгаа хэмээн бодож өөрийгөө тайвшруулна.Харуй бүрий болох үед Дэлгэр улам ч их санаа зовж эхлэв."Ирж явтал ямар нэг юм болсон юм болов уу? Утсаа алдчихсан юм болов уу? Уурлаад буцаад явчихсан юм биш байгаа даа.Арай хэн нэг нь түүнийг ???" Дэлгэр цааш бодохыг хүссэнгүй.Түүгд нэг л муу совин татаад эхлэв.Саяхан зүв зүгээр байсан цаг агаар гэнэт муудаж салхи салхилан шороогоор шуурч согтуу хөлчүү хүмүүс ойр хавиар ихсэлээ.Хэрүүл шуугиан,уйлаан майлаан,орилоон хашгираан чихэнд нь хадаж хорвоогийн муу муухай сэтгэлийнх нь гүнийг эзэмдэв.Гэнэт л тэр итгэл найдвар тээж ирээдүй гэрэлтүүлсэн нүдээр хорвоог харахаа болилоо.Энд ямар ч гэрэлт ирээдүй,Итгэл найдвар алга.Энд зөвхөн уй гашуу,цөхрөл гутрал, амьдрах хүсэлгүй болсон үхдэлүүд л байна.Үхсэн хүн гэдэг нь амьдрах хоног нь барагдаж амьсгал хураан сүнс нь хаа нэгтээ хийсэн одсон цогцсыг хэлдэггүй бөгөөд үхсэн хүн нь угтаа ямар ч амьдрах итгэл найдваргүй болчихоод хаашаа ч юм ямар ч зорилгогүй гэлдрэх хүнийг хэлдэг гэж Дэлгэр боддог билээ.Тиймээс одоо Дэлгэрийг үхдэлүүд тойрон хүрээлжээ.Цэцэрлэгт хүрээлэн тамын
төгөл болж хувирлаа.Бүх зүйлс дэндүү хурдан хувирч өөрчлөгддөг ажээ.Саяхан нар гарч байсан ч бороо болон хувирч,Өглөөг хамт угтаж байсан хүн танихгүй мэт аашлаж,Хажууд инээж явсан сайн найз нэг л мэдэхэд авсан дотор хэзээ ч эргэж сэрэхгүйгээр үүрд унтах болно.Одоо энд тэндгүй цөхөрсөн хоолой,Эмэгтэй хүний мэгшээн,Согтуу балмад орилоон хашгираан чихэнд хадна.Тээр тэнд гэрлийн чийдэнгийн дор нэгэн согтуу балмад эр эхнэрээ бололтой нэг эмэгтэйг хайр найргүй зодож байв.Ээжийгээ хамгаалан аавынхаа гараас зуурах бяцхан хүүхдүүд аавдаа өшиглүүлэн газар унах хэдий ч эргээд л босоод ирнэ."Болиоч дээ ааваа Ээж өвдөж байгаа шдээ.Ээжид ямар ч мөнгө байхгүй ээ бид юу ч олж чадаагүй"хэмээн тэд уйлан бархирсаар хоолой нь сөөжээ.Хажуугаар нь зөрөх хүн байсан ч хэн болиулсангүй.Хорвоо ийм л хатуу юм даа.Дэлгэр юу ч бодохыг хүссэнгүй толгойд нь ганц Эгшиглэн л эргэлдэх аж.Тэр Эгшиглэнд хязгааргүй ихээр санаа зовж ямар их хайртайгаа мэдэрч байлаа.Хэрвээ Эгшиглэнд ямар нэг муу зүйл тохиолдсон бол Дэлгэрийн энэ хайр юуг ч өөрчилж чадахгүй билээ.