Thursday, January 26, 2017

Лам багш 5-р хэсэг /Б.Мөнхтэнгэр/
Гэсэр үхлээ хүлээн Дэлгэрийг ширтэж хэвтэнэ.Тэр өөрийн амьдралынхаа хамгийн сүүлчийн дүр зургыг харж буй нь энэ юм.Бүх бие нь мэдээгүй болж шархнаас нь цус урсан гарсаар шалаар нэг цус нэлийжээ.Хооронд нь гагнаж холбосон хурц үзүүртэй төмөр хоёр гартаа чанга атгасаар Дэлгэр түүнд ойртон очлоо.Түүний зүрх сэтгэлээс өрөвдөх хайрлах сэтгэл аль хэдийн арилан оджээ. Гашуун нулимс нь урсах нүдээрээ тэр Дэлгэрийн харцыг хараад аль хэдийн үхэлтэйгээ эвлэрэв.Нүдэнд нь бага наснаас нь авахуулаад цэл залуу үеийнх нь бүх дурсамж харагдаж эцэст нь өөрийнх нь хийсэн хамаг нүгэл нь нэг нэгээрээ ээлжлэн солигдов.Тэр тоолж баршгүй их гэм нүгэл үйлджээ.Түүний зовоосон эмэгтэйчүүдийн урсгасан цус ба нулимс нь далай тэнгис мэт их билээ.Одоо тэр энэ цус нулимсан далайд живж явна.
-Нүд чинь сохорч хэл чинь тасрах болно.Чи ахиж хэзээ ч намайг харж харааж чадахгүй ИНГЭЭД ҮХ!!!!!
-Хэрэггүйэээээ битгийййййййййй ҮГҮЙ ЭЭЭ!!!
ЛАФФФФФ!!!!!!
Ямар нэг зөөлөн нялцгай зүйлрүү хурц үзүүртэй төмөр гүндээ хүртэл зоогдож хорвоо дэлхийн гүн гүнгий хүртэл,газар дэлхийн ёроолд харанхуйн гүнд амьдарч буй амьтдад хүртэл сонсогдохоор муухай хашгираан дэлхий ертөнцийг цочоогоод дахин нам гүм болов.Ингээд Гэсэр үхлээ.Түүний хоёр нүд болон аманд нь Дэлгэр өөрийн гагнасан төмрөө дагзны ясыг нь нэвт гартал зоожээ.Дэлгэр :
-Чамайг там руу авч явах эрлэгийн элчүүд одоо ирж яваа.Хэзээ нэгэн өдөр би ч бас тамд очих байх.Тэр үед уулзъя Лам багш минь! гэж түүний цогцост хандан хэлээд гарч одлоо.
Үүр цайжээ.Тэнгэрийн хаяанаас гэгээ тусаж харанхуй байсан орчлон ертөнцийг гийгүүлэхээр айсуй.Дэлгэр сая юу хийснээ бодон алхална."Би зөв юм хийсэн үү? Буруу юм хийсэн үү? Хэрвээ би түүнийг амьд үлдээсэн бол тэр намайг алах нь тодорхой байсан шүү дээ.Тиймээ би зөв зүйл хийсэн.Надад одоо айх зүйл байхгүй.ЭГШИГЛЭН.Эгшиглэн минь одоо яаж байгаа бол?"
Тэр ийн бодоод утсаа яаран гаргаж Эгшиглэн рүү залгалаа.Утас нь удтал дуудав.Хэн ч утас авалгүй дуудсаар байв."Алив чи минь утсаа ав л даа..."
-Байна уу? хэмээн Эгшиглэнгийн аавынх нь хоолой сонсогдов.
-Байна байна.би байнаа.Та хаана байна? Эгшиглэн яаж байна?
-Бид гэмтлийн эмнэлэгт байна.Одоо тэр мэс засалд орж байгаа.Чи ирэхгүй юм уу? Тэр чиний нэрийг дуудсаар ухаан алдсан.
-Ойлголоо.Би яг одоо очлоо.
Дэлгэр яаран такси барьж харвасан сум мэт давхисаар эмнэлэгт ирэв.Тэр Эгшиглэнгийн эмчлүүлж буй тасгийн үүдэн дээр ирээд ГАДНЫ ХҮН ОРОХЫГ ХОРИГЛОНО!!! гэсэн бичигтэй шилэн хаалганы урд гацлаа.Эгшиглэнгийн ээж аав нь тэнд бас байв.Цогзолмаа түүнрүү өрөвдсөн эсвэл хайрласан нь үл мэдэгдэх гунигтай нүдээр ширтэн байж
-Намайг уучлаарай хүү минь....Чамд ямар ч буруу байхгүй.Бүх зүйл надаас л боллоо.Надаас л болчихлоо хэмээн түүнийг тэврэн аваад уйлж гарлаа.Цогзолмаа бүх зүйлийг ойлгожээ.Тэр бүх зүйлийг нүдээрээ харсан юм.Буун дууны дараа хаалгыг онгойлгон Эгшиглэнгийн өрөөнд ороод тэр охиноо хараад эгээтэй л галзуурчихсангүй.Охин нь нүдээ ухчихсан өтгөн цус нүүрээр нь асгарч байв.Охиныхоо энэ эрэмдэг төрхийг нь харж чадалгүй нүд нь хальтирч хажуу тийш хартал сарны гэрэлд танил царай нүдэнд нь зэрвэсхийгээд агаарт замхран алга боллоо.Цогзолмаа өөртөө "Гэсэр" гэсэн ганц үгийг шивнэв.Тэр энэ бүхний ард хэн байсныг мөн өөрөө энэ бүхний эхлэлийг тавьснаа ингэж сая мэдэж авлаа.Өөрийгөө үзэн ядах сэтгэл нь охиноо өрөвдөн хайрлах сэтгэлтэй нь нийлээд дотроос нь оргилж ундарсаар нулимс болон урсан гарах авч өөрийгөө мянга нулимсаараа угаавч юуг ч өөрчилж чадахгүй гэдгээ мэдээд улам их уйлах ажээ.Сохорч цус алдаж буй охиноо тэврээд Эмнэлэг рүү яаран гарах тэр хоёр хоёуулаа юу болоод байгааг ч ойлголгүй эцэг эх хүний үр хүүхдээ аврах төрөлх зан үйлдээ автагдан галзуу мэт эмнэлгийн зүг давхисаар иржээ.Эмнэлэг рүү явж байх замд арын суудал дээр хэвтэх Эгшиглэн охин нь
-Ээжээ та яагаад намайг орхиод гараад явчихсан юм бэ? Хэмээн асуув.Түүнд хэлэх үг олдсонгүй гацав.
-Ааваа та яагаад тийм их удсан юм бэ? Би таныг дэндүү удаан хүлээлээ.
-Аав нь уу? Аавыгаа удсанд уучлаарай.
-Та яагаад намайг хамгаалдаггүй юм бэ? Би маш их айсан гэж охин нь уйлан хайлан байж хэлж дуусгалаа.Охин нь галзуурч солиорсондоо биш чин сэтгэлээсээ хэлж байгааг эцэг нь ойлгон нулимсаа барьж байв.Тэр өөрийгөө ямар хайнга,охиноо хайрлах сэтгэлгүй байснаа ойлгов.Түрүүн эхнэр нь охин дээрээ ор гэхэд нь очоод бяцхан охиноо тэврээд унтахгүй яав даа? хэмээн харамсаад барсангүй.Хүн ер нь ямагт бүх зүйл өнгөрсний дараа харамсч суудаг нь жам юм.Охин нь нүдгүй болсон болохоор түүний сэтгэл хөдлөлийг мэдэх дэндүү хэцүү болжээ.Нүднээс нь түүний баяр хөөр,гомдол харуусал зэрэг нь бүгд харагддаг байсан билээ.Одоо харин нүднийх нь оронд хоосон хар нүх л мэлтийх аж.
-Дэлгэр хаана байгаа юм бэ?
-Аан юу.Дэлгэр нь ирж байгаа миний охин.Чи минь тэсээрэй.Одоо эмнэлэг рүү явж байна.
-Дэлгэрийг дуудаад өгөөч тэгэх үү ааваа гуйж байна.