Энэ хайр энэрэлгүй хүйтэн харанхуй ертөнцөд Эгшиглэн яавч ганцаар явж чадахгүй.Ойд төөрсөн янзагыг тойрон шүлсээ асгаруулах галзуу араатнууд мэт өрөвдөх сэтгэлгүй этгээдүүд түүний замд хөндөлсөн гай учруулсан байх.Дэлгэр яахаа мэдэхгүй бухимдан дэмий л тамхи асааж хурдан хурдан сорно.Тэр энэ газарт байж тэсэхээ болиод Эгшиглэнгийн ирдэг зүгрүү алхаж эхэллээ."Эгшиглэнд ямар нэг муу зүйл тохиолджээ.Одоо харанхуйгаар түүний ирдэг замаар хайхаас өөр аргагүй бололтой.Хайртай хүн нь хаана байгаа нь мэдэгдэхгүй хэл чимээгүй алга болох хэнд ч хэцүү байдгийг хүн бүр мэдэх билээ.Юу ч хийж яаж ч чадахгүй байх нь үхсэнээс долоон дор бөгөөд сэтгэлийн тамд унагадаг.Гэвч залуус мэдсээр байж нэг нэгнээ хуурч зовоож гомдоож үргэлж сэтгэлийн тамд унагаж байдаг нь харамсалтай.Дэлгэр түгшин алхаагаа хурдасган алхаж явтал хойноос нь
-Хөөе Дэлгэрээ!!! хэмээн ууртай хоолой орилов.Дэлгэр эргэн харлаа.Түнэр харанхуй дундаас хайрт Эгшиглэн нь гэрэл цацруулан ирж явна.Түүнийг хараад Дэлгэр хязгааргүй ихээр баярлаж сэтгэл нь агуу их тайвширалыг мэдрэх шиг болов.Тэнгэр цэлмэж буй мэт орчлон хорвоо хүртэл эргээд хэвийн байдалдаа орлоо.Бүх зүйлс эерэг дулаахан санагдаж өөрийн эрхгүй иээмсэглэлээ.Хэдий Эгшиглэн ууртай харагдаж байсан ч тэр инээмсгэлэхээ больж чадахгүй байв.Түүний мэдэх орчлон ертөнц эргээд иржээ.Дэлгэр яаран түүндээ очоод шууд Тэврэн үнслээ.Эгшиглэнд энэ үнсэлт маш их таалагдлаа.Тэр ч гэсэн Дэлгэрийг санан үгүйлж байсан юм.Гэсэн ч уур нь хүрээд түүнийг түлхэв.
-Чи намайг ганц цаг ч хүлээж тэвчихгүй явж байгааг бодоход надад хайргүй бололтой тийм үү?
-Үгүй ээ.Би чамд санаа зовсондоо ирдэг зүг рүү чинь явсан юм.Утас чинь холбогдохгүй бас чи ирэхгүй байсан байсан болохоор санаа минь их зовлоо.Яагаад намайг хүлээлгэсэн юм бэ?
-Чамайг бодохоор уур хүрээд байсан юм.Тэгээд хашраая гэж бодтол чи тэсэхгүй явчихлаа.Би чамайг ингэж хурдан явна гэж бодсонгүйээ нээрээ.
-Намайг уучлаарай миний буруу.
-Угаасаа чиний зөв байсан ч чиний буруу ойлгов уу?
-Ойлголоо.Дэлгэр дотроо инээмсэглэсээр байлаа.Түүнд загнуулаад ч хамаагүй хажууд нь байх үнэхээр сайхан юм.
-Энэ сүүлийн боломж ахиж алдаа гаргавал хоёулаа үүрд сална гэж мэдээрэй.
-Ойлголоо.
Тэр хоёр ингээд эвлэрлээ.Үнэндээ Эгшиглэн ч гэсэн Дэлгэрийг санаж байлаа.Сүүлийн үед Эгшиглэн өөрийгөө ч яагаад байгааг мэдэхээ больжээ.Дэлгэрийг гэв гэнэт үзэн ядаж бас гэв гэнэт хайрлах сэтгэл нь ундарна.Ямар нэгэн далдын хүч түүнийг Дэлгэрээс холдуулж хойш нь чангааж зулгаагаад байгаа мэт санагдах болжээ.Үүнийгээ ээждээ хэлсэн ч ээж нь олон юм ярьсангүй.Яагаад тэр хоёр маргалдсаны учрыг тэр хоёр өөрсдөө ч мэдэхгүй байгаа билээ.Үүнд нэгэн учир бий.Энэ нь эртнээс улбаатай ба ирээдүйд ч аймшигт эмгэнэлтэй явдлыг тэр хоёрт учруулж магадгүй.Хэдий хэн ч тийм үйл явдлыг хүсдэггүй ч заримдаа ямар нэгэн айдаг зүйл чинь аажим аажимаар хойноос дагаж өөрт чинь ойртсоор яг ард чинь тулж ирэх үед л бид мэдрэн эргэж хардаг ч бүх юм оройтсон байдаг билээ.Эгшиглэнгийн ээжийг Цогзолмаа гэдэг шашинд гүн итгэсэн нэгэн бөгөөд Дэлгэрт сайн ханддаг нэгэн.Дэлгэрийн ар гэр нь ганц охиныг нь ирээдүйд тийм ч сайхан амьдруулж чадахаар биш гэж үздэг ч гэсэн түүнд найджээ.Тэр охиндоо танилцуулахаар бодсон хүн байсан ч Эгшиглэн тэр залууг нэг нүдээрээ ч тоож харсангүй.Цогзолмаа ганц охиндоо хайртай учир хүслээр нь болгожээ.Уул нь бүр анх Эгшиглэнг төрөхөөс өмнө хэвлийдээ хүү тээж байсан ч есөн сар эрүүл бойжиж байсан анхны хүү нь амьгүй төрж нэг хэсэг Цогзолмаа асар их уй гашууд автаж бараг л хагас галзуу байдалтай байжээ.Гэвч хайртай нөхрийнхөө асар их хүчин чармайлтын ачаар хуучин амьдралдаа эргэн ирснээр Эгшиглэн төрж энэ хорвоо дээрх юунаас ч үнэтэй ганц зүйл нь болжээ.Гурван долоо хоногийн өмнө Цогзолмаа охиноо дагуулан өөрийн амьдралаа итгэн даатгадаг нэгэн эртний танил "маш сайн" гэгдэх лам найз дээрээ очин хосуудын ирээдүйн амьдралын талаар хэлж өгөхийг гуйжээ.Эгшиглэнд тэр лам таалагдсангүй.Тарган цулцгар гэдэстэй ямар ч хөмсөггүй бөгөөд ногоон ч юм шиг шар ч юм шиг хачин зальтай нүдээрээ түүнийг цоо ширтэх ажээ.Түүнээс ямар нэгэн эвгүй үнэр ханхлах ба уугьж буй арцны үнэртэй холилдон үнэртэж дотор муухай оргиулна.Тэр лав сайн хүн гэхээсээ илүүтэй бүр хүн биш юм шиг санагджээ.Гэсэн ч тэр ламыг сайхан үг хэлнэ гэж найдан дотроо залбирч суухдаа бодож ч байгаагүй хачин зүйлсийг айлдана гэж бодсон ч үгүй.
-Танай охин тэр залуу хоёр тийм ч таарамжтай хосууд биш юм.Анхандаа бүх зүйлс сайхан байх хэдий ч хэсэг хугацааны дараа охин чинь шөнө бүр ёолон уйлж өдөр бүр чичирч суух болно.Хүргэн чинь өглөө бүр үг дуугүй гараад шөнө дундуур хашгиран орж ирэх болно.Үйлийн үрээр учирсан хүмүүс тул дундаас нь хүн биш цусаар хооллодог чөтгөр төрөх юм байна.Төрөх төрөхдөө эхийнхээ толгойг залгиж төрнө.Эртхэн зайгаа баривал зохилтой гэжээ.Эгшиглэн энэ үгийг сонсоод хэсэг зуур шоконд оржээ.Тэр хэдий энэ бузар үгсэд итгээгүй ч Шашин номонд болон эртний найздаа итгэсэн Цогзолмаа шууд л охиноо салахыг ятгаж гарчээ.Эгшиглэнд үнэхээр хэцүү байв.Гэрт байхад байнга л ээж нь үглэнэ.Хэдий Дэлгэрийг дагаад хамтдаа хаашаа ч юм явахыг хүсэвч сайхан амьдрал болон аавыгаа орхиод явахыг хүсэхгүй байлаа. Салах талаар ч бодохоос айж байв.Нэгэн өдөр Дэлгэртэй уулзаж энэ талаар хэлснээс болж тэр хоёр маргажээ.