-Аав нь дуудчихсаан охин минь.Тэр ирж яваа за юу?
-Та худлаа хэлээгүй биздээ ааваа? Ээж шиг битгий тэрнийг хөөж явуулаарай.Үнэндээ тэр намайг хамгаалж байсан юмаа.Ингэж хэлээд охин нь ухаангүй болчихов.Тэр хоёр охиноо үхчихлээ хэмээн сандарч үхтлээ айж байсан ч азаар ухаан алджээ.Ахиад жаахан удсан бол цус алдаж үхэх байсан ч Эгшиглэн үнэхээр үхэхийг хүсэлгүй амьдралаас зууран тэсч үлдэв.Эмч тэдэнд хандан
-Одоо яаралтай хагалгаанд оруулж цус алдалтыг зогсоох бүх арга хэмжээг авах болно.Амь насанд хүрэх аюулгүй тул та хоёр айхгүй байж болно гэж хэлээд хаалга хаан явж одлоо.Үүнээс 1 цагын дараа Дэлгэр хүрч ирээд буй нь энэ юм.Эгшиглэнгийн аав Дэлгэрийг харан зогсоно.Тэр харцаараа нэг зүйлийг асууж байлаа.
Дэлгэр нүдээрээ 'тиймээ' гэсэн дохио өгөв.
Эгшиглэнгийн аав уртаас урт амьсгаа авч түүнийг тэврэн авч чихэнд нь
"Миний хийх ёстой байсныг чи хийлээ.Баярлалаа хүү минь" гэж шивнэлээ.Гэнэт энэ үед цагдаа нар эмнэлгийн урт корридороор чанга чанга алхалсаар яаран хүрч ирж айсуй.
Дэлгэр аавынхаа мөрнөөс чанга атгаад
-Ааваа одоо яах вэ? хэмээн түгшин асуулаа.Цагдаа нар яг өөрийг нь мөшгисөөр барих гээд ирж яваа гэдэгт Дэлгэр бат итгэлтэй байв.
-Тайван бай хүү минь.Битгий сандар! Юу ч болоогүй юм шиг байгаарай гэж Эгшиглэнгийн аав түүнд захив.
"Ингээд өнгөрлөө.Би насан туршдаа шоронд хатах юм хийчихлээ.Хайрт Эгшиглэн минь чамайгаа харж чадахгүй юм гэж үү?" хэмээн Дэлгэр дотроо шаналан бодсоор.Цагдаа нар алхсаар яг түүнд тулж ирэв.Дэлгэрийн зүрх нь түг түг цохилж үхлээс айх мэт айж байлаа."Ингээд дууслаа"
Гэвч цагдаа нар түүнд биш Эгшиглэнгийн аавд хандан
-Амрыг эрье.Та яагаад галт зэвсгээ орон байран дээрээ ашиглав?
-Охин минь өрөөн дотроо хашгираад байхаар нь хэн нэг этгээд хүчирхийлээд байгаа юм байх гэж бодоод яаран очтол хаалга нь дотроосоо түгжээтэй байсан.Тэгээд би цоожыг нь буудаж онгойлгосон юм аа.
-Танай охин чинь тэгээд гайгүй юу?
-Охин маань.Тэр.Хоёр нүдгүй болчихсоон.
Мөрдөн байцаагч үл мэдэх харцаар түүнрүү хараад
-Харамсалтай байна.Та бидэнтэй явна уу? Бид танаас хэдхэн асуулт л асуух болно эрхмээ!.
-Ойлголоо гээд тэр дуулгавартайгаар мөрдөн байцаагчийг дагав.Охиноо хаяад явж болохгүй байсан ч Дэлгэрийг баригдуулахгүй байх нь чухал байлаа.Мөрдөн байцаагч урагш харан явж байснаа гэнэт эргэж харан таг дуугүй зогсох Дэлгэрт ойртон ирэв.
-Амрыг эрье.Та ингэхэд энэ гэр бүлийн юу нь билээ?
-Би....би хохирогчийн найз залуу нь байгаа юмаа.