Уул нь Дэлгэртэй эвтэйхэн ярих гэж хичээсэн ч өөрийн эрхгүй тэр ламын үнэн юм шиг өнгө аястай яриад болохгүй байжээ.Энэ өдрөөс хойш тэр хоёр эргээд хэвийн харилцаандаа орсон ч Эгшиглэн нэг л биш болжээ.Дэлгэрийн хувьд түүний мэдэх Эгшиглэн даруухан шударга сайхан сэтгэлтэй бүсгүй байсан бол одоо өдөр ирэх тусам ааш зан нь өөрчлөгдөж нэг л өөр хүн шиг санагдах болжээ.Дөлгөөн харц нь өөрчлөгдөж оронд нь тайван бус эргэлдсэн нэг газраа тогтдоггүй аальгүй ч юм нэг хачин харцаар өөдөөс нь харсан хүн болгоныг цочоох ба амнаас нь гардаггүй хараалын үгс урсаж хажуугаар зөрсөн эмэгтэй болгонтой Дэлгэрийг хардаж айлгах болжээ.Учир нь өмнө нь хэзээ ч хардаж байсангүй.Дэлгэрийн ажил үйлс ч бүтэхээ больж байнга бүтэлгүйтэн хүзүүгээр нь хөндүүрлэн өвдөх болжээ.Нэг шөнө унтаж байгаад хэн нэгэн хоолойг нь боомилсон мэт амьсгал нь боогдон сэржээ.Босоод хартал хүзүүнд нь хурууны ором гарч хумс шигдээд орчихсон цус гарч байжээ.Дэлгэр мэл гайхаж шоконд орчихов.Хажууд нь хэн ч байхгүй байсан ч хэн нэгэн түүнийг яалт ч үгүй боомилсон юм.Азтай одтой үргэлж харц дээгүүр явдаг байсан бол одоо уурлаж бухимдан доош харж явах болсон байна.Өдөр ирэх тусам нөхцөл байдал дордож байсан ч тэр бүх зүйл сайхан болно гэж найдаж байв.Нэгэн өдөр Дэлгэр багын найз болох Түмээтэй уулзахаар болжээ.Найз нь өөрөө түүнтэй уулзья гэжээ.Түмээг зарим хүмүүс сонин сонин зүйлс ярьж мэдрэл муутай мэт харагддаг гэдэг боловч зарим хүмүүс зөн билэгтэн, далдын хүчтэй хүн гэцгээдэг.Дэлгэр найздаа итгэдэг билээ.Түүнийг бага байхад гэрт нь хулгай оржээ.Үүнээс болж гэр орон нь хэрүүл маргаан уйтгар гунигт автлаа.Үүнийг Түмээд хэлэхэд тэр танай аавын чинь найз авсан байна гэж хэлэх нь тэр.Дэлгэр үүнийг аавдаа хэлсэн ч мэдрэл муутай хүүхдийн үгийг олон хүнд ярьлаа гээд алганы амт амсчээ.Гэвч энэ үнэн байсныг эцэст нь бүгд мэдэж аавынх нь нэг найз нь өвчиндөө шаналаж үхэхийн даваан дээр байсан охиноо аврахын тулд тэднийхээс үнэт эдлэл хулгайлан авснаа хүлээж хэргээ илчлэн нүглээ наминчилжээ.Тэр хүн охиноо аварч чадаагүй юм.Дэлгэр багадаа Түмээд итгэдэггүй байсан боловч томрох тусам эгэл нэгэн биш гэдэгт итгэж эхэлжээ.Тэр ирээдүйд танидаг хүмүүсээс нь хэн үхэж хэн төрөхийг болон ямар нэг сайн муу үйл явдлыг урьдчилан зөгнөж чаддаг болжээ .Түмээтэй хамт явж байхад Дэлгэрийн нүдэнд харагддаггүй зүйлсийг харж түүнийг хамгаалж бас өөрт нь муу юм хийсэн болон дургүй хэн нэгнээ шоглох зэргээр хариугаа авж чаддаг ба түүнийг хүндлэх хүмүүс байхад айх хүмүүс ч байдаг юмсанж.Мөн Түмээ хэн нэгэнтэй хэл амаа ололцохдоо тийм ч сайн биш ч гэлээ өөрт таалагдсан ямар ч эмэгтэйг хэдхэн үг солиод өөртөө дурлуулж чаддаг ба үүнийгээ хэзээ ч буруугаар ашиглан охидыг гомдоож байгаагүй юм.Дэлгэр нэгэн намуухан дуу эгшиглэсэн бүдэгхэн гэрэлтэй паб дотор пиво шимээд бодлогширон сууж байв.Удалгүй Түмээ ирж явахыг цонхоор харлаа.Түмээ үргэлж Дэлгэртэй уулзахдаа инээмсэглэн ирж явдаг боловч энэ удаад дух нь үрчлээтэж муухай харсаар ирж явна.Яг л үзэн яддаг хүн рүүгээ хардаг шиг харцаар түүн рүү харж байгаад Дэлгэр ихэд гайхаж байлаа.Түмээ орж ирэн түүнрүү хурдан алхсаар хүрч ирээд урд нь суулаа.Түмээ түүнтэй мэнд ч мэдэлгүй ийн хэлэв.
-Хойно чинь хоёр чөтгөр хүзүүнээс чинь олс уячихаад зогсож байна.Чамд юу ч мэдрэгдсэнгүй юу?
Дэлгэр цочин нуруугаар нь хүйт даав.Яг л энэ үед тэр мэдэрчээ.Ямар нэг зүйл түүнийг ойрд салахгүй дагаад байгаа юм шиг түүнд мэдрэгдээд байв.Үнэхээр хэн нэгэн түүнийг алхсан газар бүрт нь даган алхаж унтаж байхад нь дээрээс нь цоо ширтдэг байжээ.
-Чи юу яриад байнаа? Яагаад тийм байдаг билээ? Гэхдээ миний хүзүү нуруугаар ойрд чилж өвдөөд байгаа.
-Хэн нэгэн чамд хараал хийчихэж.Бүр чамайг алах хараал байна.Чи хэн нэгэнд муу юм хийгээ юу?
-Үгүй ээ би хэнд ч муу юм хийгээгүй.Аль дээр Эгшиглэн бид хоёр муудалцсан гэхдээ буцаад нийлчихсэн.Яг үнэндээ ойрд Эгшиглэн их сонин байгаа.Зан ааш нь нэг л сонин болчихсон.Өөр хүн шиг л... Ажил үйлс ч бүтэхээ байлаа.Би бүр яахаа мэдэхээ болиод байна.Саяхан нэг шөнө унтаж байтал хэн нэгэн хоолой боомилоод үхэх шахсан.Сэртэл хүзүүн дээр хуруу хумсны ором гарчихсан байсан гэхдээ хажууд хэн ч байгаагүй.Би ч айгаагүй л дээ.Гэхдээ их гайхсан.Юу болоод байгааг ч ойлгохоо байлаа.Найз нь одоо яах вэ?
-Ийм л учраас би чамтай уулзахаар шийдсэн юм.Чамд ямар нэг зүйл учирсныг би мэдэрсэн. Гэхдээ яг юу болсныг ирээдүйд юу болох нь надад харагдахгүй байна.Их л аюултай юм байна.Юу ч гэсэн эхлээд хойно чинь байгаа хоёр чөтгөрийг би хөөж явуулах болно.Тэгэхгүй бол чамайг өнөө шөнө ч хөнөөж мэднэ.Тайван сууж бай.!
Түмээ ингэж хэлээд үйлчлэгч охиноос очин буцалсан халуун ус аваад хэн нэгэн рүү цацаж буй мэт Дэлгэрийн хойд хоосон зай руу цацаж орхив.Яг энэ үед тэр цацсан газраас нь хачин муухай хоолой бархираад Дэлгэрийн хажуудахь цонх тасхийтэл хага үсэрлээ.Энэ бүхэн хоромхон зуур болоод өнгөрөв.Цонх хагарах их чимээнээр Тэнд байсан цөөн хэдэн хүмүүс цочиж үйлчлэгч охин айсандаа хашгирав.Тэд одоо Дэлгэрийг цонх хагалчихлаа гэж бодож байгаа нь тодорхой.Түмээ буцан суугаад Дэлгэрт ойртон
-Цонхоор зугтаад явчихлаа.Гэхдээ ахиад эргэж ирэх болно.Тэр үед нь нэг мөсөн газрын гүнд гарч ирэхээргүй болтол нь шидэх болноо.