-Ойлголоо.Та Биеийн байцаалтаа шалгуулна уу? Дэлгэр салгалан түүнд түрийвчээ өглөө.Мөрдөгч маш нухацтайгаар ажиглаж байгаад түүнрүү нүдээ онийлгон
-Та... энэ хэргийн үеэр яг хаана юу хийж байсан бэ? хэмээн асуух нь тэр
Дэлгэрийн хөлс нь бурзайн юу гэж хэлэхээ мэдэхгүй сандрав."Буруу үг нэгийг хэлэх л юм бол би баригдана.Баригдаж л болохгүй.Би яах вэ?" хэмээн бодож өөр лүү нь итгэлгүйхэн харах мөрдөгч рүү гөлөлзөв.
-Хүргэн маань манайд цуг байсан! хэмээн гэнэт хажуугаас нь Эгшиглэнгийн аав цочтол хэллээ.
-Хамт байсан юм бол яагаад цуг байгаагүй юм бэ?
-Тэд муудалцчихсан байсан юмаа.Хүргэн маань эвлэрэх гэж ирсэн байсан боловч охин маань өрөөнөөсөө гарахгүй байсан юм.Мөрдөгч Эгшиглэнгийн аав руу нь эргээд Ширүүнээр
-Тэгвэл танай энэ хүргэн чинь яагаад таг дуугүй зогсоод та өмнөөс нь яриад байгаа юм бэ? Хүргэн чинь эсвэл хэлгүй юм уу? гэж зандарлаа.
-Надад их хэцүү байна та биднийг орхиод өгөөч!!! гэж Дэлгэр цагдаагийн нүүр лүү нь харан орилов.Гэвч түүний энэ жүжиг бүтэлгүйтжээ.
Мөрдөгч түүнийг Эгшиглэнгийн аавтай нь цуг гавлаад Цогзолмааг чарлуулан эмнэлгийн корридороор чирэн явж гарлаа.Дэлгэр энэ үед ингээд бүх зүйл өнгөрлөө хэмээн бодож ямар ч хамаагүй аргаар зугтах хүсэлдээ автав.Тэр ийш тийш харан яаж зугтах вэ? Хэмээн тарчилж байтал урд нь буу харагдав.Түүний урд алхах цагдаагийн бүсэнд гар буу зүүлттэй байлаа "Эгзгийг нь тааруулах юм бол бууг шүүрэн аваад цагдаа нарыг сүрдүүлэн зугтаж болох юм." Түүний зүрх амаар нь гарах шахан цохилж байсан ч амьсгалаа дарж алхаагаа тоолон орилж хашгичин буй Цогзолмааг далимдуулан бууг авах гэж эгзгийг нь хүлээн алхална.Цогзолмаа ч бодсон ёсоор нөхрөө салгахаар цагдаа нараас зууран эмх замбараагүй байдлыг үүсгэн зууралдаж эхлэв.Дэлгэрийн хуруу нь буунд хүрэхэд хэдхэн см-ийн зай үлджээ."Ахиад жаахан л" хэмээн бодсоор Дэлгэр буунд бараг хүрлээ.Хэрвээ тэр бууг авчих юм бол одоохондоо энэ цагдаа нараас мултарч чадах ч улам гүн ангалд унах билээ.Түүний толгойд хүнд дэглэмтэй шоронгийн хүйтэн хана,төмөр тор бас өлсгөлөн араатнууд мэт ялтнууд нүдэнд нь үзэгдэв.Хамгийн гол нь хайрт Эгшиглэндээ хүрч чадалгүй түүнээс холдох аймшигтай байв. Тэр дотроо "би энэ бууг аваад яах билээ? Хаашаа ч зугтах юм? Амар тайван амьдарч чадах уу? Улам том хэрэгт унах бус уу? Ерөөсөө л хэрэггүй юм байна" хэмээн бодож буунаас гараа аажуухан холдууллаа.Ингээд түүний зугтах боломж бүтэлгүйтэн гавтай хэвээр эмнэлгийн хаалгаар түлхүүлэн гарч гунигтай нүдээр цагдаагийн машин руу хартал дотор нь нэгэн танил царай зурсхийв.Дэлгэр энэ царайг хараад хязгааргүй ихээр баярлалаа.Машины хаалга онгойж Тэр хоёрыг машинд чихэн оруулсан мөрдөгч урд талын суудалд орж ирэн суугаад хажуудаа суух тэр хүнд хандан
-Амрыг эрье Дэд хурандаа! Бид сэжигтнийг байцаахаар авч явахад бэлэн боллоо.