Дэлгэр бараг л шоконд орчихоод байв.Найздаа энэ үед итгэмээргүй мэт санагдавч саяны болсон бүх л зүйлс түүнийг итгүүлж байлаа.Хаанаас ч юм бэ гарсан тэр зүрх зүсэм муухай дуу,бас цонх нь хагарсан зэрэг нь түүнийг айлгаж байсан ч Түмээ түүнийг илүү гайхшруулж байв.Яг л тэр хүн биш юм шиг.Дэлгэр уул нь шашинд итгэдэггүй боловч далдын хүчинд итгэх итгэл нь нэмэгдлээ.
-Ойлголоо би одоо яах вэ?
-Сууж унт.Хэвтэж унтах юм бол чиний амийг авч мэднэ.Алхам тутамдаа болгоомжтой бай.Үхэл чамайг дагаад явж байгаа шүү!
-Ойлголоо.
-Тэр чамд дөхөөд ирэхээр би чам дээр очих болно.Баяртай найз минь.
Түмээ ингэж хэлээд явлаа.Дэлгэр гайхсаар хоцров.Тэр түрхэн зуур Эгшиглэнг мартаад байсан ч буцаад л саналаа.Тэр минь юу хийж байгаа бол? Одоо яаж байгаа бол? Түүнд ч ямар нэг зүйл тохиолдсон.Юу болсон юм болоо? Түүнийгээ санаж байна.Яах вэ? Би яагаад юу ч хийж чаддаггүй юм бэ? хэмээн шаналан бодно.Тэр хагархай цонхны төлбөрийг төлөөд саяны пабаас хөөгдөх шахан гараад өөр пабад орон уун сууна.Нэг их уудаггүй ч хэцүү асуудал гарахаар яалт ч үгүй ганцаараа уучихдаг байв.Харин маргааш нь хэцүү асуудлуудаас гадна толгой нь өвдөж хамаг бие нь янгинан өөрийг нь зовооно.Тэр согтжээ.Эгшиглэн рүү залгах боловч тэр утсаа огт авахгүй байв.Түүнийгээ энэ харанхуй шөнө хаана юу хийж байгааг мэдэлгүй ихэд шаналан гэртээ л аюулгүй байж байгаасай гэж залбирч л чадах ажээ.Нэг л мэдэхэд Дэлгэр Пабаас гаран харанхуй гудамжаар бага зэрэг гуйван явж байлаа.Тэр юунаас ч айсангүй.Сайн найз нь ирээд Эгшиглэнг алдахаас өөр бусад айдсыг нь хөөн явуулсан учраас тэр.Эгшиглэнг алдах айдас.Өчигдөр тэр хоёр уулзжээ.Энэ уулзалт түүний мэдэх хамгийн хачирхалтай уулзалт байжээ.Эгшиглэн түүнд анхаарлаа хандуулалгүй өөр зүйлд анхаарлаа хандуулах бөгөөд ярьж байгаа зүйлсийг нь бараг л тоосонгүй.Хажууд нь утсаа галзуу юм шиг оролдон хэн нэгэнтэй чатлаж бас өөр нэг залуутай аальгүйтэн ярина.Тэр ярьж дууссаныхаа дараа
-Хайраа би өөр хүнтэй нэг удаа кинонд явж болно биздээ? Хэмээн асуув.Дэлгэр гацан түгдэрлээ.