-Сайн байна.Энэ хоёр хүнийг сулла!
-Юу л даа хурандаа.Хэрвээ эзнийг нь олчихвол том хэрэг ил....
-Та миний тушаалыг сонссонгүй юу?
-Ойлголоо хурандаа.Гэхдээ яагаад?
-Миний хүмүүс энэ хэрэг дээр ажиллах болно.Таныг энэ ажлаас чөлөөлье.
-Гүйцэтгэе хурандаа! гээд өнөөх мөрдөгч тэр хоёрын гавыг дургүйхэн тайллаа.
-Та хоёр одоо явж болноо.Хүндрэл үүсгэсэнд уучлаарай.
-Та өөрөө явж болно дэслэгчээ!! хэмээн урд талаас өнөөх хурандаа шаардсан өнгө аясаар хэлж мөрдөгч ч бушуухан машинаас буун цагдаа нараа дагуулан яваад өглөө.Өнөөх дэд хурандаа эргэн харав.Тэр Түмээ байлаа.Өнгөрсөн шөнийн ядарч зүдэрсэн царай нь алга болж урьдын залуухан царайлаг Түмээ эргэн иржээ.
-Удсанд уучлаарай Дэлгэрээ.Би чамайг үүнийг чадна гэдгийг чинь мэдэж байсан юм.
-Чи яг цагаа олж ирлээ.Би ингээд л өнгөрлөө гэж бодож байлаа.
-Үүнийг би харсан юмаа.Тэгээд л хүрээд ирлээ.
-Чи яаж бүр ингэж ховсддог байнаа? Гайхмаар юм.
Түмээгийн царай нь барайгаад буцаад хачин боллоо.Тэр Дэлгэрт хандан
-Намайг уучлаарай найз минь.Би Эгшиглэнг хамгаалж чадсангүй.
-Одоо яаая гэхэв дээ.Чамд буруу байхгүй.Би л хажууд нь байх ёстой байсан юм.Гэхдээ зүгээр дээ гэв.
-Танай охин чинь эдгэрэх болтугай гэж Түмээ Эгшиглэнгийн аавд хандан хэллээ.Тэр түмээг саяны чадвараас нь болоод гайхан харна.
-Чамд баярлалаа хүү минь.Та хоёр араас ороод ирээрэй гээд Эгшиглэнгийн аав эмнэлэг рүү явж одлоо.Ингээд түмээ өчигдөр юу болсон талаар Дэлгэрт ярьж эхлэв.....
Түмээ машинаас буугаад буцан Эгшиглэнгийн гэр лүү нь явж байлаа.Учир нь тэнд яс цуснаас бүтсэн аймшигтай хараал биелэн босч ирээд юу юугүй нэгэн гэр бүлийн толгойг залгих гээд байгаа нь мэдрэгджээ.Амжиж очихгүй бол тэр айл өнөө шөнийг тэсч гарахгүй нь! Гэсэрийн хийсэн хараалыг Дэлгэрээс холдуулан зайлуулж өөр дээрээ буулгасанаас түүний хүч чадал суларчээ.Хэрвээ Дэлгэрт хараал нь буусан бол тэр үхдэл болох байв.Мөн тэр өөрийг нь хамгаалдаг бяцхан сахиусыг Дэлгэрийн биед хэлэлгүй үлдээжээ.Насанд хүрсэн хүн шиг урт гар хөлтэй дөнгөж төрсөн нярай хүүхэд мэт ад чөтгөр аль хэдийн Түмээгийн хүзүүн дээр нь мордчихоод биеээр нь урт гар хөлөөрөө тас ороожээ.Чихэнд нь аймшигтай чангаар хашгиран уйлах ба түүнийг ганц Түмээ л сонсож бас тэвчиж чадах билээ.Энэ хараалыг үүрээд явах чадал түүнд их үлдсэнгүй.Гэсэрийн хийсэн энэ хараалыг зайлуулахад золиос хэрэгтэй байв.Тэр хүчирхийлэгч,Танхай балмад этгээдүүдэд энэ хараалыг бэлэглэхээр шийджээ.Иймэрхүү хараалыг хүртэх эрхтэй адгууснууд Монголоор дүүрэн бөгөөд олон сайхан бүсгүйчүүд тэдний хайртай гэсэн үгэнд нь хууртаж амьдарчихаад эцэст нь дарамтлуулж,зодуулж хүүхдийг нь тээж төрүүлсэн ариун хэвлийрүүгээ хайр найргүй өшгичүүлж цохиулсаар эрүүл гэх эд эрхтэнгүй болж үр хүүхэд тээдэг саваа хүртэл авахуулдаг.Явлаа гээд очих газаргүй,Хэллээ гээд хандах хүнгүй,Гарлаа гээд хүн харахын эцэсгүй царайтай болохоор шорон мэт харанхуй хаалттай дөрвөн хананы дунд "хэзээ тэр ороод ирэх болоо" гэсэн айдастай чичирч суусаар тэсэлгүй амиа хорлох эсвэл зангидсан нударганы хүчтэй цохилтыг даалгүй алаг нүдэндээ нулимстайгаар хойноо үлдэх үр хүүхдээ ширтсээр хөөрхийлэлтэй гэгч нь амь тавьдаг.Дараачийн хохирогч нь бяцхан хүүхдүүд байдаг.Дагавар, хагас өнчин бага, өсвөр насны хүүхдүүд өөрсдийн золгүй хувь заяаны эрхээр инээж хөөрч явах насан дээрээ хэнд гомдохоо мэдэхгүй уйлж хашгичин зүрх сэтгэлгүй хойд эх эцэг эх, бэлгийн гаж донтой ах ах дүү нарынхаа гарт өртөж золиос нь болсоор замбуулин хорвоогоос нисэн оддог нь харамсалтай.Өдөр бүр ийм хэрэг хэд хэдээрээ гарч өдөр бүр хэн нэгний гар цусанд будагдаж цөөхөн хэд нь л олны чихэнд дуулдаж байна.Гэвч хүчирхийлэгчид эрх чөлөөтэй алхсаар.Учир нь Монгол улсад хүчирхийллийн эсрэг хууль үйлчилдэггүй.Яагаад хүчингүй болгосныг нь хэн ч мэдэхгүй.Магадгүй хүчингүй болгосон тэр хүн нь өөрөө бяцхан үрсээ тамлан тарчилгаж хань ижлээ зовоодог харгис этгээд байхыг үгүйсгэх аргагүй.Түмээ тиймэрхүү этгээдүүдийг яс махнаасаа үзэн яддаг ба харанхуй шөнөөр ангуучилдаг болсоор уджээ.Энэ бол түүний нууц юм.
"Эгшиглэнгийн нэг ширхэг үс байхад хангалттай.Ганцхан үс" хэмээн бодсоор Түмээ Эгшиглэнгийн байрны цонхны доор очоод ухаан алдан уналаа.Яг энэ агшинд түүний сүнс биеэсээ хөөрөн гарч эгшиглэнгийн цонхоор яван орох ахуйд Өнөөх чөтгөр олон арван сүүдэр мэт гар хөлөөрөө Эгшиглэнг хүлчихээд нүдээрээ дамжуулан юу юугүй ухаан бодол оюун санаа бие мах бодыг нь цуслах гэж гэж байх нь тэр! Түмээ хожимджээ.
"Намайг уучлаарай Эгшиглэн минь.Үүнээс өөр чамайг аврах арга алга даа"
Түмээгийн сүнс Эгшиглэн рүү нисч очоод нээлттэй байгаа хоёр нүдыг нь ухан авлаа.Түүнд өөр арга үнэхээр байсангүй.Цусандаа будагдсан Эгшиглэн өвдөлтөө тэсэлгүй хашгиран босч ирээд галзуу мэт дэвхцэн орилж хашгичиж байтал хаалганы цаанаас буун дуу дуулдав.Ад зэтгэр хилэгнэн уурлаж хаалгаар орж ирсэн хэнийг ч бай амьдаар нь идэхээр биеэ хураан суутал Түмээгийн сүнс чөтгөрийг барин авч өөрийн чадвараа ашиглан эзнийх нь сүнс чөтгөр хоёрыг салгаад чөтгөрийг чирэн цонхоор нисэн гарав.Газарт бууж биедээ орсон Түмээ өнөөх чөтгөрийг гүйж явсан золбин нохойн биерүү шидэж орхилоо.Чөтгөр нохойн биед орох нь тэр.Саяхан гаслан унасан нохой арзгар соёо аралзуулж чөтгөрийн улаан нүдээ эргэлдүүлсээр архиран Түмээ рүү дайрахаар биеээ хураав.