.Тэр юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан ч
-Заза тэг дээ хэмээн зөвшөөрчээ.Дургүйцвэл тэр яаж ч аашилж мэдэх байв.Эгшиглэн зөвшөөрсөнд нь үнэхээр баярлаж жаахан хүүхэд шиг үсрэн дэвхцэж байлаа.Дэлгэрт Эгшиглэнгийн биед өөр хэн нэгэн орчихоод түүнээр тохуурхаж байгаа юм шиг л санагдана.Эсвэл хэн нэгэн түүнийг ховсдоод ч байгаа юм шиг.Тэр шал өөр хүн болж хувирчээ.Гэвч Дэлгэр тэвчихээр шийджээ.Эгшиглэнг хэвэндээ орж магадгүй гэж найдан хүлээж байгаа ч энэ үнэхээр хэцүү гэдгийг бүгд мэднэ.Дотроо уур нь хүрч хорсон шаналж хэрвээ энэ бүхэнд хэн нэгэн буруутай бол түүнийг яавч зүгээр өнгөрөөхгүй гэдгээ өөртөө амлажээ.Үнэхээр энэ бүхний ард нэг хүн байгаа гэдэг нь өнөөдөр батлагдсан билээ.Дэлгэр ингээд гудамжаар тэнэг юм шиг алхаад байж чадсангүй. Эгшиглэнгийнд очиж түүнтэй нэг яриад үзэхээр шийджээ.Магадгүй урьдын ухаалаг даруухан хөөрхөн охин нь түүнийг хүлээгээд байж байх ч юм билүү.Алхахаас дургүй хүрч такси барин явсаар Эгшиглэнгийн орцны гадаа буув.Тэр орц руу орж явтал дээр хэн нэг эмэгтэйн айльгүйтэн инээх дуу тодоос тод чангаас чанга сонсогдов.Тиймээ энэ Эгшиглэн байлаа.Тэр хэнтэй юуны талаар ярьж байгааг нь мэдэхээр нууцхан чагнаж эхлэлээ.
-Хихихи чи мэдэхийг тийм их хүсч байна гэж үү? Үгүйээ хэлэхгүй нууц.Чи таавал таа л даа.Надад нэг тиймэрхүү байсаан.Одоо харин сайхан байнаа.
Дэлгэр тэвчин сонссоор байв.Хамгийн хачирхалтай нь тэр ганцаараа яриад байлаа.Яг ч ганцаараа биш ажээ.Нэг хачин хоолой шивнэж ярьж байв.Дэндүү сул болохоор юу ч сонсогдсонгүй.
-Ммммхм үгүйээ болохгүй хэмээн аальгүйтэн инээх дуу нь сонсогдов.
-Яах гээд байгаа юм бэ? Энд болохгүй ээ.ммммхм битгий л дээ.Эгшиглэн дуу алдан гиншиж эхлэв.
-Тиймээ надад таалагдаж байна.Ммммхммм.
Энэ дууг нь сонсоод яагаад ч юм Дэлгэрийн уур нь хүрээд явчихлаа."Би шаналж зовж ингэж явж байхад тэр нэг новштой энд ингээд заваараад байж байх ч гэж дээ.Арай ч дээ.Одоо дээшээ гараад тэр новшийг нь үхтэл балбаад хаячихъя л даа.Тэр уурандаа шатан хэдхэн харайгаад дээш гарлаа.Тэр харсан зүйлдээ итгэсэнгүй.Энэ хүйтэн хоосон орцны шалан дээр Эгшиглэн нимгэн хувцастайгаа тачаадан хэвтэж байв.Харагдахгүй л болохоос хэн нэг нь түүний дээр байлаа.Эгшиглэн бүр байж ядаж байгаа бололтой дуу алдаж хавчигнан хөдөлж хумсаараа шал маажих нь хүртэл сонсогдож байлаа.Дэлгэр түүнийг гөлөрч орхилоо."Юу болоод байгаа нь энэ вэ?"
-Эгшиглээн хэмээн Дэлгэр тэсэлгүй орилчихлоо.Яг энэ үед хаалга онгойн гэрэл мэлсхийж Эгшиглэн хар дарсан зүүднээс сэрэх мэт орилон босоод ирэв.Түүний нүднээс харахад сая юу болсныг лав л мэдэхгүй байгаа бололтой.Харин нэг хормын өмнө түгжээтэй байсан орцны цонх онгойчихсон салхинд савлаж байхыг хэн ч анзаарсангүй.
1-р хэсэг төгсөв.



0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home