"Одоо л чамайг алж болох нь" гэж бодсоор Түмээ ч нохойг алахаар бэлдэж байтал
-Авраарай ахааааа!!! гэж нус нулимстайгаа холилдон орилсоор 20 орчим настай хагас нүцгэн охин харанхуй булангаас гүйн гарч ирэхийг харлаа. Хойноос нь 30 орчим насны гартаа тонгорог атгасан танхай этгээд харанхуй булангаас гарч ирээд өнөөх охиныг хөөж айсуй.Түмээ хоромхон зуур охиныг тэврэн бултаж харин Харин өнөөх танхай Этгээд өөдөөс нь үсрэн гарч ирсэн галзуу нохойн хурц соёонд сэглүүлэн яг л охин шиг орилох үедээ эмэгтэй хүнд гаргаж чаддаг эр бяр сүнс сүлдээ аль хэдийн гээжээ.Гэвч гартаа атгасан хутгаараа нохойг амьсгаа хураах хүртлээ бүлсээр байлаа.Тэр бүлсээр л байв.Нохойн гаслах,Хүний хашгирах хоёр аймшигт дуу сүлэлдэн холилдож эгээ л чөтгөр шулам дуулах мэт цус царцаам ажээ.
Цогзолмааг хараад Гэсэрийн сүнс цонхоор нисэн алга боллоо.Түүний сүнс их хотын харанхуй шөнийн тэнгэрт ниссээр гэртээ иртэл махан бие нь үлдсэн газраа байсангүй.Гайхаад өөрийнхөө биеийг хайж эхлэв.Тэр мурилзан явсаар гараашдаа ирээд өөрийнхөө цогцсыг олж харав.Сүнс нэгэнт уйлж чадахгүй болохоор нүднээс нь нулимс гарсангүй.Гэвч сэтгэл бий учир сая л өөрийнхөө үхчихсэнийг ухаарав.Амьд ахуйдаа хийж байгаа бүхнээ ухааран эргэцүүлж бодох хугацаа түүнд даанч олдсонгүй.Амьд хүн аргатай гэдэг.Харин сүнс бол хүний дурсамжаа авч үлдсэн нэгэн хэсэг нь юм.Сүнсэнд арга гэж үгүй.Нэгэнт үхсэн болохоор харамсах нь сүнсний хувьд ямар ч хэрэггүй зүйл билээ.Гэсэр үүнийг үхэж байж л ойлгосон нь харамсалтай.Саяхан үхээд хөрөөгүй байгаа цогцос удахгүй муудах нь дамжиггүй.Түүнийг тамд үй олон зовж шаналсан хүмүүсийн өс хонзонт сүнснүүд баяртай нь аргагүй хүлээж байгаа нь лавтай. Харанхуй гараашны шалан доороос тамын элчүүд түүнийг авч явахаар аажим аажмаар гарч ирлээ......
Навчис хаялсаар намар болж урт удаан хүйтэн өвөл үргэлжилсний эцэст өглөө шувууд жиргэж мод нахиалж эхлэв.Анхны бороо үүрээр ороход бяцхан шувууд баярлан жиргэх нь таатай.Хаврын чимээ сонсогдож хаврын үнэр үнэртэнэ.Энэ үнэр Эгшиглэнд таалагдаж байв.Гэвч тэр юу ч харахгүй байгаа нь уйтгартай.Хэдэн сарын турш ухаангүй байсны хувьд үдийн цагаар эмнэлгийн гадаа шувуудын жиргэхийг сонсож нарны туяаг биен дээрээ тусахыг мэдэрч суух нь үнэхээр таатай юм.
-Сайн уу?
-Хэн бэ?
Түүнийг нэгэн хүн хүчтэй гэгч нь араас нь тэврэн авлаа.Танил үнэр үнэртэж мөр нь нойт оргих мэдрэгдэв.Нулимс гарах нүдгүй ч Эгшиглэн баярласандаа мэгшинэ.Ингээд ахин ухаан алдав.Тэр эмнэлийн өрөөндөө гэнэт сэрлээ.Цонх онгорхой агаад хүйтэн салхи хөгжлийг нь жиндүүлж аймшигтай даарч буйгаа мэдрэв.Дахин харанхуй орчин өөрийг нь бүчин авч хэн нэгэн энэ өрөөнд түүнтэй цуг байгааг мэдэх үнэхээр таагүй байлаа.
-Сайххххн ууууүүүү охххииннн миинь? гэсэн нурууны үс босгом хоолой орон доороос нь сонсогдоход хөнжлөөсөө тас зууран хэвтсээр Эгшиглэн ахин ухаан алдав.Шөнө бүр хар дарж харин өдөр бүр хэн нэгэн түүнийг тэврэх агшинд ухаан алдах энэ зүүдний ертөнцийг тэр өөрийн амьдралаа хэмээн бодож зүүдэн дотроо амьдарсаар уджээ.Харин одоо тэр жинхнээсээ сэрж буйгаа мэдрэв.Нүд нь боолттой хэвээр ба эмч нар ийш тйиш гүйлдэн сандарч баярласан хоолой дуулдана.
-Аажуухан аажуухан охин минь.Битгий хөдөл.Зүгээр л хэвт гэсэн эмэгтэй эмчийн зөөлөн хоолой хаа нэгтээгээс хэлэв.
-Эмчччэээ энэ жинхэнэ амьдрал мөн үү?
-Тиймээ охин минь.Чи удахгүй харах болноо.
-Би сохор шүү дээ .Яаж харж чадах билээ?
Дахин эмчийн дуу гарсангүй.Өрөө нам гүм болов.Эгшиглэн одоо байгаагаа зүүд эсвэл амьдрал эсэхэд эргэлзэн гуниглаж хэвттэл хөлийг чимээ гарч 3-4 хүн орж ирлээ.
-Охин минь аажуухан өндий.Битгий хурдан хөдлөөрэй.Аан зөв бага багаар....Зүйтэй...Одоо битгий хөдлөөрэй.Эмч нүднийх нь боолтыг тайлж эхэллээ.Тэр ямар ч боолтгүй болсноо мэдрэв.Эгшиглэн одоо эмчийн юу гэж хэлэхийг догдлон хүлээсээр.
-Охин минь аажуухан нүдээ нээ....

Хорвоо дэлхий үнэхээр гайхам сайхан бас аймшигтай билээ.Бид нэг талаараа оюун ухаант зүрх сэтгэлтэй хүмүүс боловч нөгөө талаараа үргэлж алдаж байдаг гэнэн, санаанд оромгүй зүйлс хийж явдаг араатнууд юм.Бид энэ хэцүү цаг үед нэг нэгэндээ тус болж,хайрлаж,уучилж сурах хэрэгтэй.Сайн таниагүй хүнийхээ үгэнд яаран орох хэрэггүй.Ялангуяа залуухан охин минь нэг зүйлийг сана! Хэн ч сайхан аашилж худал хэлж чаддаг юм.Эцэст нь бусдын үгээр амьдралаа заалгана гэдэг нүдээ аниад танихгүй хүнээр гэрээ заалгахтай ижил юм шүү.Тэр хүн өөрийг чинь хааш нь ч аваачиж мэднэ.Эгшиглэн нүдээ нээхэд түүнийг хайртай хүмүүс нь хүрээлэн сууж байх болно.Гэвч тэр дунд ээж нь байхгүй нь харамсалтай.Тэр охиндоо нүдээ бэлэглээд энэ хорвоогоос хальжээ.Нүглийн төлөөс болон эхийн хайр......
Төгсөв.
Б.Мөнхтэнгэр





0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home